Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дуурийн дуучин Ч.Бадрал “Golden star-2018”-ын эзэн боллоо

Италийн алдарт CHIGIANA академиас зохион байгуулдаг “CHIGIANA international competition-2018” дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрыг дуучин Ч.Бадрал авч, “Golden Star-2018” шагналын эзэн болжээ. Олон улсын тус тэмцээн нь зургаан сарын турш дэлхийн олон оронд зэрэг явагдаж, 1870 дуучин өрсөлдсөн байна. Ч.Бадрал ОХУ-ын Москва хотын Гнесиний нэрэмжит хөгжмийн академийг дүүргээд ЦДБЭЧ болон ОХУ-ын Магнитогорскийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байна.

Тэрээр 2014 онд М.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны дэд байр, 2015 онд ОХУ-ын ардын жүжигчин дэлхийн шилдэг дуучдын нэг Елена Образцовагийн нэрэмжит олон улсын уралдааны дэд байр, нэрт хөгжмийн зохиолч Римский-Корсаковын нэрэмжит олон улсын уралдаанд эрэгтэй дуучдын төрөлд тэргүүн байр эзэлсэн амжилттай яваа дуучин юм. Олон улсын “Вива опера” фестивальд урилгаар оролцон, Москва хотын Улаан талбайд зохион байгуулагдсан “Спаскийн цамхаг” цэргийн хөгжмийн наадамд оролцон, Улаан талбайд 10 мянган үзэгчийн өмнө дуулсан анхны монгол дуучин болсон билээ.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Хамгийн урт замтай “Go Karting” ашиглалтанд оржээ

Image may contain: one or more people and people sitting

Монголд хамгийн урт замтай Go Karting үйлчилгээ үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Наадмын урт амралтаар гэр бүлийнхэнтэйгээ очоод нэг өдрийг зугаатай сайхан өнгөрөөхөд “Скай Фрэйндс” аэродром, амралтын газар танд тус болох нь. Go karting-н замын нийт урт 632 метр бөгөөд нэг тойроход 10 000 төгрөг. Мэдээж уралдааны замаар салхи татуулан давхих тул таны аюулгүй байдлыг бүрэн хангах хамгаалалтын дуулга өмсгөхөөс эхлээд бүх зааврыг өгөх юм.

Image may contain: outdoor

“Скай Фрэйндс”-ийг зорин ирвэл зөвхөн уралдааны замаар уралдаад зогсохгүй “Savanna” онгоцоор Тэрэлж Горхи, Цонжин болдогийн дээгүүр нисч болно. 15 минут нисэх нислэг 70 000 төгрөг бол 30 минутын нислэг 120 000 төгрөг. Газраас хөндийрч, байгалын үзэсгэлэнт газруудыг дээрээс нь харах амралтын энэ өдрүүдийн бас нэг таашаал билээ. Амралтын өдрүүдээ зугаатай өнгөрөөхыг хүсвэл 89005373, 99994102 дугаарын утас руу залгахад л болно. Улаанбаатараас 50 хүрэхгүй км яваад л “Скай Фрэйндс” аэродром, амралтын газарт хүрчихнэ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​Өнөөдөр кино театруудын дэлгэцнээ

Кино театруудын өнөөдрийн үзвэрийн хуваарийг танилцуулж байна.

