Categories
энтертаймент-ертөнц

​”Чөлөөт хос” мюзикл жүжиг дахин тавигдана

Италийн алдарт зохиолч Нобелийн шагналт Дарио Фогийн “Чөлөөт хос” мюзикл инээдмийн жүжиг дахин тавигдах нь. Жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулжээ. Гол дүрд Ц.Баясгалан, Э.Тодгэрэл, Г.Дөлгөөн-Аюуш нар тоглох юм байна. Уг жүжиг энэ сарын 27, 28-нд хоёрхон удаа тоглогдох аж. Жүжигт Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас залхан амиа хорлохыг завдана. Харин өөрийн чөлөөт амьдралыг илүүд үзсэн нөхөр нь түүнийг элдвээр тайтгаруулж ядаад эцэстээ “Чөлөөт хос”-ын амьдралыг санал болгоно.

Антония нөхрийнхөө энэ галзуу саналыг сонсоод солиорох дөхөх хэдий ч нөхөр нь засрах битгий хэл нууц амрагуудаа хүртэл түүнтэй танилцуулахыг хүснэ. Сэтгэлийн зовлонд унасан эхнэр энэ бүхнийг хэрхэхээ мэдэхээ болиод хий л шанална. Эр нөхрөөсөө өөр хэн нэгнийг хайрлана гэхэд санаанд нь үл багтавч, ийн доромжлогдон басамжлагдсан нь өөрийгөө өөрчлөх сэтгэлийг төрүүлнэ. Тэрээр урьдын адил уйлж унжин, нөхрөө гуйж, үхэх, салахаар айлгасан эхнэр биш болж, ганцаараа өөрийн эрхээр амьдарч чадах аз жаргалыг мэдэрч, эцэстээ хайсан эр хүнээ ч олов.

Харин энэ бүхнийг харсан эр нөхөр нь эхнэрээ хардан харамлаж, хайр сэтгэлтэй гэдгээ мянга хэлээд тусыг эс олсонд амиа хорлох гэж оролдсон ч бүх зүйл оройтсон байна. Энэ бүхний учрыг “Чөлөөт хос” жүжиг танд тайлах болно.

Categories
энтертаймент-ертөнц

Загвар өмсөгч Б.Ялгууны зураг “Vogue” сэтгүүлд хэвлэгджээ

Монголын загварын ертөнцийн нэгэн өвөрмөц дүр төрх болдог загвар өмсөгч Б.Ялгууны зураг алдарт “Vogue” сэтгүүлд хэвлэгджээ. Б.Ялгуун саяхан Италийн “Marco de Vincenzo” брэндийн “Pre-fall 2017” цуглуулгын каталогийн зураг авалтад оролцсон байна. Мөн тэрээр дэлхийд алдартай “IMG Models” агентлагтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Б.Ялгуун нь өдгөө 20 настай юм.

Categories
энтертаймент-ертөнц

”Цагаан хадаг” УСК олон улсын кино наадамд нэр дэвшжээ

Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяагийн бодит амьдралаас сэдэвлэсэн “Цагаан хадаг” уран сайхны кино олон улсын кино наадамд нэр дэвшжээ. Тодруулбал, Бангладеш улсад нэгдүгээр сарын 12-20-нд болж буй 15 дугаар “Dhaka International Film festival-15th” кино наадам, Энэтхэг улсад хоёрдугаар сарын 2-9-нд зохион байгуулах “Bengaluru International Film-9th” кино наадамд тус тус Азийн шилдэг кино номинацид шалгарч нэр дэвшүүлсэн байна.

Categories
энтертаймент-ертөнц

“Бүргэдтэй анчин” кино Монголд нээлтээ хийнэ

13 наснаасаа “бүргэдчин охин” хэмээн алдаршсан Н.Айшолпан охины амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Бүргэдтэй анчин” буюу “The Eagle Huntress” кино дэлхийн олон оронд нээлтээ хийжээ. Отто Беллийн найруулсан уг кино 87 минут үргэлжилдэг. Тэгвэл монголынхоо үзэгчдэд зориулан “Бүргэдтэй анчин” кино ирэх дөрөвдүгээр сард Монголын кино театруудаар нээлтээ хийх гэнэ.

Уг кинонд Монголын баруун бүс, Алтайн нуруунд 2000 гаруй жил амьдарч буй Казах ард түмэн болон бүргэдээр ан хийдэг аавынхаа амьдралд тусалсаар ан хийж сурсан Н.Айшолпан охины тухай өгүүлдэг. Мөн эмэгтэй хүн ан хийж чаддаг болохыг харуулахын тулд 70 эрэгтэй анчинтай өрсөлдөн, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж байгаа тухай харуулдаг аж. Сонирхуулахад “Бүргэдтэй анчин” кино Оскарын шагналын баримтат киноны төрөлд нэр дэвшсэн бөгөөд уг шалгаруулалтын шилдэг 15-д багтаад байгаа юм.

Categories
энтертаймент-ертөнц

М.Зоригт эх орноо тойрч кино хийнэ

УИХ-ын гишүүн асан М.Зоригт эх орноо тойрон аялаж ястан, угсаатан бүрийн онцлогийг харуулсан баримтат кино хийхээр шийджээ. Тэрбээр 21 аймаг, 331 сумаар аялах санаагаа Өмнөд Солонгост 600 км дугуйгаар аялахдаа олсон гэнэ. Тэрбээр, “Би амьдралын 50 гаруй жилд ингэж эрх чөлөөтэй өөрийн зоргоор амьдарч үзсэнгүй. Ясли, цэцэрлэгээс эхлээд бага, дунд, их сургууль, хожмоо ажил алба, УИХ, Засгийн газарт ажиллан байнга л бусдын зоргоор, бусдын төлөө ажиллаж байсан бол өнгөрсөн оны сонгуулиас хойш өөрийнхөө дур зоргоор, санаснаа хийж, сайхан байна” хэмээн өгүүлсэн удаатай.

