Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Чингис хааны тал нутаг-Монголын нүүдэлчид” үзэсгэлэн нээгдлээ

Данийн Үндэсний Музей, Аархус хотын Угсаатны зүйн “Моосгард” музей хамтран зохион байгуулсан “Чингис Хааны тал нутаг-Монголын нүүдэлчид” тусгай үзэсгэлэн энэ сарын 18-ны өдөр нээлтээ хийлээ.

Уг үзэсгэлэнд Данийн аялагч, угсаатан судлаач Хэнинг Хаслунд Кристенсений 1920-30-аад онуудад хийсэн судалгаа, угсаатны эд өлгийн цуглуулгын дээж болох 1240 орчим үзмэр, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн 13-р зууны эд хэрэгсэл, түүхэн олдворуудыг багтааж, орчин үеийн дижитал технологийг ашиглан олон нийтэд сонирхолтой байдлаар Монголын нүүдэлчдийн соёл иргэншил, Чингис Хааны дэлхийг эзэлсэн түүхэн үйл явдлыг дэлгэн харуулжээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Данийн Моосгард музейн захирал Mads Kähler Holst хэлсэн үгэндээ “Монгол Улс-Данийн Вант Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр дэлхийг байлдан дагуулагч Чингис Хааны тал нутаг, нүүдэлчдийн аж амьдралын талаар, эдгээрийг одоог хүртэл хадгалан өвлөж ирсэн ард түмний түүхэн, сонирхолтой үзэсгэлэнг Нордикийн оронд анх удаа гаргаж байгаадаа нэн таатай байгаагаа илэрхийлээд цаашид хамтарч ажиллах, судалгааны чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлэх чухал алхам боллоо” гэж цохон тэмдэглэв. Мөн тэрбээр энэхүү үзэсгэлэнг зохион байгуулахад гүн туслалцаа, дэмжлэг үзүүлсэн Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа ЭСЯ-ны хамт олон, БСШУСЯ, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн зэрэг хамтран оролцсон талуудад талархаж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан тус үзэсгэлэнгийн нээлтэнд хэлсэн үгэндээ “Өнгөрөгч хугацаанд Монгол Улсыг бүхий л талаар дэмжиж ирсэн Данийн Вант Улсын Засгийн газар, Данийн нийт ард түмэнд гүн талархлаа илэрхийлье. Данийн Вант Улс нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны Өрнөдийн ардчилсан улсуудын нэг бөгөөд Монгол, Дани хоёр улс нь ардчилал, хүний эрх, хуулийн засаглал, тогтвортой хөгжлийн зорилт зэрэг нийтлэг үнэт зүйлс дээр суурилсан баялаг түүхэн харилцаатай улсуудын нэг билээ.

Түүхэн баримтуудаас харахад “The Great Northern Telegraph” нэртэй Данийн компанийн барьж байгуулсан телеграфийн шугам нь Бээжин, Их Хүрээ, Санкт-Петербургийг холбон Лондон хүрсэн байдаг бөгөөд үүний ачаар Нью Йорк Таймс сонины 1911 оны 12 дугаар сарын 28-ны дугаарт “маргааш Богд хаан тэргүүтэй Монгол нь тусгаар тогтнолоо зарлан тунхаглах гэж байна” гэсэн жижигхэн нийтлэл гарч байсан нь тохиолдлын зүйл яав ч биш юм. “Чингис Хааны тал нутаг-Монголын нүүдэлчид” үзэсгэлэнг зохион байгуулахад сэтгэл зүтгэлээ нэгтгэсэн Moesgaard музейн удирдлага, эрдэмтэд судлаачид, нийт хамт олонд чин сэтгэлийн халуун баяр хүргэе” гэв.

Мөн тус үзэсгэлэнд Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс түрээслэн Данийн музейд анх удаагаа дэлгэн, олны хүртээл болгож буй 13-р зууны үеийн морьтон цэргийн булш /сүлжээтэй үс, хумс, шүд, нум сум, тухайн үед хэрэглэж байсан эд хэрэглэлтэйгээ олдсон/ олны анхаарлыг ихэд татаж, Даний музейн удирдлагын зүгээс ихээр олзуурхан цаашид мумиг судлах, судалгаанд хамтран оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Олон орны уран бүтээлчдийн хамтарсан киноны гол дүрд Б.Амарсайхан тогложээ

Олон улсын уран бүтээлчдийн хамтарсан “The Mongolian Connection” уран сайхны кино удахгүй үзэгчдийн хүртээл болох нь ээ. АНУ, Монгол, Казахстан, Турк, Герман, Англи, Австрали, Канад зэрэг найман улсын уран бүтээлчид оролцсон тус киноны гол дүрд “IFI” продакшны ерөнхий продюсер, жүжигчин Б.Амарсайхан тогложээ. Мөн киноны гол дүрд монгол талаас Т.Бархүү, “Хадаг”, “Хөөрхөн шулам” зэрэг киноны гол дүр, Азийн шилдэг жүжигчин Б.Цэцэг, БНСУ-ын Урлагийн их сургуулийн төгсөгч, “Амьдралоги” уран сайхны киноны гол дүр Б.Янжиндулам нар тоглох аж.

