Categories
энтертаймент-ертөнц

Нийслэл хот “Гэрэлт хайрын хөшөө”-тэй боллоо

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, Монгол Улсын төрийн хошой шагналт, зууны манлай “Тунгалаг Тамир” романы зохиолч Ч. Лодойдамба, түүний гэргий Монгол Улсын ардын жүжигчин, Ч.Долгорсүрэн нарын “Гэрэлт хайрын хөшөө”-г өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд босгожээ.

Хөшөөний нээлтэд “Тунгалаг тамир” киноны Эрдэнэ, Дулмаа нарын дүрийг бүтээсэн МУГЖ Н.Баатар, МУГЖ Ш.Дэлгэржаргал нар ирж оролцов.

“Тунгалаг Тамир”-ын үнэнч уншигч Өвөр монгол ахан дүүсийн хандиваар энэхүү хөшөөг бүтээсэн аж. Зохиолч Ч.Лодойдамба “Сайхан хайр гэж байдаг юм. Олдвол бүү алдаарай” хэмээсэн байдаг.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“2018 Austronesian international arts award”-д урьж байна

Тайванийн Тай Дүн мужийн захиргаанаас “Өмнөд арлын олон улсын урлагийн бүтээлийн уралдаан 2018” – ыг энэ жил тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Тавдахь удаагаа зохиогдох гэж буй тус уралдаанд оролцох хүсэлт гаргагч уран бүтээлч нь 2018 оны зургадугаар сарын 01-ний өдөр хүртэл онлайнаар оролцох хүсэлтээ гаргах боломжтой бөгөөд тэмцээнд оролцох уран бүтээлч нь бүх төрлийн материал ашиглан бүтээлээ туурвих боломжтой юм.

“Өмнөд арлын олон улсын урлагийн бүтээлийн уралдаан 2018” нь нийт нэг сая 500 мянган Тайвань долларын шагналын сантай юм. Тус уралдаанд эцсийн шатны шалгаруулалтаар нэг ялагч тодруулах бөгөөд хоёр ба түүнээс олон тооны шилдэг сайн бүтээлийг сонгон, мөнгөн шагнал, өргөмжлөл гардуулах аж.

“Өмнөд арлын олон улсын урлагийн бүтээлийн уралдаан- 2018” уралдаанд оролцогчыг эхний шатны сонгон шалгаруултанд оролцуулна. Уг шалгаруултанд тэнцсэн уран бүтээлчдийн бүтээлийн төслийг хоёр дахь шатны сонгон шалгаруултанд оролцуулах ба тус шалгаруулалтанд тэнцсэн ялагч нь Тайванийн Тай Дүн мужийн урилгаар нэг сарын хугацаатай Тайванийн Тай Дүн мужид зочлон, бүтээлээ туурвих бөгөөд зохион байгуулагч нь Тайваньд ирэх нэг талын онгоцны билетийн зардал, байрны зардлыг хариуцах төдийгүй уран бүтээл туурвихад зориулан 100 мянган Тайвань доллар олгох болно.

Уран бүтээлч та нэмэлт мэдээллийг https://goo.gl/9E5A9D цахим хаягаар зочлон авах мөн хүсэлт гаргах бол taitungartmuseum@gmail.com зэрэг хаягаар холбогдоно уу.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Гэгээн Муза” наадмын шилдгүүд тодорлоо

“Гэгээн Муза” олон улсын театрын 14 дүгээр их наадмын шагнал гардуулах ёслол өчигдөр боллоо.

Хоёр жил тутамд нэг удаа болдог “Гэгээн муза” 14 дэх удаагийн наадмын урьдчилсан шалгаруулалтад гадаад, дотоодын 50 гаруй бүтээл ирснээс хоёрдугаар шатанд 26 бүтээл үлдсэн байна.

Энэ жилийн “Гэгээн муза” наадамд ОХУ, Коссова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Укриан улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид ажиллажээ.

Шилдгийн шилдэг буюу Гранпри шагналтнаар Дорнод аймгийн уран бүтээлчдийн “Ярьдаг мод” хүүхдийн жүжиг тодорлоо. Тус бүтээл

  • шилдэг зохиолч,
  • шилдэг найруулагч,
  • шилдэг эмэгтэй гол дүр,
  • шилдэг хөгжмийн зохиолч,
  • шилдэг тайзны зураач,
  • шилдэг эрэгтэй туслах дүр зэрэг зургаан номинацид тэргүүлжээ.

Хөгжимт жүжгийн Шилдэг найруулагч

  • Найруулагч Н.Наранбаатар “Өндөр гэгээн” жүжиг

Хөгжимт жүжгийн Шилдэг хөгжмийн зохиолч

  • В.Боролдой “Манлайбаатар” жүжиг

Хөгжимт жүжгийн Шилдэг эмэгтэй гол дүр

  • Ш.Ургаа шилдгээр шалгарлаа.

