Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Н.Төгсцогт ялалт байгууллаа

Монгол Улсын Гавьяат тамирчин, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт Филиппиний боксчин Хармонито Дела Торретой тулалдаж ялалт байгууллаа. Тэрээр уг тулаанд 3:0 харьцаатайгаар өрсөлдөгчөө яллаа. Н.Төгсцогтын өрсөлдөгч өмнө нь 19 тулалдаж 19 ялсан шилдэг тамирчдын нэг юм. Харин Хармонита Дела Торрег өнөөдөр ялснаар Н.Төгсцогт мэргэжлийн боксын дэвжээнд ес дэх ялалтаа байгууллаа. Н.Төгсцогтын хувьд өмнөх найман тулаандаа бүх өрсөлдөгчдөө КО буюу нокаутаар ялсан билээ.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

​“Авьяаслаг азичууд” шоуны хагас шигшээ шатанд Б.Шижирбат шалгарчээ

“Авьяаслаг Монголчууд” шоунд амжилттай оролцож хоёрдугаар байрт шалгарсан шилдэг оролцогч Б.Шижирбат энэ удаа “Авьяаслаг азичууд” шоунд оролцож байгаа билээ. Шинэлэг, содон, бүтээлч үзүүлбэр, лазер гэрэл бүжиг хосолсон үзүүлбэрээрээ үзэгчдийг гайхуулж ирсэн тэрбээр “Алтан баззер”-ын эзэн болсноор шууд хагас шигшээ шатанд шалгарсан. 10 дугаар сарын 12-ноос цацагдаж эхэлсэн шоуны хагас шигшээгийн санал хураалт өнөөдрөөс эхэлж байна.

Үзэгчдийн санал хүлээж авах шугам Монголын цагаар 20:30 цагаас нээгдэх бөгөөд энэ санал манай оролцогчийг дараагийн шатанд шалгарч үлдэхэд чухал үүрэгтэй. Тиймээс уншигч та бүхэн “Facebook” болон “Google Account”-аас өгөх боломжтой. Нэг хэрэглэгч өдөрт 10 санал өгөх эрхтэй. Санал авах хугацаа дөрөв хоног буюу 11 дүгээр сарын 19-ний 23:59 цаг хүртэл үргэлжилнэ. “Facebook” болон “Google account” хаягтай хүмүүс энэ хоёр хаягаараа нийт 80 санал өгөх боломжтой.

Categories
энтертаймент-ертөнц

“Харанга”-ын Чука урлагт зүтгэсэн 45 жилийн баяраа тэмдэглэнэ

“Харанга”-ын Чука урлагт зүтгэсэн 45 жилийн баяраа тэмдэглэнэ“Харанга” хамтлагийн гишүүн, хөгжмийн зохиолч МУУГЗ Цэрэндоржийн Чулуунбат “BEST OF CHUKA-45” Оддын хүндэтгэлийн тоглолтоо 11дүгээр сарын 21-ний өдөр үзэгч сонсогчдодоо хүргэх гэж байна.

Тэрбээр хөгжмийн урлагт зүтгээд 45 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд олон сайхан дуу зохиож, амилуулж байсан билээ.

Ц.Чулуунбат 2013 онд “Chuka & friends” Содон аялгуу амьд тоглолтоо хийж байсан бол 2016 онд “Амьдралын бэлэг” рок попын уран бүтээлчидтэй хамтран тоглолт хийж байжээ. Тэрээр хэлэхдээ “Монголын орчин үеийн хөгжмийн урлагт миний бие 1972 оноос өнөөг хүртэл даруй 45 жил уран бүтээлээ туурвин иржээ. Өөрийн уран бүтээлүүдээсээ эмхэтгэн “BEST OF CHUKA-45” Оддын хүндэтгэлийн тоглолтоо хийх гэж байна гэв.

Сонирхуулахад “BEST OF CHUKA-45” Оддын хүндэтгэлийн тоглолтыг С.Чимгээ, Э.Ууганбаяр, Г.Анхбаяр нар хөтлөхөөр болжээ.

Тоглолтонд оролцох уран бүтээлчид:

Хамтлаг: Харанга Камертон

Freezon

Дуучид: МУГЖ, поп хатагтай Б.Сарантуяа

Соёлын тэргүүний ажилтан, Поп дива, дуучин С.Наран

Соёлын тэргүүний ажилтан, Поп дива, дуучин Сэрчмаа

Дуучин Б.Баярцэцэг

Дуучин Нагий and Бэнд

2017 оны 11 сарын 21нд 19 цагаас The Corporate Hotel & Convention Centre-т болно.

