Categories
энтертаймент-ертөнц

Дэлхийн улс орнууд шинэ оноо хэрхэн угтдаг вэ?

Аргын тооллыг баримтлагч барууны орнууд жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нийг ирж буй шинэ оны угтал болгон тэмдэглэсээр иржээ. Монголчуудын хувьд билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг шинэ оны эхэн гэж бэлгэдэн тэмдэглэсээр хэдэн зууныг үдсэн. Тэгэвч өнгөрсөн зууны 20-иод оны эцсээс аргын тооллын шинэ жилийг тэмдэглэж эхэлсэн.

Шинэ жилийг анх тэмдэглэж эхлэхдээ хойд туйлын цагаан сахалтай өвгөн, цасан охидын хамт ирж бэлэг тараадаг байсан бол сүүлийн хэдэн жилээс цагаан сахалтай, улаан хувцастай залуус тэрхүү өвгөнийг орлох болов. Санта Клаус айл гэрээр орж, бэлэг тараагаад дуулж бүжиглэх нь бий. Энэ мэтээр шинэ жилийг угтах, тэмдэглэх ёс, улс улсын аж төрөл, зан үйл дэлхий дахины жишигтэй холбоотой болсон байна. Ингээд дэлхийн зарим улс оронд шинэ жилийг яаж угтаж, хэрхэн тэмдэглэдэг тухай сонирхуулъя.

1. ЕВРЕЙЧҮҮДИЙН ШИНЭ ОНЫ БАЯР

Аливаа улс оронд шинэ жилийн баяр нь нэг жилийн амьдрал, ажил үйлс өнгөрч, шинэ оных нь эхлэх, хүний нас нэмэгдэх цаг хугацааны зааг үе байдаг. Еврейчүүд энэ баяраа “Рош Ха-Шана” гэж нэрлэдэг бөгөөд Песаха ёслолоос 163 өдрийн хойно, есдүгээр сарын 5-аас хойш, аравдугаар сарын 5-аас өмнө тэмдэглэдэг. Энэ өдрийн дараа тэд арав хоногийн турш сэтгэлийн гүн рүүгээ нэвтрэх, ариусан бясалгах үйл хийдэг бол дараагийн арав хоногийг шүүн тунгаах, “Иом Кипур” буюу бурханд эргэж очих өдрүүд хэмээн нэрийдэж дагадаг байна. Баярын өдрүүдэд алим болон хал жимсийг зөгийн баланд дүрэх ёстой.

2. ХЯТАДЫН ШИНЭ ЖИЛ

Хятадад шинэ жилийн эхний өдрийг галын наадам, алиа салбадай болон дэнлүү, тэслэх цаасан пуужингүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Галын наадмаараа айл бүр муу ёрын сүнсийг хөөн зайлуулж, аз жаргал, баяр баясгаланг гэртээ урин залдаг гэж үздэг. Хятадад “Синьянь жил” хэмээн нэрийддэг байжээ. Харин 1911 оны Синьяны хувьсгалын дараа энэхүү баяраа Европ дахины шинэ жилийн баяраас ялгаруулахын тулд шинэ хуанли зохиож, хаврын баяр буюу Чуньцзе хэмээн нэрийдэх болжээ.

3. ИРАНЫ ШИНЭ ОНЫ БАЯР

Иранчууд төдийгүй Иран, Персийн хуанлиг дагадаг хүмүүс “Новруз” /Перс хэлнээс орчуулбал “шинэ өдөр”/ буюу шинэ жилээ гуравдугаар сарын 21-22-нд эсванда сарын 30-наас шахривара сарын 1-нд шилжих шөнө, хаврыг угтан өргөн тэмдэглэдэг байна. Новруз нь байгалийн сэргэн мандалтын бэлгэ тэмдэг болдог.

4. КАЗАХЫН НАРНЫ БАЯРЫН УЛАМЖЛАЛ

Адай овог аймгийнхнаас бусад казахууд шинэ жилийн баяраа гуравдугаар сарын 22-ны өдөр тэмдэглэдэг бөгөөд “Наурыз” хэмээн нэрийддэг. Казахын Адай овог аймгийнхний адайчууд болон мангыстау хавийн оршин суугчид гуравдугаар сарын 14-ний өдөр шинэ оны баяраа тэмдэглэдэг байна.