Хөгжимд жүжгийн Шилдэг эрэгтэй гол дүр

  • “Өндөр гэгээн” жүжгээр Завхан аймгийн жүжигчин Ч.Лхагвадорж

Шилдэг эрэгтэй туслах дүр

  • “Алтан хундага” жүжгийн Зэвт сумын дүрээр жүжигчин Б.Сандуйжав

Шилдэг эмэгтэй туслах дүр

  • “Алтан хундага” жүжгийн Усангоогийн дүрээр жүжигчин В.Алтангоо

Хөгжимт жүжгийн Шилдэг тайзны зураач

  • “Алтан хундага” жүжгээр С.Ариунболд, В.Сэргэлэн

Хүүхдийн жүжгийн Шилдэг зохиолч

  • “Ярьдаг мод” жүжгээр Б.Мөнх-Амьдрал

Шилдэг жүжгийн найруулагч

  • Б.Мөнх-Амьдрал “Ярьдаг мод” жүжгээр

Хүүхдийн жүжгийн Шилдэг эрэгтэй гол дүр

  • Хуан Круз “Мандрагора” жүжгээр УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргал

Шилдэг эмэгтэй гол дүр

  • Агеда Андреа “Мандрагора” жүжгээр жүжигчин Т.Халиунсор

Хүүхдийн жүжгийн Шилдэг хөгжмийн зохиолч

  • Ө.Ариунбаатар “Ярьдаг мод” жүжгээр

Хүүхдийн жүжгийн Шилдэг тайзны зураач

  • Г.Доржгочоо “Ярьдаг мод” жүжгээр

Хүүхдийн жүжгийн Шилдэг эмэгтэй туслах дүр

  • Б.Золзаяа “Царцаа Намжил” жүжгийн Эмгэний дүрээр

Хүүхдийн жүжгийн Шилдэг эрэгтэй туслах дүр

  • Э.Батболд “Ярьдаг мод” жүжгээр

Шилдэг найруулагч

  • “Монгол ардын суут” бүтээлээр найруулагч Б.Баатар

Шилдэг эмэгтэй гол дүр

  • “Годо-г хүлээсэн нь” жүжгийн Владимрын дүрээр Д.Оюунзул
  • Драмын жүжгийн төрөлд Шилдэг хөгжмийн зохиолч
  • “Монгол ардын суут” жүжгээр хөгжмийн зохиолч Т.Сэр-Од
  • Шилдэг эрэгтэй туслах дүр
  • Б.Шинэбаяр “Адууны түүх” жүжгийн Жанжаагийн дүрээр
  • Шилдэг тайзны зураач
  • О.Баярмагнай “Адууны түүх” жүжгээр
  • Шилдэг эмэгтэй туслах дүр
  • Ж.Оюундарь “Би эндээс явахгүй” жүжгийн Должингийн дүрээр
  • Шүүгчдийн нэрэмжит шагналыг Украины жүжигчин Анна ЯремчукУДЭТ-ын жүжигчин Г.НомуунУДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа
  • Шилдэг эрэгтэй жүжигчин
  • Г.Мишээл “Итгэлийг эвдэгч” жүжгээр
  • Шилдэг эмэгтэй жүжигчин
  • Ч.Уранбилэг “Нохойн хурим” жүжгээр
  • Шилдэг зохиолч
  • Я.Баяраа “Цагаан толбо” жүжгээр
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Яг түүн шиг-3” шоуны хоёр дах дугаар өнөөдөр гарна

Дэлхийн болон монголын оддыг дуурайн өрсөлддөг “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг шинэ улирлаараа өнгөрсөн ням гаригт үзэгчидтэй уулзсан билээ. Амралтын өдөр үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уядаг “Боловсрол” телевизийн “Яг түүн шиг” шоуны гуравдугаар улирал нээлтээ өнгөрөгч амралтын өдөр хийсэн.

“Боловсрол” телевиз “Endemol shine group”-ын албан ёсны эрхтэйгээр хүргэж буй “Яг түүн шиг-3” шоуны энэ жилийн дугаарт загвар өмсөгч Ж.Энэрэл, ая зохиогч, дуучин Б.Нацагдорж, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, театр, кино­ны жүжигчин М.Цэрэн­долгор, “A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, “Эмоци” продакш­ны жүжигчин О.Тэмүүжин, дуучин, жүжигчин Ч.Очгэрэл, “VR” хамтлагийн гишүүн, загвар өмсөгч О.Билгүүн нар оролцож байгаа.

