Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монгол угсаатан хүүхдүүд “Өхөөрдөм Гоёо” загварын их наадамд оролцож байна

Энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Монголын хүүхдийн ордны Их тамхимд үндэсний өв соёлыг сурталчлах, хүүхдийн хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих “Өхөөрдөм гоёо” загварын их наадам болж байна.

Тус наадамд оролцохоор ОХУ-ын Тува, БНХАУ-ын ӨМӨЗО-с хүүхдүүд, Халимаг, Буриадын загвар зохион бүтээгчид иржээ. Наадмын хоёр дахь өдөр болох үндэсний хувцасны парадын урьдчилсан сургалтад хамрагдсан 100 гаруй хүүхэд загвар зохион бүтээгчдийн бүтээл, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг өмсөж, танилцуулах юм.

Хөлөнбуйр аймгаас ирсэн зургаан настай Батсүхийн Аминзул Цонжин болдогт очиж, Улаанбаатар хотын төв талбайд зургаа татуулсан тухайгаа буриад аялгаар хэвлүүхэн ярив. Тэрээр буриад үндэсний хувцас өмсөж уг наадамд оролцож буй юм. Б.Аминзултай нас чацуу тува охин Монгушийн Лолия “Би гудамжинд ууртай хүмүүс ерөөсөө хараагүй. Олон гоё өндөр байшин, бас хүүхдийн тоглоомын талбай хамгийн их таалагдаж байна. Харин гудамжинд хүмүүс их тамхи татах юм” гэж өөрийн сэтгэгдлээсээ хуваалцаж Монголд дахин ирнэ гэдэгтээ итгэлтэй байна гэв.

Нийт 15 сая төгрөгийн шагналын сан бүхий тус их наадамд оролцогчдоос үндэсний болон европ хувцасны шилдэг загвар зохион бүтээгч, шилдэг үйлдвэрлэгч, хоёр насны ангиллаар шилдэг загвар өмсөгч хүүхдүүдийг тодруулах юм байна. Наадмыг эх үрсийн баярын өмнө зохион байгуулж байгаа нь Монголын хүүхдийн хувцасны үйлдвэрлэгчдэд бараа, бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах боломж олгох зорилготой гэж “Өхөөрдөм гоёо” наадмыг санаачлагч Ж. Нямаа хэллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“РОБОТЕК-2018” роботын тэмцээн зохион байгуулагдлаа

Монголын Электрон төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбооноос санаачлан Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Нийслэлийн Баянгол дүүргийн ЗДТГ-тай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Роботек-2018” роботын тэмцээнийг МҮОНРТ-д амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээн нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад СТЕМ боловсролын аргаар бүтээлч сэтгэлгээ, багийн ажиллагаа, сэтгэн бодох чадваруудыг хөгжүүлэх, физик, математик болон бусад байгалийн ухааны чиглэлээр ашиглах, хичээлийг сонирхолтой, биет болгох анхан шатны робот бүтээх аргачлалд сургах замаар ирээдүйн энтрепренер, технологич инженерүүдийг бий болгох зорилготой юм.


Тус тэмцээнд Нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 14-н сургуулийн 25 багийн нийт 75 сурагчид оролцож 1-р байранд “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн баг, 2-р байранд 40-р сургууль, 3-р байранд “Ган зам” 20-р сургуулийн баг тамирчид тус тус шалгарч, шилдгээр шалгарсан баг хамт олныг Япон улсад зохион байгуулагдах СТЕМ фестивальд оролцох эрхээр шагналаа. Мөн Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын зүгээс ирээдүйн энтрепренер, технологич инженер хүүхэд, багачуудаа дэмжин шалгарсан шилдэг 3-н багийн сурагчдаа “Инновацийн төв”-д үнэ төлбөргүй бойжих эрхийн бичгээр урамшууллаа.


Цаашид Монголын Электрон төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо, Нийслэлийн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, “Дүйнхэр тэргүүн” ХХК-тай хамтран “Роботек-2018” роботын тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулиудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээллээ.


Categories
энтертаймент-ертөнц

Гүнжийн даашинзыг урлахын тулд 30 минут тутамд гараа угааж байжээ

Уржигдар жүжигчин Меган Маркл, ханхүү Харри нарын хуримын ёслол Виндсорын шилтгээн дэх Гэгээн Жоржийн сүмд сүр дуулиантай болсон билээ. Энэхүү хуримын ёслолд сүйт бүсгүй хараа булаам цасан цагаан өнгийн даашинз өмсөж, гурван метр урт торон гивлүүр зүүсэн байв. Түүний даашинзыг Givenchy загварын ордны урлаачид бүтээсэн бөгөөд даашинзанд өчүүхэн ч сэв суулгахгүйн тулд тун болгоомжтой ажилласан гэнэ.