Кино зураг авалт дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд Монголд 80 хувь, АНУ-д 15 хувийн зургийг авчээ. “The Mongolian connection” уран сайхны кинонд АНУ болон Монголын цагдаа нар хамтран гэмт хэрэг илрүүлж байгаа талаар өгүүлэх тулаант, адал явдалт кино юм. Кино энэ оны аравдугаар сарын 5-нд Монголд болон Казахстанд зэрэг нээлтээ хийх аж. Энэхүү бүтээл олон улсын А зэрэглэлийн фестивалуудад оролцож, АНУ болон Ази, Европын зах зээлд гарах юм байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдийг дэлгэнэ

Чойжин ламын сүм музей нь 2011 оноос жил бүр “Шөнийн музей” үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн.Өнгөрсөн хугацаанд “Хөсөгтөн хамтлаг”, “Морин хуурын чуулга”, “Улаанбаатар чуулга” зэрэг байгууллагууд өвөрмөц үзвэрийн арга хэмжээнд оролцож өөрсдийн бүтээлээ түгээж байлаа.Энэ жил тус музейн зүгээс “Шөнийн музей–Colors of Mongolia” үйл ажиллагааг 2018 оны 07 сарын 04, 05-ны өдрүүдэд 20:30 – 00:00 цагийн хооронд зохион байгуулахаар болжээ.

Энэ үеэр Монголын түүх, соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөгөөс сонирхохын зэрэгцээ зөвхөн энэхүү үйл ажиллагаанд тусгайлан зориулж дэлгэсэн “Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүд”-ийг үзэж мэлмийгээ баясгах боломжтой юм.

Мөн өнөөдөр “Чойжин ламын сүм” байгуулагдсаны 110 жилийн ойд зориулсан “Монгол төрийн сахиусны өргөө” үзэсгэлэн Blue Mon галарейд нээгдэж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Опра Уинфри дэлхийн тэргүүн баяны жагсаалтад багтлаа

Америкийн телевизийн хөтлөгч Опра Уинфри дэлхийн 500 тэргүүн баяны жагсаалтад бичигдлээ. Bloomberg агентлагийн гаргадаг жагсаалт тэрээр 494-т оржээ. Мөн Уинфри энэ жагсаалтад багтсан анхны өнгөт арьст эмэгтэй болжээ. Түүний хөрөнгийг 4 тэрбум ам.доллар гэж үнэлсэн ба хөрөнгө нь өнгөрсөн онд $427 саяар нэмэгдсэн байна. Weight Watchers компаний хувьцаа нь дээрх ашгийг өгсөн бөгөөд тэрбээр уг компаний 10 хувийг эзэмшихийн зэрэгцээ захирлуудын зөвлөлд нь багтдаг юм.

Bloomberg агентлагийн тэргүүн 500 баяны жагсаалтад 65 эмэгтэй багтаж байгаагийн зургаа нь бизнес эрхлэгч байгаа юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​“Тэнгэрийн ташуур” балет тоглогдоно

Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Б.Жамъяндагвын “Тэнгэрийн ташуур” хэмээх Атилла хаан болон Хүннү цэргийн хүч чадал, эр зориг, сүр жавхааг харуулсан түүхийг сэлэмт бүжгээр анх2011 онд УДБЭТ-ын уран бүтээлчид тайзнаа амилуулсан билээ. Тэгвэл долоон жилийн дараа буюу энэ сарын 23, 24-ны өдөр УДБЭТ-ын тайзнаа дахин тоглогдох гэж байна. Тус тоглолтын хөгжмийн зохиолч, бүжиг дэглээчээр СТА А.Батдэлгэр, хөгжмийн удирдаачаар АНУ-ын Стенфордын их сургуулийн профессор, удирдаач Жин Дон Кей нар ажиллаж байна.

Тоглолтын талаар хөгжмийн зохиолч, бүжиг дэглээч СТА А.Батдэлгэрээс тодрууллаа.

“Тэнгэрийн ташуур” бүтээлийн санаа хэрхэн төрсөн бэ?