“Тэнгис” кино театрын өнөөдрийн үзвэрийн цагийн хуваарь

Кино

Цагийн хуваарь

Hotel Transylvania 3: Summer Vacation

11:00 13:00 15:00 17:00 19:00 21:00 23:00

Ant-Man and the Wasp

10:30 12:50 15:20 22:30

“Улаан хувцастай охин” УСК

10:50 13:10 17:15 23:10

“Үүлэн хээтэй орчлон” МУСК

22:10 VIP

THE INCREDIBLES 2

11:00 15:50

Jurassic world: Fallen Kingdom

13:20 18:10

“ТАКСИ 2” МУСК

10:30 15:30

“Яллагч” МУСК

20:20 22:00

“Говийн домог” МУСК

15:10 VIP 17:50 19:35

“Маш Нууц-2: Байтаг Богд” МУСК

12:40 VIP 17:30 VIP

“Зүрхний хилэн” МУСК*

14:20 22:00

“Солиот эх” МУСК*

17:25 20:00 VIP

“Single ladies 3” МУСК*

12:15 19:40

*-Монголын шилдэг кино хөтөлбөрийн хүрээнд

“Өргөө” кино театрын өнөөдрийн үзвэрийн цагийн хуваарь

“Улаан хувцастай охин” УСК

Өргөө 1-18:1020:30, Өргөө 2-18:0020:20, Өргөө 3-19:2021:40

Hotel Transylvania 3: Summer Vacation

Өргөө 1- 13:0015:1017:2019:3021:40

Өргөө 2- 13:5018:3020:40

Өргөө 3- 13:1014:4014:10 15:2016:5016:2017:3019:4019:0021:1021:50

Ant-Man and the Wasp

Өргөө 1- 13:2015:5018:2020:50

Өргөө 2- 13:2015:5018:2020:50

Өргөө 3- 14:00 16:3019:0021:30

SICARIO: DAY OF THE SOLDADO

Өргөө 1- 14:4017:1019:40

Өргөө 3- 21:20

OCEANS 8

Өргөө 1- 13:3016:0018:3021:00

Өргөө 3- 21:10

THE INCREDIBLES 2

Өргөө 1- 13:0015:3018:0020:40

Өргөө 2- 16:00

Өргөө 3- 13:4016:1018:40

JURASSIC WORLD: FALLEN KINGDOM

Өргөө 1- 14:1017:0019:50

Өргөө 3- 18:30

“Говийн домог” МУСК

Өргөө 1- 13:1015:40,Өргөө 2- 13:0015:30,

Өргөө 3-14:2016:50

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Хурд” хамтлаг 25 жилийн ойгоо төв талбайд тэмдэглэнэ

Монголын рок попын ертөнцөд олон жил уран бүтээлээ туурвиж, үзэгчдийн сонсох дуртай дуунуудыг зохиосон “Хурд” хамтлаг 25 нас хүрлээ. “Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Эх орон” зэрэг сонсогчдын сонорыг мялааж, чихэнд хоногшсон олон дууг зохиосон Хурд хамтлаг 25 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо төв талбайдаа нийслэлчүүдтэйгээ хамт тэмдэглэх гэж байна. Хамтлагийн 25 жилийн ойтой давхцан сонсогчдын сонсох дуртай, сайн мэдэх “Цэргийн бодол” дууны 40 жилийн ой тохиож байгаа юм. Энэ дууг “Хурд” хамтлагийн хамгийн том ах буюу Д.Ганболд 1978 онд цэргийн албанд байхдаа зохиож байжээ. Хамтлагийн анхны тоглолт Улсын циркт “Хар салхи” нэртэйгээр 1995 оны гуравдугаар сард болж байжээ. Хамтлаг нь 2013 онд тохиосон 20 жилийн ойн хүрээнд Монголын урлагийн түүхэнд анх удаа “Алтан Пянз” хэвлүүлсэн бөгөөд тус пянзыг АНУ-ын “Erika records” студид хэвлүүлжээ. Энэхүү пянзанд “Хурд” хамтлагийн өнгөрсөн 20 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг есөн дуу багтсан юм. Үндэсний их баяр наадмын өдөр буюу энэ сарын 11-ны 20:00 цагт “Хурд” хамтлаг төв талбайд нийслэлчүүдтэйгээ 25 жилийн ойн баяраа тэмдэглэнэ.

Categories
энтертаймент-ертөнц

“Яг түүн шиг-3” шоуны ялагчаар Б.Нацагдорж тодорлоо

"Яг түүн шиг-3" шоуны ялагчаар Б.Нацагдорж тодорлооХоёр сарын турш үзэгчидтэй ням гариг бүрт болзоо тогтоон цэнхэр дэлгэцээр уулздаг байсан “Яг түүн шиг-3” шоу өнөөдөр өндөрлөн шилдэг оролцогчооо тодрууллаа. 10 дугаарын турш үзэгчдийг дэлхийн болоод Mонголын ододтой уулзуулан өөрийгөө өөр өөр өнцгөөс тольдох боломжийг олгосон оролцогч Б.Нацагдорж сүүлийн дугаарт шилдгийн шилдгээр тодорч Гранпри шагналын эзэн болж 20 сая төгрөг гардан авлаа.

