Categories
энтертаймент-ертөнц

“Big Bang” хамтлагийн дуучин Топ хамтлагаасаа гарч магадгүй

Солонгосын алдарт “Big bang” хамтлагийн дуучин 30 настай Топ буюу Чой Сэюн Хьюн хар тамхины төрлийн каннабис хэрэглэсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарчээ.

Сөүл хотын цагдаагийн газрын Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг мөрдөх албанаас дөрөвдүгээр сард Топын үсэнд хийсэн шинжилгээний хариу эерэг гарч каннабис хэрэглэсэн нь тогтоогдсон гэж мэдэгдсэн байна. Мөн түүнийг өнгөрсөн оны аравдугаар сард хар тамхи хэрэглсэсэн ба 20 настай эмэгтэй дуучин А-г уруу татан хамт хэрэглэсэн тухай цагдаагийнхан хэлжээ.

Дуучин Топ цагдаагийн газар өгсөн мэдүүлэгтээ “Би электрон тамхи татсан. Тэрийг хар тамхины хольцтой байсныг мэдээгүй” хэмээжээ.

Түүний хэргийг мөрдөх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд урт хугацаанд үргэлжлэх магадлалтай учир түүний оронд шинэ гишүүн авах яриа гараад байгаа аж.

Мөрдлөгийн явцад хамтлагийн бусад гишүүд ч хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй баримтууд гарч иржээ.


Categories
энтертаймент-ертөнц

Английн EAST 17 хамтлаг Crocus-т 6 сарын 9-нд тоглолтоо хийнэ

Английн EAST 17 хамтлаг  Crocus-т 6 сарын 9-нд тоглолтоо хийнэ.....

Хүний амьдралын дурсамжийг сэргээдэг олон зүйл бий. Хичнээн цаг хугацаа өнгөрсөн ч үл мартагдах дуу хөгжим бол түүний нэг…

Тэр л дотно аялгуунаас залуу нас, хайр дурлал, эрч хүчийг мэдэрч байсан, одоо ч дурсамжаа сэргээж байдаг Алдарт английн boyband EAST 17 хамтлаг 6 сарын 09 нд Крокус эвэнт Холлын тайзнаа ганцхан удаа тоглолтоо хийхээр болсон билээ.

Тухайн үеийн хамгийн олон сая борлуулалттай цомгуудаасаа хит гэсэн бүх уран бүтээлүүдээ толилуулах бүрэн хэмжээний тоглолтоо хийхэд цөөхөн хоног үлдээд байна.

Энэхүү тоглолтонд 90-ээд оны залуусын хамгийн дуртай Let it go, it`s Allright, Stay another day гэх мэт уран бүтээлүүдээрээ фенүүддээ бэлэг барьж нэгэн үдшийг хамтдаа доргиж, бүжиглэж өнгөрөөхөөс гадна LUMINO хамтлаг урилгаар оролцохоор болсон байна.

Английн EAST 17 хамтлаг  Crocus-т 6 сарын 9-нд тоглолтоо хийнэ.....

Анх 2004 онд LUMINO хамтлаг EAST 17 хамтлагтай хамтран тоглолт хийж дуулиан тарьж байсан. Үүнээс хойш 13 жилийн дараа EAST 17 хамтлагийн урилгаар LUMINO ийн залуучууд Each time хэмээх алдарт сингл уран бүтээлийг хамтран дуулж монголынхоо үзэгчдэд бэлэг барихаар болжээ.

Энэхүү тоглолтыг Крокус эвэнт холл-ийн улирал тутам хийдэг “Back to the 80`90 Disco Crocus” үдэшлэгийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь алдарт Английн London Beat, Германы La Bouche, Австрийн Joy зэрэг хамтлагийг монголынхоо фенүүдэд авчирч байсан туршлагатай билээ.

Энэ зуны хамгийн анхны тэсрэлт хийсэн шоуны тасалбар худалдаанд гарсан ба 60000, 100000 төгрөгөөр Ticket.mn болон 1900-1800 аар захиалах боломжтой юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 77110101, 80044411, 80101144

Английн EAST 17 хамтлаг  Crocus-т 6 сарын 9-нд тоглолтоо хийнэ.....

Categories
энтертаймент-ертөнц

Нэрт хөл бөмбөгчин Неймарын цагны нээлтэд Харүмафүжи Д.Бямбадорж оролцжээ

Харүмафүжи Д.Бямбадорж Я оны нийслэл Токио хотын Харажюүкү дүүрэг дэх Gaga Milano брэндийн дэлгүүрт болж өнгөрсөн хөлбөмбөгчин Неймарийн нэрийн бугуйн цагийг танилцуулах өдөрлөгт хүрэлцэн иржээ.