-Хүннүгийн Атилла хаан гэдэг монгол угсааны өвөг дээдсийн тухай түүх учраас тавих хэрэгтэй гэж анх ардын зураач асан Ч.Гунгаасүх багш надад санал болгосон юм. Би Б. Жамъяндагвабагшид хэлээд зохиолыг нь бичүүлсэн.

Үзэгчдийн хүртээл болгоход хэр зэрэг хугацааг зарцуулсан бэ?

-Би балетийн бүжигчин мэргэжилтэй хүн, яваандаа сонгодог хөгжмийг судалж тэр чиглэлээр суралцсан. Хөгжмийн зохиомжийг хэрхэн гаргах, мөн балетийн зохиолыг яаж бичих талаар 20 жил судалсан. Атилла миний гуравдахь балет анх 2010 онд Атиллагийн аяыг хийж байлаа.

Долоон жилийн өмнө тавигдсан бүжгээс энэ удаа юугаараа онцлог байна вэ?

-Энэ жилийн тоглолтонд залуу бүжигчид их оролцож байгаа. Уран бүтээлч хүн уран бүтээл хийгээд орхих биш, сайжруулж, шинэчилж, өөрчилж байх тусам чанартай болдог учир дэглэлт болон хөгжмийн тал дээр өөрчилсөн зүйлс бий.

Энэхүү жүжигт Атилла хааныг ямар өнцөгөөс харуулахыг зорьсон бэ?

-Тэр хүний төрх, зан араншинг балетад харуулж болох бүхий л хэсгүүдийг тусгасан. Өөрийнх нь сэтгэл хөдлөл, эмэгтэй хүнд хэрхэн дурлаж, хэрхэн хувирч өөрчлөгдөж, хууртагдаж байгаа холбоосууд, үйл явдлын зөрчлүүдийг харуулахыг зорьсон. Сонгодог урлаг гэдэг маш агуу тэнгэрлэг, хүнийг сайн сайхан гэгээлэг зүйлс рүү үргэлж дагуулж байдаг.

Ц.УРАНБОЛОР

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Даланзадгадад морин хуурын цогцолбор байгуулна

Өмнөговь аймгийн төв Даланзадгадад 65 метр өндөр морин хуурын цогцолбор байгуулна. Тус аймагт “Говийн бараа” ХХК-ийн 100 хувийн өөрийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын ажлууд эхлээд байна. Үүний нэг нь энэхүү морин хуурын цогцолбор юм.

Тус морин хуурын цогцолбор бүхий хотхонг байгуулах ажлыг Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын уугуул Б.Машбат санаачилсан байна. Уг цогцолбор барилгын хоёр талаар цахилгаан шатаар дээш гарч, хуурын хоёр чихэн дээрээс алсын барааг харахаар төлөвлөсөн гэнэ.
“Говийн бараа” ХХК нь Даланзадгадын шинэ суурьшлын бүсэд “GB Town” хорооллыг байгуулахаар зорин ажиллаж байна. Энэхүү хороололд 300 айлын орон сууц, 65 метрийн өндөр морин хуур цогцолбор, сургууль, цэцэрлэг, худалдааны төв, 24 айлын таун хаусны иж бүрэн хотхон байгуулж Даланзадгад болон Өмнөговь аймагтаа өнгө нэмэх зорилго тавьжээ. Өмнөговь аймаг нь энэ жилийн их бүтээн байгуулалтын жил болгон зарлаад байгаа билээ. Тиймээс орон нутгийн төсвийн хөрөнгөнөөс гадна ийнхүү хувийн хэвшлийнхэн өөрийн хөрөнгөөр ийнхүү бүтээн байгуулалтад гар бие оролцож байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ДАШТ-2018: Матрешка худалдаанд гарлаа

Олон улсын хэмжээний спорт болон урлагийн арга хэмжээ зохион байгуулж байгаа улс орнууд эх орныхоо зан заншил, ахуйн онцлогуудыг дэлхий дахинаа таниулах төрөл бүрийн бүтээгдэхүүн гаргадаг уламжлалтай.

Энэ уламжлалыг ДАШТ-2018 зохион байгуулж буй Орос орон ч дагаж, орос ахуйн бэлгэдлүүдийн нэг болсон матрешка хүүхэлдэйг “Вятский сувенир” үйлдвэр худалдаанд гаргажээ.

Энэ үйлдвэр олон жилийн түүхтэй, анх 1930 онд Вятскийн мужийн Нлиск хотноо “Свобода” хэмээх гар урлалын газар нээгджээ. Тэр үеэс хойш ихээхэн алдартай болсон энэ газар одоогийн Киров мужид үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ДАШТ-2018-д зориулан цуврал матрешкаг танилцууллаа. Цувралд ДАШТ-ий бэлгэ тэмдэг болсон Забивака чоно, мөн хөлбөмбөг тэвэрсэн матрешканууд багтжээ.