Тиймээс дуран авайтай нөхөрлөсөн он жилүүдийнхээ үр шимийг гаргаж, баримтат кино хийхээр болсон байна. 331 сум бүрээс сум, орон нутгийхаа үүх түүхийг мэддэг таван хүний дурсамжийг сонсохын дээр ястан, үндэстнийхээ язгуур урлагийг харуулсан тоглолтыг ч багтаахаар төлөвлөсөн байна. Энэхүү ажил нь түүний ойрын төлөвлөгөөнд багтжээ. Гэхдээ киногоо нэг жилд багтааж бүтээнэ гэж амлаж чадахгүйгээ хэлжээ. Нэг суманд нэг хоноход л бүтэн жил шаардлагатай гэжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Б.Амарсайхан Есүс Христийн тухай кино хийнэ

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан болон түүний гэргий С.Уран нар АНУ-ын уран бүтээлчидтэй хамтран Есүс Христийн тухай кино бүтээхээр ажиллаж буй юм байна.

Энэ талаар С.Уран “Бид энэ 2017 онд АНУ-тай хамтран Есүс Христ, итгэлийн тухай кино хийхээр сэтгэл шулуудан ажиллаж байна.

Өнөөдрийг хүртэл Бурханы сайн мэдээний талаар ил, шууд утгатай уран сайхны кино манай улсад хийгдэж байгаагүй.

Уг уран бүтээлээрээ дамжуулан Бурханы хаанчлалыг тэлэх ажилд хувь нэмрээ оруулна гэж зорьж байгаа” хэмээн хэвлэлд ярьжээ.

Дашрамд дуулгахад СТА, жүжигчин С.Амарсайханы гэр бүл Есүс Христэд итгэдэг аж.

Categories
энтертаймент-ертөнц

Монгол бүсгүй “Манжуурын мисс” тэмцээний ялагч болов

Монгол, Орос, Хятад гурван улсын гоо бүсгүйчүүдийн дунд зохиогддог “Манжуурын мисс” тэмцээн ОХУ-д 13 дахь жилдээ амжилттай болж өндөрлөжээ.

Энэ жилийн тэмцээнд ОХУ-аас 30, Монгол, Хятадаас тус бүр 15 гоо бүсгүй авьяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөн байна. Үүнээс тэмцээний ялагчаар Монгол улсаас оролцсон Н.Мишээлт тэргүүн байр эзэлжээ.

Харин БНХАУ-ын оролцогч Лю Шухан дэд байранд шалгарсан бол ОХУ-ын оролцогч Павлисова гуравдугаар байрт шалгарсан байна.

Categories
энтертаймент-ертөнц

“Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг найруулагчаар Damien Chazelle шалгарчээ

Америкийн кино урлагийн 74 дэх удаагийн “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслол Нью Йорк хотноо амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн шилдэг найруулагчаар Damien Chazelle “La La Land” бүтээлээрээ шалгарсан бол шилдэг жүжигчнээр Ryan Gosling, драммын шилдэг жүжигчнээр Casey Affleck нар шалгарчээ. Ингээд Холливуудийн алдартнууд улаан хивсээр хэрхэн алхсаныг сонирхуулъя.

Categories
энтертаймент-ертөнц

С.Жавхлан утааны эсрэг дуу хоолойгоо нэгтгэж “Ээ халаг” дуу зохиожээ

УИХ-ын гишүүн С.Жавхлан төрийн ажлаа хийхийн хажуугаар нийслэлийнхний толгойн өвчин болоод байгаа утааны асуудлаар ч дуу зохиож дуулжээ. Тэрээр өөрийн авьяас чадвараа ашиглан “Ээ халаг” дууны үгийг зохиолцож, утааны эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байгаа гэнэ. Эрхэм гишүүний дуунд

..Уушиг сагсайгаад байна

Утаанд хахаад байна

Ямар цагийн гай нь энэ вэ?

Яана даа, хэдэн хүүхдүүд минь

Ээ халаг

Энэ юу болоод байна вэ…. хэмээн бичжээ.

Харин хүмүүс түүнээс дараагийн удаа замын түгжрэлийн тухай дуу зохиож өгөөч гэж захиалж байгаа сурагтай.

О.ӨНӨР

Categories
энтертаймент-ертөнц

Монгол охин Солонгосын олон ангит кинонд тогложээ

Өчигдөр нээлтээ хийсэн “Амьдралоги” романтик, инээдмийн уран сайхны киноны гол дүрд тоглосон Б.Янжиндулам БНСУ-ын Урлагийн үндэсний их сургуулийн шилдэг оюутан болжээ.

БНСУ-ын урлагийн их сургууль нь жил болгон шилдэг оюутан шалгаруулдаг бөгөөд Б.Янжиндулам шилдгээр шалгарсан анхны гадаад оюутан болсон байна.

Мөн тэрээр оюутан байх хугацаандаа “Юн Сүн” гэх солонгосын драмд Монгол эмэгтэйн дүрд тогложээ. Энэхүү кино нь ирэх хоёрдугаар сард Солонгос улсад нээлтээ хийх аж.