5. ОРОС ШИНЭ ЖИЛ

Славянчуудын энэ баяр МЭӨ XV зууныг хүртэл Юллианы тооллын дагуу жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдөр тохиодог байсан ажээ. Харин 1348 онд Москва хотноо шинэ оныг гуравдугаар сард биш харин есдүгээр сард тэмдэглэж байх тушаал гарчээ. XVIII зуунд Европын бараг бүх католик шашинтай ард түмэн Григорийн тоололд шилжсэний дараа Орос оронд Европын баяртай адил 1919 оноос эхлэн Григорийн тооллыг мөрдөж шинэ оныг тэмдэглэх болжээ.

6. ЭНЭТХЭГТ ШИНЭ ОНЫГ НАР МАНДАХАД УГТДАГ

Энэтхэгт шинэ жилийг шөнө дунд биш нар мандахад угтдаг. Хувцсаа ягаан, улаан, цагаан өнгийн цэцгээр, хаалга цонхоо гэрлээр чимж, эелдэг зантай байхыг хүн бүр эрхэмлэнэ. Уурлаж, маргасан хүн жилийн турш өөдлөхгүй гэж үздэг. Тийм учраас босгоныхоо өмнө зочломтгой эзний тэмдэг болгож өнгөт зураг тавьдаг байна. Он солигдох шөнө, хүүхдүүдэд өгөх бэлгээ тусгай тавиур дээр бэлтгэнэ. Шинэ оны өглөө хүүхдүүд нүдээ анин тавиур дээрээс бэлгээ авдаг заншилтай. Шинийн нэгний өглөө Энэтхэгчүүд аз жаргалын бурхан – лашмид мөргөдөг.

7. ЯПОНЫ ШЁО ГАЦҮ

Япончууд шинэ оныг “Шёо гацү” гэдэг. Нэг жилийн амьдрал улиран өнгөрөх, дахин нэг шинэ жилийн амьдрал эхлэх үйл явцыг заагладаг цаг тооллын баяр гэж үздэг байна. Япончууд шинэ жилээр гэрийнхээ үүдийг бэрсүүт жүрж болон нарсны төрлийн модоор чимэглэдэг. Энэ нь урт удаан амьдрал, аз жаргал, эрүүл мэндийг бэлгэдсэн утгатай. Он солигдох мөчид сүмүүд 108 удаа харанга хэнгэрэг дэлдэнэ. Хүүхдүүд бодол санаагаа шингээн зурсан зургаа дэрэн доороо хийж угтана. Японд шинэ оны нэгдүгээр сар гарахаар христийн нийтийн он тооллын шинэ жил, Японы эзэн хааны он тооллын шинэ жил, манайхны 12 жилээр тоолдог аргын цагаан сар цөм нэгэн зэрэг эхлэн тоологддог онцлогтой байна.

8. НИДЕРЛАНДЧУУД ЖИГНЭМЭГЭЭР БЭЛГЭДДЭГ

Нидерландчууд шинэ жилийн баярын өдөр дугариг хэлбэртэй жигнэмэг идвэл ирэх ондоо амжилт дүүрэн байна гэдэгт итгэдэг. Учир нь эхлэл төгсгөлгүй, голдоо нүхтэй цагираган жигнэмэг төгс бүхнийг бэлгэддэг байна.

Categories
энтертаймент-ертөнц

“Дэлхийн мисс”-2016 титмийн эзнээр Пуэрто–Рико улсын мисс тодорч, Монголын мисс шилдэг 11-т шалгарлаа

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо 66 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн “Дэлхийн мисс”-ийн титмийн эзнээр Пуэрто-Рико улсын мисс Стефани дел Валле тодорсон байна.

Хоёрдугаар байрт Доминикан улсын мисс шалгарсан бол гуравдугаар байрт Индонезийн гоо бүсгүй шалгарчээ. Дөрөв, тавдугаар байрт Филлипин, Кени улсын миссүүд оржээ. Харин Монгол Улсаа төлөөлөн оролцсон А.Баярцэцэг шилдэг 11 миссийн нэг болсон байна.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Цөмөөхэй-2016”-д МУГЖ Д.Алтанхуяг, Жинетт Мончо нар гоцолно

Энэ удаагийн “Цөмөөхэй-2016” сонгодог бүжгийн жүжиг үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо.