Танилцуулгын үеэр Испанийн хөлбөмбөгийн “Барселона” багийн тамирчин Неймар, Монголын сүмоч Харүмафүжи нар нөхөрсгөөр бие биетэйгээ тэврэлдэн зургаа татуулж байв.

Дэлгүүрийн гадна алдартай хоёр тамирчинг зурвасхан ч гэсэн харах гэсэн хүмүүс олноор цугласан байжээ.

Хөлбөмбөгчин Неймар нь тус брэндийн албан ёсны нүүр царай болохоосоо өмнө ч үнэнч хэрэглэгч нь байсаар иржээ. Тэрбээр өмнө нь тус брэндийн дэлгүүрээс 14 ширхэг цагийг 180 мянган ам. доллараар худалдан авсан удаатай ба энэ явдлаас хойш Gaga Milano брэндийн хамт олон түүнд өөрийн нэрийн бугуйн цаг бүтээх саналыг тавьсан аж.

Неймар нэрийн шинэ бугуйн цаг танилцуулах өдөрлөгт озэки Харумафүжигээс гадна Gaga Milano брэндийн ерөнхийлөгч Рюбен Томелла мөн хүрэлцэн иржээ.

Categories
энтертаймент-ертөнц

Монгол эмэгтэй АНУ-ын нисэх хүчний ахмад болжээ

Монголчууд дэлхийн тавцанд өөрсдийн хүч хөдөлмөрөө үнэлүүлэн явж байгаа сайхан жишээ олон бий. Тэгвэл түүний нэг үлгэр жишээ болсон бүсгүйн талаар таатай мэдээлэл хүргэх гэж байна. Монгол улсын иргэн Ж.Мөнхсаран, АНУ-ын Captain Air forse буюу тус улсын нисэх хүчний ахмад болсон тухай мэдээлэл цахим орчинд тарж байна. Ж.Мөнхсаран нь тус улсад суралцаж төгсөөд нисэх хүчинд ажилд орсон аж.

АНУ-д агаарын хүчний болон хээрийн ангийн ажилтнууд нь гурван шатлалаар цол хүртдэг байна. Харин ахмад цолонд хүрэхийн тулд тус албандаа хоёр жилийн хугацаанд ажилласан байх шаардлагатай байдаг аж.

Categories
энтертаймент-ертөнц

Жорж Бушийн бэлгийг монгол цэргүүдэд гардуулав

Батлан хамгаалах яамнаас улсын батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг Төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдэд сурталчлах зорилготой “Нээлттэй хаалганы өдөр”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа. Өдөрлөгийн нээлтийн үеэр 2004 онд Иракт болсон халдлагыг няцааж, монгол цэргийн алдрыг өргөсөн Г.Аззаяа, Ш.Самбуу-Ёндон нарт АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш ном бэлэглэснийг УИХ-ын гишүүн Л.Болд гардуулж өгсөн юм.

Categories
энтертаймент-ертөнц

Мээдээ шагналын мөнгөө хүмүүнлэгийн үйлсэд зориулна

“Яг түүн шиг-2” шоуны энэ долоо хоногийн ялагчаар дуучин Г.Мэнд-Амар тодорлоо. Энэ дугаар дээр тэрээр өөрийн санасандаа хүрч өөрийгөө эрс өөрчилснийхөө шагналыг хүртэж чадлаа. Тэрбээр “Rammstein”хамтлагийн “Du Hast” дууг дуулж, рок хэмнэлээр бишрүүлээд авсан билээ. Шүүгч болон бусад өрсөлдөгч нараа алмайруулсан түүний хувьд яалт ч үгүй энэ үдшийн ялагч болсон юм.

Тэрбээр 45 оноогоор ялагч болсон бол энэхүү шоуны хамгийн хүчтэй өрсөлдөгч Т.Бархүү 39 оноогоор удаалж, дахин эрэгтэй дүрд хувирсан төгөлдөр хуурч С.Алимаа буюу Ами 28 оноогоор удаалсан. Энэ дугаарт С.Гантогоо 23, Г.Ганхүү 20, Б.Халиун 19, А.Хишигдалай 18, Б.Ариуцэцэг 15 оноог авсан.