Энэхүү даашинзыг урласан Givenchy ордны загвар зохион бүтээгч Слэйр Вэйт Келлер “Ажилчид даашинзыг маш чамбай оёхын тулд 100 гаруй цагийг зарцуулсан. Мөн материалыг нь сэвтээхгүй цэвэрхэн чигээр нь байлгахын тулд 30 минут тутамд гараа угааж байсан. Учир нь, хүний гар тодорхой хугацаанд тос ялгаруулж байдаг. Тиймээс хэрвээ чи маш тансаг, хээнцэр, гоёмсог материалтай харьцаж байгаа бол дээд зэргээр ариун цэврийг сахих ёстой. Ялангуяа уран хатгамал хийж байгаа тохиолдолд бол гар чинь маш цэвэрхэн байх ёстой” хэмээжээ.
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Санкт-Петербург” цэнгэлдэх хүрээлэнг 45 тэрбум рублиэр барьжээ

ДАШТ-2018-ын 7 тоглолт болох “Крестовый” арал дахь “Санкт-Петербург” цэнгэлдэх хүрээлэнг барих зардал 45 тэрбум рубль болсон гэж Санк-Петербург хотын захирагч Георгий Полтавченко мэдэгдлээ.

“Нийт зардал 45 тэрбум орчим рубль болсноос 4,5 тэрбумыг нь ДАШТ-2018-ын үеэр ашиглах түр хугацааны дэд бүтцэд зарцуулсан” гэдгийг дурдав.

Түүний ярьснаар, одоо тус хотод ДАШТ-2018-ын өмнөх сүүлчийн бэлтгэл ажлууд дуусч байгаа аж. Санк-Петербург хотод Коста-Рика, Саудын Арави, Англи, Өмнөд Солонгосын шигшээ багууд бэлтгэлээ хийх бөгөөд бэлтгэлийн баазуудын барилгын ажил хэдийнэ дуусчээ.

Тус хотод “Новокрестовская”, “Беговая” гэсэн метроны хоёр станцын нээлт болох гэж байна. Эдгээр станц нь метроны “Невско-Василеостровская” шугамын үргэлжлэл бөгөөд “Санк-Петербург” цэнгэлдэх хүрээлэнд ойрхон оршино.

Хотын захирагчийн ярьснаар, ДАШТ-2018-ын үеэр Санкт-Петербург хотод 400 мянга орчим хөгжөөн дэмжигчид ирэх аж. “Өнгөрсөн онд бид 7,5 сая жуулчин хүлээн авсныг тооцож үзээд энэ онд жуулчдын тоог 8 саяд хүргэхээр төлөвлөж байна” хэмээв.

Categories
энтертаймент-ертөнц

”НОМИН” нэртэй хүүхдүүдийн бүртгэл эхэллээ

НОМИН орсон нэртэй хүүхэд бүр бэлэгтэй

0-12 настай НОМИН орсон нэртэй хүүхдүүд 2018 оны 05 дугаар сарын 21-30-ны хооронд Улсын Их Дэлгүүр, Номин Их Дэлгүүр, Номин Юнайтед Их дэлгүүр-ийн мэдээллийн ажилтанд бүртгүүлж, бүртгэлийн дугаараа аваарай.

Бүртгэлийн дугаараараа 06.01-нд 10:00-16:00 цагийн хооронд Улсын Их Дэлгүүрийн урд талбайгаас ирж бэлгээ авна уу.

2018.06.01-нд Улсын Их Дэлгүүрийн гадаа уулзацгаая

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“НОМИНД ХҮҮХДИЙН ХҮСЭЛ ЦӨМ БҮРЭН” гар зургийн уралдааны удирдамж

Уралдааны хугацаа: 2018.05.17 – 2018.05.29 хүртэл

Уралдаан явагдах журам:

-3-10 насны хүүхдүүд оролцож 3-6 насныхан будаж, 7-10 насныхан зурна. Насны ангилал тус бүрээс 1,2,3-р байрыг тодруулна.

-Зургийн хуудсыг өөрт ойр байрлах НОМИН-ийн салбараас авна.

-Оролцогчид зөвхөн насны ангилалд зориулсан хуудсыг будаж, зурна.

-Зурагт заавал өөрийн тухай мэдээллүүдийг бичсэн байх шаардлагатай.

-Зургийн хуудсыг заагдсан хугацаанд өөрт ойр байрлах НОМИН-ийн салбар дэлгүүрийн зохион байгуулалтын ажилтанд хүлээлгэн өгнө.

-Орон нутгаас уралдаанд оролцогчид мөн адил заагдсан хугацаанд салбарын зохион байгуулалтын ажилтнуудаас зургийн хуудсыг авч, буцааж өгөхдөө мэдээллээ бүрэн эсэхийг шалгуулж салбарын зохион байгуулагчид зургийг хүлээлгэн өгнө.

Шалгаруулалтын журам:

-3-10 настай байх /үүнд 2008.01.01-с 2015.12.31-ны хооронд төрсөн хүүхдүүд оролцоно/

-Зургийн хуудас дахь мэдээлэл бүрэн эсэх

-Өнгө будгийн зохицол

-Уран сэтгэмж

-Бүтээлч байдал

Шагнал гардуулах үйл ажиллагааны хуваарь:

-Уралдаанд бүтээлээ ирүүлсэн хүүхдүүд уралдааны шалгаруулалтын мэдээллийг 2018.05.31-нд Nomin Holding /Official/ фэйсбүүк хуудас, www.nomin.mn хаягаар орж үзэх болон 1800-2888 дугаарын утаснаас лавлаж асууна.