Тоглолтод МУГЖ Д.Алтанхуяг болон “Кубын үндэсний балет” театрын гоцлол бүжигчин Жинетт Мончо нар гоцлох юм. Дэлхийн балетын урлагийн салбарт өндрөөр үнэлэгддэг “Кубын үндэсний балет” театрын гоцлол бүжигчний мэргэжлийн ур чадварыг Монголчууд үзэх боломж олдож байна.

Тэрээр анх “Alfonso Pérez Isaac”-ийн Урлагийн сургуулиас балетын хичээлээ эхэлж, улмаар “Кубын үндэсний балет” сургуулийн профессор Мариа Роза Хернандез, Эстер Гарсиа, Мирта Хермида, Марта Айрис Фернандез болон алдарт Жосэфина Мэндез нарын удирдлаган дор хичээллэжээ. Тэрээр сургуульд суралцах хугацаандаа буюу 1998, 1999, 2002 онд Олон улсын балетын заах арга зүйн уралдааны алтан медаль, тус уралдааны 2000 оны мөнгөн медаль, 2001 онд урилгаар Колумб улсын Кали хотноо болсон Иберо-Америкийн Гала тоглолтод оролцон тоглосон байна.

2002 онд тэрээр “Кубын үндэсний балет” театрт алдарт Алисиа Алонсогийн удирдлаган дор ажиллах болсон бөгөөд “Кубын үндэсний балет” театрынхантай Америк, Европ, Ази, Авистрали, Египит тив зэрэг олон улс орноор аялан тоглолтод оролцон бүжиглэжээ. Тэрээр романтик болон орчин үеийн, үндэсний балетын жүжигт гоцлол дүрийг Куба болон олон улсын балетмейстеруудын удирдлаган дор дүр бүтээж, 2016 оноос “Кубын үндэсний балет” театрын гоцлол бүжигчнээр ажиллаж байгаа юм.

УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 24-25-нд болох тус тоглолтод МУГЖ Д.Алтанхуягийн нэрэмжит “Монголын үндэсний балет” улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн хүүхдүүд гол дүрүүдийг бүтээж, сонгон шалгаруулалтад тэнцсэн нийт 200-аад хүүхэд оролцох юм.

Categories
энтертаймент-ертөнц

​Хакүхо аварга охинтой болж бүл нэмжээ

Image result for Хакүхо аварга охинтой болж бүл нэмжээХакүхо аварга маань уржигдар 3 кг 400г охинтой болж бүл нэмсэн байна. Ингэснээр Их аварга маань гурван охин, нэг хүүтэй болж байна.

Аварга өөрийн фэйсбүүк хуудаснаа “Заа та бүхэн сайн байцгаана уу?
Бид тойргийн барилдаандаа сайн явцгааж байна. Өнөөдрийн тэмцээнд түрүүллээ .өнөөдөр яагаад түрүүлсэн бэ гэвэл өчигдөр миний 4 дахь хүүхэд 3400г охинтой болсон юм аа. Шинэхэн гишүүндээ анхны бэлгээ барилаа” хэмээжээ.

Image result for Хакүхо аварга охинтой болж бүл нэмжээИх аваргын гэр бүлд 2007 онд ууган охин Д.Юнрэнцоо, 2008 онд хүү Д.Мөнхжаргал, 2011 онд бага охин Д.Мааяа нь мэндэлж байсан юм. Их аваргадаа гэр бүлийн азжаргалыл сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Тэрбээр энэ оныг 1000 ялалттай, шинэ хүнтэй үдэж байна. Шинэ ондоо олон түрүү авч, олон амжилт тогтоох болтугай.

Categories
энтертаймент-ертөнц

Дэлхийн миссийн тэмцээнд хэрхэн саналаа өгөх вэ

Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо өнгөрсөн сарын 29-нд эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцож буй юм.

Дэлхийн миссийн албан ёсны санал хураалт дуусахад зургаан хоног үлдээд байна. Уг санал асуулгад тэргүүлбэл финалын шатны шилдэг 10-т автоматаар шалгарах юм. Иймд санал өгөх зааврыг танилцуулж байна.