“Яг түүн шиг-3” шоуны анхны дугаарын ялагчаар ая зохиогч Б.Нацагдорж тодорсон юм. Тэрээр анхны дугаарт алдарт дуучин Beyonce-ыг үзэгчидтэй уулзуулан тайзыг эзэгнэн эсрэг хүйстнийхээ дүрийг бүтээсэн юм. Б.Нацагдорж гурван сая төгрөгийн эзэн болсон билээ.

Харин өнөөдөр 20.00 цагт “Боловсрол” телевизээр “Яг түүн шиг-3” шоуны хоёр дахь дугаар гарна.

“Яг түүн шиг” шоутай 3 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа ОХУ-ын “FX Pro.Lab” компанийн мэргэжлийн нүүр хувиргагчид үзэгч та бүхнийг ням гараг бүрийн 20:00 цагаас дэлхийн одуудтай уулзуулж байгааг мартах учиргүй. Энэхүү нүүр хувиргалтын баг нь ОХУ-д зохиогдсон “Один в Один” буюу “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн нийт 4 улирал, Украины “Яг түүн шиг” буюу “Як двi краплi” шоу нэвтрүүлэгт ажилласан арвин туршлагатай баг юм. Мөн телевизийн шоу нэвтрүүлгүүдээс гадна олон кинонууд дээр ажиллаж байсан. Жишээлбэл “Защитники”, “Анжелика”, “Мужчина с гарантией”, “Дублёр” гэх мэт олон шилдэг кинонуудын нүүр хувиргалтыг хийж байсан супер хамтрагчид билээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Гэгээн Муза” наадмын шилдгүүд өнөөдөр тодорно

Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулах “Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын шилдгүүд өнөөдөр тодорно.

Театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза-2018” наадам энэ сарын 13-нд буюу өнөөдөр болно.

“Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадам “Хүүхэд оролцооны бүтээл” болон “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл” гэсэн номинациар зохион байгууллагдаж байгаа.

Энэ удаагийн “Гэгээн Муза” наадамд Монгол, ОХУ, Коссова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Украин улсын 300 орчим уран бүтээлчид өрсөлдлөө.

“Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадмын зочин шүүгчээр Оросын Холбооны Улсын Гавьяат жүжигчин, Оросын театрын зүтгэлтэн нарын холбооны гишүүн В.В.Мирошниченко, Коссова улсын ОУТИ-ийн Ерөнхийлөгч, жүжигчин, найруулагч Ментор Зумбераж, Хонконгийн Театрын урлагийн сургуулийн багш, жүжгийн зохиолч Жанис Пуун нар урилгаар ирж ажиллажээ.

Categories
энтертаймент-ертөнц

Болгар улсад ардын урлагаа сурталчилж байна

Манай урлагийнхан ардын урлагаа Болгар улсын Софи хотод сурталчилж явна.
Тус хотод болж байгаа “Аsian-2018” фестивальд ардын дууч Д.Бурмаа тэргүүтэй уран бүтээлчид оролцож байна.

Энэ үеэр Монголын асарт Болгар Улсын Ерөнхийлөгч Румен Радев зочилжээ. Ноён ерөнхийлөгч “Монголчууд та нар маш хүчирхэг жавхаатай ард түмэн” хэмээн хэлсэн байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Хайрын хурим” дуу төрөн гарлаа

“Номин талст” хамтлагийн дуучин, МУСТА Т.Дэлгэрмөрөн залуу дуучин М.Золжаргалтай хамтран “Хайрын хурим” нэртэй дууныхаа клипний зураг авалтыг хуримын ордонд хийсэн юм. Зургууд цахим ертөнцөд тарснаар дуучин Т.Дэлгэрмөрөн хоёр дахь амьдралаа зохиож байна хэмээн шуугиад өнгөрсөн билээ.

Тэгвэл энэ дууг залуу дуучин М.Золжаргал яруу найрагч Д.Ган-Очир, хөгжмийн зохиолч Л.Балхжав нарт хандан захиалж, Номин-талст хамтлагийн дуучин, СТА Т.Дэлгэрмөрөнтэй хамт дуулсан явдал олны талархлыг ихээхэн хүлээгээд байгаа юм. Саяхан зохиогдсон хуримын үзэсгэлэн яармагийн үеэр “Хайрын хурим” дууг энэ жил хуримаа хийх хосууд хамгийн ихээр захиалсан сурагтай. Шүлэг, аялгуу, дуу, дүрс, дуучдын дуулах чадвар гээд чанартай бүтээл болсон талаар “Хайрын хурим” дуунд мэргэжлийнхэн болоод үзэгч, сонсогчид ам сайтай байгаа ажээ. Дуучдын дуундаа зориулж авхуулсан зургуудаас толилуулж байна.