Финалын дугаарт шүүгч, оролцогч, үзэгчдийн мессэж саналын нийлбэр 53 оноогоор хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, дуучин Б.Нацагдорж яллаа. Тэрээр “Та бүхэндээ маш их баярлалаа. Наки нь микрофон авахаар маш их сандардаг. Ийм гайхалтай шоунд ийм мундаг хүмүүстэй оролцсондоо баярлалаа. Өнөөдөр миний хувьд Тэмка ялагч байсан шүү. Та нараасаа маш их урам авлаа. Шүүгч нартаа баярлалаа. Цэнхэр дэлгэцээр үзэж суугаа танд баярлалаа. Надад урам өгч бүх зүйлээр тусалж байсан арын албаныхан, бүжигчид, зураглаач, сэтгүүлчид, бүгдэд нь маш их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Эргэн сануулахад “Яг түүн шиг” шоуны анхны улирлын ялагчаар дуучин П.Баярцэнгэл тодорч байсан бол “Яг түүн шиг-2” шоуны шилдгээр жүжигчин Т.Бархүү шалгарч байсан билээ.

Ийнхүү үзэгчдийг хоёр сарын турш “Боловсрол” телевиз дээр сувгаа тааруулан дэлхийн болон Монголын ододтой болзуулж урлагаар амьсгалуулдаг байсан “Яг түүн шиг-3” шоу өндөрлөлөө.

Хамтдаа хоёр сарын турш оролцогч бүрийг дэмжин урам хайрлаж байсан үзэгчдэдээ баярлалаа.

"Яг түүн шиг-3" шоуны ялагчаар Б.Нацагдорж тодорлоо

"Яг түүн шиг-3" шоуны ялагчаар Б.Нацагдорж тодорлоо

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Богд хааны музейд “Торгоны Зам 2018” загварын шоу болно

Уламжлалт болон орчин үеийн төрөл бүрийн технологи, материалыг ашиглан энгийнээс гоёмсог бүхий л төрлийн хувцас, загварыг ертөнцийн аливаа юмс үзэгдлээс урган гарах содон шийдлээр нэгэн хэв маягт баригдалгүй урлан бүтээдэг “Monalun” брэнд энэ жилийн “Торгоны Зам” загварын шоугаа 7-р сарын 9-нд 20:00 цагт ХVII-ХХ зууны үеийн Монголын хаант төр, шашны түүх, урлаг соёлын давтагдашгүй хосгүй үнэт дурсгалууд хадгалагдаж байдаг Богд хааны музейд зохион байгуулах гэж байна.

Торгоны зам” загварын шоу нь монголын түүхэн өв соёлыг олон нийтэд сурталчлах, залуус хойч үедээ энэхүү соёлоороо бахархах, хайрлан хамгаалах сэтгэлгээг бий болгох энэхүү үйл хэрэгт залуусыг уриалан оролцуулах зорилготой.

Энэ үдэш Моналун брэндийн 2018 оны цуглуулгыг танилцуулахын хажуугаар орчин үеийн контемпорари дижитал арт, цам харайх ёслол, амьд хөгжмийн тоглолт, хамтрагч байгууллагуудын бүтээгдэхүүн болон үйлчилгээтэй танилцах боломжтой.

Мөн Сингапурын “UpFront Models” агентлагийн загвар өмсөгч Аида Минибаева урилгаар хүрэлцэн ирж загвар өмсөхөөрөө онцлог. Түүний хувьд Хятад, Орос, Сингапур, Хонг Конгын тайзнаа загвар өмсөж байсан. Үүнийхээ хажуугаар тэрээр сонирхлоороо DJ хийдэг бөгөөд шоуны дараа өөрийн сэтээ тоглох юм байна.

Моналун брэнд 2017 оны “Торгоны Зам” загварын шоугаа Чойжин ламын музейдзохион байгуулж нийт орлогын тодорхой хувийн тус музейн сэргээн засварлалтад хандивлаж байсан. Энэ жил мөн адил нийт орлогоос Богд хааны ордон музейн тохижуулалтад зориулна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Playtime 2018” амьд хөгжмийн наадам өнөөдөр өндөрлөнө

“Playtime 2018” амьд хөгжмийн наадам өнгөрсөн баасан гаригт Монгол Шилтгээнд нээлтээ хийн эхэлсэн. Амьд хөгжмийн хэмнэл гурван өдрийн турш ирсэн зочдыг хөглөж байгаа бөгөөд өнөөдөр хаалтаа хийх юм.