Нэгдүгээрт: Хэрэв та Iphone утас ашигладаг бол App Store аппликейшнаас “Miss World” аппликейшныг татаж суулгана. Уг аппликейшны Contestants гэсээ хэсгээс Монголоо олоод VOTE дарна.

Хоёрдугаарт: Хэрэв та ANDROID утастай бол http://share.mnctv.mn/s/IFl7gqRGFTILrol линкээр уг аппликейшныг татан, дээрх байдлаар санал өгөх юм. Та утасныхаа дэлгэцийг цэвэрлээд хэдэн ч удаа саналаа өгч болох юм.

Мөн Дэлхийн миссийн тэмцээний Авьяасын үзүүлбэрийн шилдэг 10-т орсон үзүүлбэрүүд дундаас ялагчийг MobStar аппликейшны санал асуулгаар тодруулах юм. Санал өгөхдөө “Mobstar” аппликейшнээс “OFFICIAL MISS WORLD” гэж бичин хайлт хийнэ. Үүний дараа Монголынхоо авъяасын үзүүлбэрийг зүүнээс баруун тийш гүйлгэн “YES” хэмээн саналаа өгч, comment бичиж саналаа өгөх юм.

Манай улсын мисс авьяас үзүүлбэрийн санал хураалтаар одоогоор гуравдугаар байранд жагсаад байна. Хамгийн олон санал авсан тохиолдолд Авьяас үзүүлбэрийн ялагч болох төдийгүй тэмцээний шилдэг 20-д автоматаар шалгаран үлдэх юм.

Categories
энтертаймент-ертөнц

Дуучин Б.Батчулууны шинэхэн уран бүтээл “Т.А.М”

Нэгэн хэвийн, уйтгартай, давтагдмал амьдралын сэдвээс татгалзаж, цоо шинэ эрэл хайгуул хийсэн “Өвлийн тууж” кино энэ сарын 15-нд нээлтээ хийхээр болжээ.

Уг киноны зохиолыг нэрт зохиолч Ч.Лодойдамба агсны ач охин Б.Буяндэлгэр бичжээ. Кино сонирхогчид түүнийг “Өнөөдөр”, “Зургаа дахь хүсэл” зэрэг киногоор нь таньдаг билээ. “Өвлийн тууж”-ийн найруулагчаар түүний хань Б.Тулгаа ажилласан бөгөөд монголчуудын хувьд цоо шинэ сэдвийг сонгон авч, хэний ч төсөөлөөгүй өөр түүхийн талаар өгүүлж байгаа гэдгээ онцоллоо.

Киноны гол дүрд Батмэнд, Э.Мөнхтөр, Б.Эрдэнэчимэг, Б.Хулан нар тоглосон бөгөөд тэд ч мөн өмнө нь бүтээж байснаасаа огт өөр дүрүүдийг бүтээжээ.

Өвлийн тууж киноны дууг Никитон хамтлагийн дуучин Батчулуун дуулсан юм. Тэрбээр уг кинонд зориулж үг, аяа өөрөө зохиогоод, өөрөө клипэндээ тогложээ.

Тэрбээр уг кинонд зориулж үг, аяа өөрөө зохиогоод, өөрөө клипэндээ тогложээ.

Categories
энтертаймент-ертөнц

ФОТО: ”Victoria’s secret”-ийн энэ жилийн сахиусан тэнгэрүүд

Categories
энтертаймент-ертөнц

Өчигдөр Парис хотноо 51 дэхь удаагийн“Викториа Секрет” шоу боллоо

Долоо хоногийн бэлтгэлийн дараа өчигдөр энэ жилийн 51 дэхь удаагийн “Викториа Секрет”-н шоу Парис хотноо боллоо. Сахиусан тэнгэрүүд Парис хотноо болж буй шоунд мууран алхаагаа гайхуулан алхлаа. Kendall Jenner, Adriana Lima, Alessandra Ambrosio, Karlie Kloss, Lily Aldridge, Elsa Hosk and Martha Hunt зэрэг маш олон моделиуд тайзнаа эргэн ирсэн байна. Шинээр гарч ирж байгаа Bella Hadid эгч Gigi Hadid-тайгаа нэгдэн хоёр дахь удаагийнхаа шоунд оролцсон байна. Мөн Бехати Принслүү өөрийн анхны хүүхдээ есдүгээр сард төрүүлсний дараа хоёр дахь удаагаа тайзан дээр алхасан байна. Шоуг бүрэн эхээр СВS телевиз 12 дугаар сарын 5-д дамжуулах юм байна. 2012 оны сахиусан тэнгэр болж байсан Жасмин Түүкис энэ жил 3 сая долларын гайхалтай даашинзаар гоёжээ.