Ийнхүү Киров мужид цуврал матрешка гаргасан бол Самар хотноо ДАШТ-2018-д зориулан бүтээсэн матрешкануудыг гудамжинд суурилуулж эхэлсэн байна. Нийтдээ 8 матрешка суурилуулах бөгөөд тэд “Самара Арен” цэнгэлдэх хүрээлэнд шигшээ багууд нь тоглох улс орнуудын найрамдлыг бэхжүүлэхэд чиглэгдсэн гэж зохион бүтээгчид нь ярьжээ.

Эхний ээлжийн матрешкануудыг эрэг дагуу, мөн ЦСКА усан сангийн ойролцоо суурилуулсан байна. Матрешка бүр Колумби, Сенегал, Коста-Рика, Дани, Австрали, Серби, Уругвай, Орос гэсэн оролцогч орнуудын соёл, түүхийг өөртөө тусгажээ. Мөн матрешка бүрийн дизайнд Оросын төрийн далбааны өнгө, дурсгалт газар, үндэсний хээ угалз, олонд танил бэлгэдлүүдийг ашигласан байна.

Categories
энтертаймент-ертөнц

Японы фанатууд цэнгэлдэх цэвэрлэв

“Цэнхэр самурайнууд” өчигдөр хэсгийн хоёр дахь тоглолтоо хийж Колумбийн шигшээ багийг буулгаж авсан.Японы шигшээ ДАШТ-т Өмнөд Америкийн багийг хожсон анхны тохиолдолтой зэрэгцээд хөгжөөн дэмжигчдийнх ёс зүй цахим ертөнцийг шуугилж байна.Тоглолт дуусахын алдадЯпоны хөгжөөн дэмжигчид өөрсдийн сууж байсан хэсгийн хогийг хуу хаман цэвэрлэв.Өмнөх спортын томоохон уралдааны тэмцээний үеэр ч тэд ийм үйлдлээрээ олны талархлыг хүлээж байсан билээ.

Японы фанатууд ахиад цэнгэлдэх цэвэрлэв

Японы фанатууд ахиад цэнгэлдэх цэвэрлэв

Өчигдөр мөн Польшийн шигшээг хожсон Сенегалын хөгжөөн дэмжигчид ч цэнгэлдэхэд “тарьсан” хогоо цэвэрлээд гарчээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Самади үзэсгэлэн нээлтээ хийлээ

Зураач Б.Баярцэнгэлийн гурав дахь бие даасан үзэсгэлэн нь “Самади” нэртэйгээр олны хүртээл болж байна. Үзэсгэлэн энэ сарын 16-нд “Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музейд” нээлтээ хийсэн юм. Үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл гарах юм. “Дагжиж бээрсэн хүн л хүйтний тухай жихүүцэн даартал ярьж чадах байх… Яг түүн шиг юмсыг сэрэл мэдрэмжээрээ тэмтрэн таних нь шинэ сэдэл санаа, шинэ туршилт, шинэ боломж гэх мэт шинэ бүхэнд хүргэж өгдөг. Хил хязгааргүй эрх чөлөөт нөхцлийг урлаг бидэнд өгдөг” хэмээн зураач Б.Баярцэнгэл ярьж байв.

Түүний бүтээлүүдэд бурхны дүр голчилдог бөгөөд шинэ залуу зураачдын сэтгэхүйн онцлог, уран бүтээлчийн зурагт туссан орчин цагийн нийгмийн нөлөөлөлт хүчин зүйлсийн тухай олон гаргалгааг үзэгчид өөртөө бий болгож болно. Угаас “Урлагт “эрх чөлөө” хамгийн чухал” гэх ойлголт нэн шинэ үеийн давалгаанд хамаарагддаг.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Болд” шинэ цомог гарлаа

Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болдын соло уран бүтээлийн шинэ цомог мэндэллээ. Тэрээр бие даасан 12 дахь цомгоо “Болд” нэрээр гаргажээ. “Болд” шинэ цомогт “Торгон мэдрэмж”, “Зүрхний дагина”, “Мартахаасаа өмнө”, “Даам” зэрэг 15 дуу багтжээ. Цомгийн хөгжмийн найруулгыг “Ocean Grey”, Л.Сибастиан, Н.Баярхүү, С.Гантөр хийн дууны үгийг DNK, Ria, ZZ, реппер Цэцэ, Х.Соёмбо, Д.Ган-Очир нар бичин гитарчин Атка, Д.Өлзий-Орших нар хамтран ажиллажээ.