-2018/05/31–ний өдөр бүтээлээ ирүүлсэн хүүхдүүдээс шалгарсан хүүхдүүд рүү залгаж мэдэгдэх

-Шагналт байранд шалгарсан хүүхдүүд 2018.06.01-ний өдөр Улсын Их Дэлгүүрийн урд талбайд ирж шагналаа авна.

-Орон нутгаас шалгарсан хүүхдүүдийн шагналыг орон нутаг дах салбарууд шагнал гардуулах үйл ажиллагаа зохион байгуулна.

-Шалгарсан хүүхдүүд 6/1-ны өдөр ирж амжаагүй тохиолдолд 6/3-ны дотор холбогдох утсаар дахин залгаж, Номин Юнайтед их дэлгүүрээс ирж шагналаа авна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Уэльсийн хунтайж Харригийн хуримын онцлох зургууд

Их Британийн ханхүү Харри, Канадын жүжигчин Меган Маркл нарын хуримын ёслол энэ сарын 19-ны өдөр болсон. Тэдний хуримыг үзэж сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид цугларч, Лондон хот хөл хөдөлгөөн ихтэй байжээ. Хуримын ёслолд Их Британийн өндөр албан тушаалтнууд, алдартнууд зэрэг нийт 600 гаруй зочин уригдсан талаар Кенсингтоны ордоноос мэдээлжээ.

2018 оны онцлох үйл явдлуудын нэг болсон Их Британийн ханхүү Харригийн хуримын ёслолын онцлох фотог хүргэж байна.
















харри меган хуримын зураг зурган илэрцүүд


Их Британийн хунтайж Харри болон Меган Маркл нарын хуримын ёслол болж өндөрлөлөө


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Алдартнуудын хүүхэлдэйн баатрын дүр төрх

ФОТО: Алдартнуудын хүүхэлдэйн баатрын дүр төрх

-Зураач Лера Киряковагийн олны танил эрхмүүдийг зурсан зургууд-











Categories
мэдээ энтертаймент-ертөнц

G-DRAGON хагалгаанд орохоор болжээ

Энэ оны хоёрдугаар сард цэрэгт татагдсан BIGBANG хамтлагийн ахлагч G-Dragon-д цэргийн алба тун зохихгүй байгаа бололтой. Армид очсон эхний сараасаа л тэр шүтэн бишрэгчдийнхээ санааг зовоож эхэлсэн.
Тэрээр цэргийн хуаранд байхдаа баруун хөлөндөө гэмтэл авчээ.

Тэгвэл баруун хөлний гэмтлээсээ болоод G-Dragon эмнэлэгт хэвтэж, хагалгаанд орох болсон байна. “TV Chosun”-ий мэдээлснээр тэр одоо Сөүлийн их сургуулийн эмнэлэгт хэвтэж байгаа гэнэ. “YG Entertainment” агентлаг ч энэ мэдээг батлаад “G-Dragon хагалгаа хийлгээд хэдхэн хоногийн дараа армидаа буцан очно” гэж мэдэгдсэн байна.

Гэвч фэнүүд нь шүтээнээ яагаад цэрэгт гэмтэж бэртээд байгаад санаа ихэд зовж байгаа юм. Шар хэвлэлүүд G-Dragon-ийг өнгөрсөн дөрөвдүгээр сард ч бас эмнэлэгт хэвтэж, эмчлүүлсэн гэж мэдээлсэн билээ.
G-Dragon энэ оны хоёрдугаар сарын 27-нд цэрэгт татагдсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 26-нд халагдах юм.


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ЭРДЭНЭСИЙН САН дахь ховор содон үзмэрүүдийг дэлгэжээ

Өнгөрөгч тавдугаар сарын 18-нд Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Богд хааны ордон музейд “Эрдэнэсийн сан” үзэсгэлэн нээлтээ хийжээ. Тус үзэсгэлэнг Богд хааны ордон музей “Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо”-той хамтран зохион байгуулж байгаа бөгөөд уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ орчин үеийн урлагийн нэг төрөл видео арт “Бод, ол”, “Өөрийгөө хай” бүтээлээрээ оролцож техник технологийг ашиглан урлагийн уламжлал, шинэчлэлийг хослуулан дэглэсэн байна.

Үзэсгэлэнгээс II Богдод Манжийн хаанаас бэлэглэсэн луу суурьтай бадар аяга, Уйгарын үед бүтээсэн зандан зуух, бодлоороо зангидсан илд, зээгт наамлын урлалын дээжис зэрэг сор болсон үзмэрүүд, хаан хатны гоёл чимэглэлийн зүйлс, шашны эд зүйлсийг монгол урчууд хэрхэн урлаж байсныг харах боломжтой аж. Ирэх сарын 04-нийг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэн хааны эрдэнэсийн сан дахь үзмэрүүдийг видео арттай хосолсон хэлбэрээр нэгэн дор үзэх боломжтой юм байна.