Энэ удаагийн шоуны нэгэн гэнэтийн бэлэг нь ОХУ-ын загвар өмсөгч Ирина Шэйк байлаа. Тэрээр хөл хүнд ч гэлээ тайзан дээр гаран олныг алмайруулан алхжээ. Ирина Шейк одоо 30 настай бөгөөд найз залуу Брэдли Күүпэрийн хамт анхны хүүхдээ өлгийдөн авахаар сэтгэл догдлон хүлээж байгаа юм. Ирина “Ээж болохдоо маш их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан бөгөөд зургаан сартай жирэмсэн аж. Тэд 2015 оны дөрөвдүгээр сараас үерхэж эхэлсэн юм.Энэ удаагийн шоунд дуучдаас Бруно Марс, Лэди Гага нар шоуны тайзнаа ая дуугаа өргөсөн байна.

О.ӨНӨР

Categories
энтертаймент-ертөнц

”Элэг нэгтэн” Энэтхэгийн ”IFFI GOA” кино наадамд оролцлоо

“ДОЗ плас” энтертайнментын “Элэг нэгтэн” кино ээлжит кино наадамд оролцоод иржээ. Тус киноны хувьд олон улсын хэд хэдэн кино наадамд оролцож байсныг уншигчид санаж буй биз ээ.

Тэгвэл энэ удаа Энэтхэгт болсон олон улсын кино наадамд оролцсон байна. Энэ талаар жүжигчин А.Мөнгөнзул “Энэтхэг улсдаа хамгийн том, нэр хүндтэй “IFFI GOA” 47 дахь олон улсын кино наадамд урилгаар оролцоод ирлээ. Нийт 6000 зочид оролцсон.

Энэхүү арга хэмжээнд оролцоход тусалцаа үзүүлсэн БНЭУ-д суугаа Элчин сайд Г.Ганболд, консул Б.Наранзул, мөн Энэтхэгийн Элчин сайд С.Бабу мөн өөрийн найзууд болох Х.Мандахболор, Хасбагана, болон “Элэг нэгтэн” киноны бүх уран бүтээлчдэдээ талархаж байна” хэмээн өөрийн цахим хуудсаараа мэдээллээ.

Categories
энтертаймент-ертөнц

Мисс А.Баярцэцэгийн танилцуулга шилдэг 10-т багтав

Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Miss World-2016” тэмцээний шилдгийг тодруулж, титэм гардуулах ёслол АНУ-ын Вашингтон хотноо ирэх сарын 18-нд болно.

Энэ удаагийн шалгаруулалтад 130 гаруй гоо бүсгүй өрсөлдөж байна.

Тэмцээнд оролцож буй мисс бүсгүйчүүд өөрийн болон эх орныхоо талаар танилцуулсан видео бичлэгийг сошиал сүлжээгээр түгээж буй билээ. Тэгвэл тэмцээний шилдэг 10 танилцуулгад манай улсаас эх орноо төлөөлөн оролцож буй Алтангэрэлийн Баярцэцэгийн танилцуулга багтжээ. Түүний танилцуулгыг “Яг л кино мэт, агшин бүрт нь алга ташилт бэлэглэмээр. Түүний “Miss earth-2015” тэмцээний танилцуулга бичлэг ч мөн түүхийг шингээсэн сүр жавхлант байсан” хэмээжээ.

Дашрамд сонирхуулахад, мисс А.Баярцэцэг “Дэлхийн мисс-2016” тэмцээний хамгийн эхний нэгдсэн номер болох бүжгийн үзүүлбэрт 10 охин тэргүүн эгнээнд бүжиглэх болсны нэгээр шалгараад байна.