“Playtime 2018” амьд хөгжмийн наадам өнөөдөр өндөрлөнө

2002 онд анх үүсгэн байгуулагдаж байсан наадам маань энэ жил 17 дахь жилдээ болох бөгөөд Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

“Playtime” наадам нь Монгол улсад 1990-ѳѳд оны сүүлчээр, 2000-аад оны эхээр шинээр дэлгэрч эхэлсэн амьд хѳгжмийн шинэ дуугаралт, түүний тѳлѳѳлѳл болсон хамтлаг, дуучид, тэгдээрийн дуу хѳгжмийг олон хүргэх тайз нь болсноороо онцлогтой юм. Бидний сайн мэдэх олон хамтлагууд энэхүү наадмаар танигдаж байсан түүхтэй. 2002 оноос хойш нийт 500 гаруй хамтлаг, дуучин давхардсан тоогоор тус наадамд оролцож уран бүтээлээ хүргэж байсны дотор АНУ, ИХ Британи, ОХУ, Япон, Швед, Ѳмнѳд Солонгос, Ѳвѳр Монголоос урилгаар ирж оролцсон гадны хамтлаг олон байдаг. Тухайлбал, ОХУ-ын Муммий Тролль, Английн Peter Hook and The Lights, АНУ-ын The Pains of Being Pure at Heart, Японы Mono, Envy, Шведийн The Radio Dept. зэрэг дэлхийд алдартай хамтлагууд Playtime наадамд ирж тоглож байсан.

“Playtime 2018” амьд хөгжмийн наадам өнөөдөр өндөрлөнө

“Playtime 2018” наадамд дэлхийд алдартай AНУ-ын “Ariel Pink”, Япон улсын “The Fin.”, “Lite”, Монголын домогт “Хөх Тэнгэр”, анхны синт рок “Сөрөг Хүч”, пост панк “The Colors” тэргүүтэй хөгжмийн олон урсгалын танил, шилдэг, шинэ залуу 35 хамтлаг, Электроник дэнс хѳгжмийн тайзнаа Италийн techno DJ Claudio PRC, Голландын Albert Van Abbe, Mонголын Biliguudei, TMK тэргүүтэй шилдэг 30 Ди-Жэй нийт 70 гаруй хамтлаг дуучин, уран бүтээлчид цэвэр агаарт гурав хоногийн турш “Playtime”, “Нааглихац”, “La Vie En Rose” гэсэн гурван тайзаар дамжуулан ѳѳрсдийн уран бүтээлээ хүргэнэ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Яг түүн шиг-3” шоуны шилдэг оролцогч өнөөдөр тодорно

Дэлхийн болон монголын оддыг дэргэдээсээ тольдох боломжийг олгон үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө ням гариг бүрт уядаг “Боловсрол” телевизийн “Яг түүн шиг” шоуны гуравдугаар улирлын ялагч өнөөдөр тодрох гэж байна. Өнөөдөр 20.00 цагт “Крокус” эвент холллоос энэ улирлын шилдэг зургаан оролцогч болох О.Тэмүүжин, Б.Нацагдорж, Ц.Тэмүүлэн, Г.Сүндэрмаа, Ч.Очгэрэл, Ж.Энэрэл нар финалд өрсөлдөнө. гэхдээ тэд энэ дугаарт баззер даран дүрээ сонгоогүй бөгөөд өөрийн хамгийн сайн хийж чадах уран бүтээлчийнхээ дүрд хувиран давуу талаараа өрсөлдөх учраас халуухан тулаан тэднийг хүлээж буй. Харин оролцогч О.Билгүүн, Б.Цэрэндолгор нар өнгөрсөн ес дэх дугаарт шоугаа өндөрлүүлсэн юм.

“Яг түүн шиг-3” шоуны өмнөх есөн дугаарын ялагчийг эргэн сануулахад,

1-р дугаар Б.Нацагдорж Бионсийн дүрээр

2-р дугаар Ц.Тэмүүлэн Жон Ленноны дүрээр

3-р дугаар О.Тэмүүжин Andrea Boccelli&Sara Brightman-ы дүрээр

4-р дугаар Г.Сүндэрмаа LP

5-р дугаар М.Цэрэндолгор Чарли Чадлины дүрээр

6-р дугаар О.Билгүүн Rain-ы дүрээр

7-р дугаар О.Тэмүүжин Cher-ийн дүрээр

8-р дугаар Ч.Очгэрэл Luciano Pavarotti-ын дүрээр

9-р дугаар Г.Сүндэрмаа Keala Settle-ийн дүрээр тус тус ялагч болсон билээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Хүүхдэд зориулсан уран сайхны кино бүтээлийн төсөл шалгаруулна

Хүүхдэд зориулсан уран сайхны кино бүтээлийн төсөл шалгаруулах уралдааны удирдамж

Нэг. Уралдааны зорилго

Засгийн газрын 2007 оны 280 тоот тогтоол “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам” – ын дагуу 2017 онд зохион явагдсан XI уралдаанд “Уран сайхны кино” – ны төрөлд шилдэг зохиолоор шалгарсан “Кибер Сүлжээ” зохиолыг уран сайхны кино болгох зорилгоор уг уралдааныг зарлаж байна.