Дугаар бүрийг ялагч болсон оролцогч тодорхой хэмжээний мөнгөн шагнал авдаг. Тэгвэл IX дугаарын шилдэг нь байсан Г.Мэнд-Амар таван сая төгрөгийн эзэн болжээ. Тэрбээр шүүгч тус бүрээс боломжит 12 оноог авсан төдийгүй өрсөлдөгч нараасаа гурван оноог өөрийн болгосон. Шилдэг нь байж чадсан Г.Мэнд-Амар шагнал авах торгон мөчдөө нэгэн мэдээг дуулгалаа. Тэрбээр шагналын мөнгөөрөө Нялхсын сувилалд памперс авч өгөхөөс гадна, мөн нэг сая төгрөгийг Ахмадын сувиллын өндөр настнуудад баярын бэлэг өгч, хүмүүнлэгийн үйлст нэгдэж байгаагаа хэлсэн юм. Мөн дугаарын бүрийн хамгийн хүчтэй оролцогч, энэ удаа аман хүзүүнд орсон Т.Бархүү түүнтэй хамтран хүмүүнлэгийн үйлсэд нэгдэнэ гэдгээ амалсан. Ийнхүү дугаар бүрт шинэ дүр бүтээж буй авьяаслаг оролцогчид дараагийн дүрдээ бэлдсээр. Одоо тэдэнд финалын шалгаруулалтад хэрхэн бэлдэх л үлдлээ. Харин бид ямар дүрийг харах л үлдлээ. “Яг л түүн шиг II” шоу үргэлжилсээр.

Categories
энтертаймент-ертөнц

“Авьяаслаг шведчүүд” тэмцээний финалд шалгарсан монгол охины үзүүлбэр

“Авьяаслаг Шведчүүд” шоунд оролцож, финалын шатанд үлдээд буй алтан баззерын эзэн болсон монгол охин Янжаагийн үзүүлбэр Youtube-д тавигджээ.

Тэрбээр өнгөрсөн баасан гарагт болсон шилдэг 32 оролцогчийн тэмцээний үеэр шүүгчийн хэлсэн 30 цифрийг 30 секундэд цээжилж үзэгчид болон шүүгчдийг гайхшруулж чадсан юм. Шүүгчид түүний ой тогтоолтын чадварыг өндрөөр үнэлж баяр хүргэсэн байна.

Янжаа энэ долоо хоногийн баасан гарагт болох финалын шатны тэмцээнд оролцох эрхтэй болоод байгаа юм.

Categories
энтертаймент-ертөнц

Ерөнхий сайдын гэргийн талаарх мэдээлэл хятадын цахим ертөнцөд хандалт өндөртэй байжээ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тавдугаар сарын 12-15-ны өдрүүдэд Бээжин хотноо албан ёсны айлчлал хийгээд, өнгөрсөн шөнө эх орондоо ирсэн.

Түүний хэлэлцээрийн талаар эерэг үр дүн нэлээд байгаагийн зэрэгцээ биеэ авч явах байдлынх нь талаар жиргээчид ихэд онцолж байна. Цахим хэрэглэгчид аль хэдийн түүний эхнэр Н.Тунгалагыг Ши Жин Пин даргын эхнэртэй харьцуулаад авчээ. Энэхүү мэдээлэл манай улсын жиргээчдээс гадна хятад улсын снэп чатад өнөөдрийн хамгийн их хандалттай мэдээний тоонд оржээ.

Б.УЯНГА

Categories
энтертаймент-ертөнц

“PLAYTIME 2017” наадам 16 дахь жилдээ Монгол шилтгээнд болно

PLAYTIME 2017 зурган илэрцүүд

2002 онд анх үүсэн байгуулагдаж байсан амьд хөгжмийн наадам “PLAYTIME 2017” энэ жил 16 дахь жилдээ ирэх сарын 07, 08, 09-нд Монгол шилтгээнд болно.

Тус наадам нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

Тэгвэл наадмын тасалбар маргаашаас эхлэн “hi-fi records”-д зарагдаж эхлэх аж.

Энэ жилийн амьд хөгжмийн наадмын тайзнаа 11 шинэ залуу хамтлаг, дуучин ая дуугаа өргөнө.

Categories
энтертаймент-ертөнц

​“Евровидение 2017”-д Португалийн дуучин түрүүлэв

Украины нийслэл Киев хотноо уржигдар “Евровидение 2017” дууны уралдаан болж өнгөрсөн билээ. Тэмцээнд Португал улсыг төлөөлөн оролцсон дуучин Сальвадор Собрал үзэгчид болон шүүгчдээс хамгийн олон санал авч түрүүлэв. Ийнхүү Португал улс анх удаа тус тэмцээнд тэргүүлж байгаа юм. Сальвадор нь 27 настай бөгөөд “Amar Pelis Dois” дуугаа дуулж үзэгчдээс хамгийн олон санал авсан байна.

Өнгөрсөн жилийн уралдаанд Украины дуучин Джамала түрүүлж байв. Энэ жилийн тэмцээнийг Украины Ерөнхийлөгч П.Порошенко үзэхээр төлөвлөж байсан ч Донбасст байдал нэлээд ээдрээтэй болсон тул үзэж амжаагүй байна.