Categories
энтертаймент-ертөнц

“Үхэрчин хүү” зураг

Nationalgeographic.com сайт үхэрчин Монгол хүүгийн зураг гарчээ. Уг зургийг 2015 онд Монгол Улсад аялж явсан зурагчин Jose Vilches даржээ. Тэрээр “бяцхан үхэр чинь хүүг хөөрхөн тугалтай тоглож байхыг хараад” өхөөрдөн хүүгийн зургийг дарсан байна. Jose Vilches хэлэхдээ “Тэр хүү зураг авхуулахдаа маш их баяртай байсан” гэжээ.

Categories
энтертаймент-ертөнц

“Single ladies 3” кино БНСУ-д гарна

Ганц бие бүсгүйчүүдийн тухай өгүүлдэг “Single ladies” уран сайхны киноны гуравдугаар анги кино театруудад нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийн хөлд дарагдаад байсан.

Тэгвэл “Single ladies” киноны гуравдугаар анги БНСУ-д гарч эхлэх нь ээ. Тодруулбал энэ сарын 12-ноос БНСУ-ын Гуанжү хотын Сурагчдын театрт гарах бол энэ сарын 17, 18, 19-нд Сөүл хотын кино театрт үзэгчдийн хүртээл болох юм байна.

Энэ удаа ганц бие бүсгүйчүүд эх орныхоо үзэсгэлэнт байгалиар аялснаар киноны адал явдал өрнөдөг. Уг киноны гол дүрийн жүжигчин, продюсер Г.Ундармаагийн хувьд ‘Single Ladies 3’ уран сайхны киноны зураг авалтдаа зориулан хийлгэсэн иж бүрэн тавилгатай, таван ханатай гэрээ таван хүүхэдтэй өрх толгойлсон ээжид бэлэглэсэн билээ.

Categories
энтертаймент-ертөнц

Ц.Энхжин “Мисс спорт” шалгаруулалтын шилдэг 8-д багтлаа

MISS WORLD: Ц.Энхжин Хятадын Санья хотноо энэ сарын 18-ны өдөр болох “Дэлхийн мисс 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн Ц.Энхжин оролцож байгаа билээ. “Дэлхийн мисс” тэмцээн “Зорилго бүхий гоо бүсгүй”, “Мисс авьяас”, “Мисс спорт”, “Мисс топ модель” болон “Мультимедиа төрөл” үндсэн таван шалгаруулалттай. Тэгвэл өчигдөр “Мисс спорт” шалгуур явагдаж, манай оролцогч Ц.Энхжин шилдэг найман оролцогчийн нэгээр шалгарчээ.

Сүүлийн жилүүдэд “Дэлхийн мисс” тэмцээний үндсэн шалгаруулалтад өөрчлөлт орсон. Үүнд “Мультимедиа” буюу олон нийтийн санал асуулгаар дүгнэх төрөл нэмэгджээ. Эхний дөрвөн төрөл оролцогчийн бэлтгэл, оролцооноос хамаарах бол сүүлчийн “Мультимедиа төрөл” эх орны эв нэгдэл, хамтын дэмжлэгээс шууд хамаарах юм.

Эргэн сануулахад, өнгөрсөн жил Дэлхийн мисс тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон А.Баярцэцэг шилдэг 11 миссийн нэгээр шалгарч, Монгол улсын рекордыг шинэчилсэн. Тэрээр “Multimedia” шалгаруулалт буюу “Mobstar” аппликейшны санал хураалтад тэргүүлж, энэхүү амжилтын эзэн болсон билээ.

Энэ жилийн Дэлхийн мисст эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжинг дэмжиж саналаа өгөхийг уриалъя.

САНАЛ ӨГӨХ ЗААВАР:

Categories
энтертаймент-ертөнц

“ЗҮРХНИЙ ХИЛЭН” уран сайхны киноны албан ёсны ТРЭЙЛЕР цацагдлаа

“Фантастик” продакшн, F Studio, “Монгол Контент” ХХК-ийн хамтын бүтээл Манжийн дарлалын үеийг харуулсан “Зүрхний хилэн” түүхэн уран сайхны киноны албан ёсны трэйлер цацагдлаа.

Тус кино зохиолыг найруулагч Б.Тамир, жүжигчин Э.Алдар нар бичсэн бол гол дүрд нь “Фантастик” продакшны жүжигчин Б.Баярбат, Б.Барслхагва, МУГЖ Г.Золбоот, Ж.Алтаншагай, Э.Одбаяр, Э.Алдар зэрэг жүжигчид тогложээ.

Киног энэ есдүгээр сард дэлгэцнээ гаргахаар бэлтгэл ажлаа хийж байна.

“Зүрхний хилэн” УСК-ы КИНО БҮТСЭН ТҮҮХ#1- ийг энд, КИНО БҮТСЭН ТҮҮХ#2-ыг энд дарж үзээрэй.

Categories
энтертаймент-ертөнц

Монголын төрийн тэргүүнтэй жүдогоор барилдах саналыг В.Путинд тавьжээ

ЗурагВЛАДИВОСТОК./the-newspapers.com/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нарыг оролцуулсан жүдогийн тэмцээн зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр илэрхийлжээ.