Хоёр. Төслийн уралдаанд ирүүлэх материалын иж бүрдэл:

2.1 Төслийн багийн уралдаанд оролцох албан хүсэлт

2.2 Төслийн багийн танилцуулга, хүүхдийн бүтээл туурвих туршлагатай холбогдолтой мэдээлэл

2.3 Бүтээлийн танилцуулга (дэлгэрэнгүй) / “Кибер Сүлжээ” зохиолыг кино бүтээл болгох судалгаа, төсөөлөл

2.4 Кино зохиолыг уран сайхны кино бүтээл болгох нарийн төлөвлөгөө / үйл ажиллагааны төлөвлөгөө, өгүүллэг буюу раскадровка/

2.5 Санхүүгийн тооцоо /

2.6 Эрх бүхий болон мэргэжлийн байгууллагын тодорхойлолт / өмнө нь хамтран ажиллаж байсан, уран бүтээлчид болон байгууллагын 2 – с доошгүй тодорхойлолт/

2.7 Бусад хавсралт / нэмэлтээр мэдээлэл өгөх материалууд/

Гурав. Төслийн материал хүлээн авах болон шалгаруулах хугацаа

3.1 Хүүхдэд зориулсан уран сайхны кино бүтээлийн төсөл шалгаруулах уралдааныг 2018 оны 07 – р сарын 05 – ний өдрөөс 2018 оны 08 – р сарын 15 – ийг хүртэлх хугацаанд зарлаж байна.

3.2 Уралдаанд оролцогч төслийн баг нь бүтээлийн холбогдох материалыг битүүмжлэн 2018 оны 8 – р сарын 13 – 15 ны өдрүүдэд ажлын цагаар “Соёл урлагийн газар” – ын 129 тоот өрөөнд ирүүлнэ.

3.3 БСШУС – ын сайдын томилсон орон тооны бус мэргэжлийн зөвлөл уралдаанд ирүүлсэн нийт төслийн бичиг баримттай танилцаж дүгнэлт гаргана.

3.3 Кино зохиолыг доорх линкээс татаж авна уу.

https://drive.google.com/file/d/1bvNfD_VlOrhqSkLJyIadiQAkrow3hsXu/view?usp=sharing

Дөрөв. Төслийн санхүүжилт

4.1 Хүүхдийн уран сайхны кинонд нийт 40 сая төгрөгийн санхүүжилтийн дэмжлэгийг үзүүлнэ.

4.2 Соёл урлагийн газраас төсөл нь шалгарсан уран бүтээлийн багтай гэрээ байгуулж ажиллана.

4.3 Уран бүтээлийн эдийн болон эдийн бус эрхийг Соёл урлагийн газар дангаар эзэмшинэ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“National Geographic”-ын оны шилдэг гэрэл зургаар монгол охины хөрөг шалгарчээ

“National Geographic” сэтгүүлээс зарласан гэрэл зургийн уралдааны шилдэг арван гэрэл зураг тодорчээ. Ойролцоогоор тус шалгаруулалтад 13 мянган гэрэл зураг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн аж. Бүх ангиллаас шалгарсан шилдгийн шилдэг зургийг 10 мянган ам.долларын шагнал дагалддаг нь энэхүү уралдааныг нэр хүндтэй болгосон билээ.

Энэхүү гэрэл зургийг Зургийг Алессандра Мениконзи (Alessandra Meniconzi) авчээ.

“Би удаан хугацааны турш монголчуудын бүргэд агнадаг уламжлалт аргыг биширч ирсэн. 2018 оны гуравдугаар сард бүргэдийн анчин нэгэн гэр бүлийг нүүдэллэж байхтай нь таарсан юм. Тэд өвөлжөөнөөс хаваржаа руугаа нүүж байсан билээ.”

“Монгол Улс маш сийрэг хүн амтай мөн маш найрсаг, уриалгахан хүмүүс юм. Казах соёлд зочин хүлээж авах уламжлал нь тун элэгсэг. Цай бол зөвхөн уух зүйл биш. Харин өв соёл, тайвшрал, ёслолыг илэрхийлдэг юм.”

“Монголын хүйтэн өвөл Дамел охин үстэй дээл өмсөж, дулаацахын тулд аяга цай ууж байна” гэж зурагчин хэлсэн байна.