Categories
энтертаймент-ертөнц

“Alone” реалити шоуны зураг авалт монголд хийгджээ

Америкийн History сувгийн “Alone” реалити шоуны тавдугаар улирлын зураг авалт Монголд хийгджээ. Тус шоу нэвтрүүлэгт хамгийн адтай, зоригтой гэсэн хүмүүс оролцдог бөгөөд ялбал 500 мянган ам.долларын эзэн болох юм.

Монголын зэрлэг байгальд хийсэн “Alone” цувралын шинэ улирал зургаадугаар сарын 14-нөөс эхлэн History сувгаар цацагдана.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Алтан хальс индепендент кино наадам” ирэх сард болно

“Алтан Хальс Индепендент Кино Наадам” ирэх сарын 2-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байна.

Тус кино наадмыг зургаа дахь жилдээ Алтан хальс ТББ-аас зохион байгуулж байгаа бөгөөд олон улсын шилдэг бүрэн хэмжээний уран сайхны кинонуудыг толилуулах юм байна. Монгол болон гадаадын богино хэмжээний кино өрсөлдөх уралдаант хэсэгтэй аж.

Тус кино наадамд өнгөрсөн жилүүдэд Алтан бөмбөрцөг болон Берлиний кино наадмын дээд шагналт герман найруулагч Фатих Акин, халимаг найруулагч Элла Манжеева, дэлхийн авангард киноны тэргүүлэгч уран бүтээлч Австрийн кино найруулагч Петер Черкасски, Америкийн кино найруулагч Ив Хеллер зэрэг олон улсад нэртэй уран бүтээлч оролцож, бүтээлээ толилуулж байв. Эдгээр уран бүтээлчид кино наадмын шүүгчээр ажиллаж мөн сургалт лекц зохион байгуулсан юм.

Тэгвэл энэ жилийн кино наадамд АНУ-ын найруулагч Оскарт нэр дэвшигч Жордан Робертс, Берлиний кино наадмын шагналт Германы найруулагч Юлиан Радлмайер, Канадын кино найруулагч Кэрол Нюэн, БНХАУ-ын ӨМӨЗО-ны найруулагч Дархад Эрдэнэбулаг, Австралийн Брисбейний олон улсын кино наадмын захирал Максин Уильямсон, Английн Кэмбриджийн кино наадмын продюсер Бернадетт Шрамм, Өмнөд Солонгосын Бусаны олон улсын кино наадмын Азийг хариуцсан хөтөлбөр боловсруулагч Ким Ён Ү нар оролцож киногоо толилуулан, шүүгчээр ажиллахаар болжээ.

Кино наадмын төгсгөлд шүүгчдийн багийн эцсийн шийдвэрийг олон нийтэд зарлан шагнал гардуулах юм байна. Кино наадмын дээд шагнал “Алтан хальс” цомыг 2,000,000 төгрөг дагалдана. Уг шагналыг уралдаанд өрсөлдсөн гадаад, монгол бүтээлүүдээс хамгийн өндөр үнэлгээ авсан кинонд олгох юм. Түүнчлэн хүүрнэлт кино, хүүхэлдэйн кино, баримтат кино болон эскперименталь кино гэсэн дөрвөн төрлийн шилдгийг тодруулж тус тус 500,000 төгрөгөөр шагнах юм байна.

Шагналт монгол бүтээлүүдэд Америкийн томоохон кино наадмын нэг Афины кино наадмын (Academy Award® Qualifying Festival) сонголтын хороонд толилуулах эрх олгодог. Афины кино наадмын шилдгээр шалгарсан бүтээл Америкийн кино академийн дээд шагналд (Оскар) өрсөлдөх эрхтэй болдог ажээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Яг түүн шиг-3” шоуны эхний дугаарын ялагчаар Б.Нацагдорж тодорлоо

“Боловсрол” телевиз “Endemol shine group”-ын “Яг түүн шиг” шоуг албан ёсны эрхтэйгээр гурав дахь жилдээ үзэгчдийн хүртээл болгож байгаа билээ. Тус шоуны энэ жилийн дугаарт загвар өмсөгч Ж.Энэрэл, ая зохиогч, дуучин Б.Нацагдорж, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, театр, кино­ны жүжигчин М.Цэрэн­долгор, “A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, “Эмоци” продакш­ны жүжигчин О.Тэмүүжин, дуучин, жүжигчин Ч.Очгэрэл, “VR” хамтлагийн гишүүн, загвар өмсөгч О.Билгүүн нар оролцож байгаа юм. Харин энэ жилийн “Яг түүн шиг-3 ”шоуны эхний дугаар өчигдөр үзэгчдийн хүртээл болж шоуны эхний дугаарын ялагчаар дуучин, ая зохиогч Б.Нацагдорж тодорсон юм.

Тэрбээр алдарт дуучин Beyonce-гийн дүрд тун чадварлаг хувирч, түүний “Love on top” дууг дуулан, гурван сая төгрөгийн эзэн боллоо.