Оросын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтын нэгдсэн хуралдааны үеэр Ш.Абэ зочдод хандан үг хэлэхдээ “Ноёд, хатагтай нар аа! ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин жүдогийн хар бүстэй гэдгийг та бүхэн сайн мэдэх байх аа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч жүдогийн хар бүстэй. Тиймээс би энэ хоёр эрхмийг оролцуулсан жүдогийн үзүүлэх тоглолт хийх сонирхолтой саналыг дэвшүүлж байна” гэжээ.

“Би өөрөө чадахгүй, хар бүсгүй учраас Японы алдарт жүдоч, Олимпын аварга Ясүхиро Ямашита-д хандан хоёр ерөнхийлөгчтэй үзүүлэх тоглолт хийх санал тавьж байна. Ноён Я.Ямашита, хоёр ерөнхийлөгчийг Японд уривал ямар вэ? Та юу гэж бодож байна? Сонирхолтой санал биш гэж үү?” гэж Ш.Абэ хэлсэн байна.

Жүдогоор хичээллэж байгаагүй, бас бэртэхээс айдаг учраас би үзүүлэх тоглолтыг хөндлөнгөөс үзнэ гэж Японы Ерөнхий сайд хэлжээ.

https://the-newspapers.com/2017/09/07/japanese-pri…

Categories
энтертаймент-ертөнц

Ц.Энхжин эх орноо төлөөлөн Дэлхийн мисст оролцоно

Г. Ганбат-н зураг.Монголыг Дэлхийн мисст төлөөлөх охидын сонгон шалгаруулалт өчигдөр дуусч, үндэсний ялагч тодорлоо. Есөн гоо бүсгүйгээс Цэвээндашийн Энхжин шалгарч Монгол Улсыг “Дэлхийн мисс-2017” тэмцээнд төлөөлөхөөр боллоо.

Ц.Энхжин нь Их Британийн Кэмбрижийн Их Сургуулийн Урлагийн сургуулийг интерьер дизайны чиглэлээр нэг дүгээр зэрэглэлтэй төгссөн.

Мөн Италийн алдарт Флоренц хотын Дизайны Их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистр хамгаалсан. Одоогоор өөрийн үүсгэн байгуулсан “Eden Desig” компанидаа олон улсын мэргэжилтнүүдээр баг бүрдүүлэн ажилладаг. байна.

Ц.Энхжин ярихдаа “Би ялагч болсондоо баяртай байна. Намайг дэмжиж байсан гэр бүлийнхэн, хамаатан садан, найз нөхөд, ажлынхандаа маш их баярлалаа. Энэ тэмцээнд түрүүлснээр эхлэл маань тавигдаж байна. Дараагийн урт аялалдаа өөрийнхөө хүч чадлыг бүрэн дайчлан дэлхийн титмийг эх орондоо авч ирэхийн тулд хичээн оролцох болно.

Хөрсний бохирдлыг үүсгэж буй гэр хорооллын айлуудын модон 00 болон хөдөө орон нутгийн цэцэрлэг, сургуулиудын модон 00-ийг эко болгох ажлыг бодитой хэрэгжүүлнэ.

Дизайны мэргэжлийн давуу талаа ашиглан хөрсний бохирдлыг шийдэхэд бодитой хувь нэмрээ оруулна” гэлээ.

Ц.Энхжингийн амжилтууд:

  • “Хаврын Гоёл 2010”-ын шилдэг загвар өмсөгч
  • Мiss Globe International 2010 тэмцээний Олны таашаалт мисс
  • Miss Friendship International 2010 тэмцээний дэд мисс, Дур булаам мисс
  • Supermodel International 2012 шилдэг 6-д орсон
  • Miss Mongolia 2015 дэд мисс, мисс спорт болж байсан.
Categories
энтертаймент-ертөнц

Мисс Ч.Содтуяагийн охин Содонгоо “Азийн топ модель” болов

Мисс Ч.Содтуяагийн охин С.Содонгоо Азийн Олон улсын хүүхдийн хувцас загварын долоо хоног болон Азийн телевиз, кино загварын топ модель шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, “Гранпри” буюу тэргүүн байранд шалгарчээ.

Есөн настай бяцхан мисс С.Содонгоо нь уг тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч болох Шинэ Зеландын ‘ONE ONE’ хүүхдийн брэндийн нүүр царайгаар тодорсон бөгөөд Азийн загварын холбоотой албан ёсоор хамтарч ажиллах урилгаар шагнуулсан байна.

Энэхүү тэмцээнийг БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 20-ныг хүртэл долоо хоног зохион байгуулсан бөгөөд Азийн орны нийт 300 гаруй хүүхэд оролцож, авъяас чадвараараа өрсөлдсөн байна. Монгол Улсаас найман настай Гэрэлтэх “Олны таашаалд модель” шагналыг гардан авчээ.