Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх 10 арга

Image may contain: 2 people, people smiling

Image may contain: text

Image may contain: 3 people, people smiling, text

Image may contain: one or more people and text

Image may contain: 1 person

Image may contain: 7 people, people smiling, people sitting

Image may contain: 4 people, people smiling, text

Image may contain: 5 people, people smiling

Image may contain: 2 people, people smiling, text

Image may contain: 3 people, people smiling, text


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дроноор авсан гайхалтай зургууд

Дроноор авсан гайхалтай зургууд









Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дэлхийн хамгийн том, олон суудалтай цэнгэлдэх хүрээлэнгүүд

Тойрог хэлбэрт, задгай дээвэртэй, цэнгэлдэх хүрээлэнг анх Грекчүүд МЭ I зуунд барьж спортын уралдаан явуулдаг байсан гэдэг. Уг байгууламж олон хүний багтаамжтай, үзэгчид бүгдийг харах боломжтой байсан зэрэг олон давуу талтай гэдгээрээ сайшаагдан Грекээс дамжин дэлхий дахинд тархав. Өдгөө дэлхийн улсууд спортын бүх төрлийн уралдаан, тэмцээнийг явуулж болохоор байгуулагдсан, өвөрмөц дизайн бүхий цэнгэлдэх хүрээлэнгээрээ улсаа сурталчилдаг болжээ. Дэлхийн хамгийн том, хамгийн олон суудалтай 10 том цэнгэлдэх хүрээлэнгийн 8 нь Америкт байдаг аж.

Дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгүүд

БНАСАУ, Пхеньян хот /суудал-114,000/

Дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгүүд

АНУ, Мичиган муж /суудал-113,065/

Дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгүүд

АНУ, Пенсильвани /суудал-110,753/

Дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгүүд

АНУ, Охайо /суудал-104,944/

Дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгүүд

АНУ, Техас муж /суудал-102,733/

Дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгүүд

АНУ, Теннесси муж, Ноксвилл /суудал-102,455/

Дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгүүд

АНУ, Луйзиана муж, Бэтон Роуж /суудал-102,321/

Дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгүүд

АНУ, Алабама муж, Тускалүүса /суудал-101,821/

Дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгүүд

АНУ, Техас муж, Остин /суудал-100,119/

Дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгүүд

Австрали, Мельбурн /суудал-100,024/

Дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгүүд

Испани, Барселона /суудал-99,354/

Дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгүүд

Өмнөд Африк, Йоханнесбург /суудал-94,736/

Categories
энтертаймент-ертөнц

Тайландын “Амазоны дайчид” кинонд Мисс А.Баярцэцэг дүр бүтээнэ

Загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг Тайландын “Nipan” студийн уран бүтээл “Амазоны дайчид” адал явдалт уран сайхны кинонд тоглохоор болжээ.
Тэрбээр Falcon буюу “Шонхор” нэртэй хөлсний тулаанч бүсгүйн туслах дүр болох “Кyra”-гийн дүрд тоглох юм байна. Түүнтэй хамт тулалдах хамтрагч нь Австралийн мэргэжлийн боксын тамирчин аж.
Киноны зураг авалт ирэх есдүгээр сарын сүүлээр Тайландын Чанг Май хотод эхлэх юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Ж.Харрисоны эдэлж байсан гитар 518 мянган доллар хүрэв

Домогт “Биттлз” хамтлагийн хөгжимчин Жорж Харрисоны эдэлж хэрэглэж байсан гитарыг “Gardiner Houlgate” дуудлага худалдааны төвд 400 мянган фунт стерлингээр /518 мянган доллар/ худалдахаар тавьжээ.

Өөрийнх нь гитарыг засч байх үед Австралид хийсэн уг хөгжмийн зэмсгээр Харрисон түр тоглож байсан аж. Тэрбээр уг гитараар хэд хэдэн концертонд оролцон тоглосны дотор хамгийн сүүлчийн тоглолт нь 1963 оны 8 дугаар сарын 3-нд Ливерпуль хотын “The Cavern Club” клубт болж байжээ.

Дуудлага худалдааг зохион байгуулагч Люк Хоббс ярихдаа “энэ гитар нь битломания буюу “Биттлз”-ийг шүтэн бишрэх үзэгдэл дэлхий дахиныг хамарч байсан тэр үетэй шууд холбоотой” гэлээ.

Өмнө нь АНУ-д болсон Julien’s Auctions-ийн дуудлага худалдааны үеэр Харрисоны анх тоглож байсан цахилгаан гитарыг 200-300 мянган ам.доллароор үнэлж байжээ.

“Hoffner Club 40” гэдэг урланд хийсэн уг гитараар Харрисон The Quarrymen хамтлагт байхдаа тоглож байв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дуучин С.Наран, Б.Баярцэцэг нарын хамтарсан “TOGETHER” тоглолт болно

Өнгөрсөн зургаадугаар сард сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн White Rock Center-т нэгэн томоохон тоглолт толилуулахад бэлэн болжээ.

Танхимын онцлог болсон тайз, хөгжим, 360’ Projection Mapping Show-ны гайхамшгийг шингээсэн уг тоглолтын гол эзэд нь Поп дива С.Наран, уянгалаг зөөлөн Б.Баярцэцэг нар юм.

Анх удаагаа хамтран тоглох гэж байгаа хоёр дуучин маань амьд хөгжмийн дуугаралтыг эрхэмлэдэг бөгөөд уг шаардлагад нийцэхүйц онцгой хөгжмийн дуугаралтыг Японы мэргэжилтнүүд хариуцан ажиллах аж.

Тоглолтын нэр: Naran & Bayartsetseg “Together”
Хэзээ: 2018 оны 8 сарын 17-нд, 19:00 цагаас
Хаана: “White Rock Center” /Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн/
Тасалбар: www.ticket.mn
Утас: 99070790, 77001239

Categories
энтертаймент-ертөнц

Интро 2018 электроник олон улсын хѳгжмийн наадамд гадаадын долоон ДЖ оролцоно

“Интро 2018 электроник олон улсын хѳгжмийн фестиваль” ирэх сарын 04-нд “Монгол шилтгээн” амралтын газарт болно.

“Мажести Лэйбл” ХХК, ХБНГУ-ын “Гёте соёлын институт”, БНХАУ-ын “Бээжингийн Май Ай Соёлын харилцаа холбоо”-той хамтран электроник хѳгжимд сонирхолтой залууст зориулан анхны олон улсын электроник хѳгжмийн наадмыг эх орондоо зохион байгуулахаар болсон нь энэ юм.
“Болзъё” уриан дор болох тус хѳгжмийн фестивальд Герман, Хятад, Монгол, Япон, Солонгос, Вьетнам, Литв зэрэг улсын 20 гаруй уран бүтээлчид оролцоно. Мѳн гадаадын жуулчдыг урин оролцуулж буйгаараа онцлогтой.
Тус наадам нь 2009 онд анх Бээжин хотноо болж байсан бөгөөд наадмын цуваа Шанхай, Шиедао, Шиамен, Амстердам зэрэг хотод найман жил тасралтгүй болжээ.
Хөгжмийн наадамд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс “Электрон хөгжим” хэмээх нэгэн дээвэр дор цуглаж, хуурамч зангаа таягдан хаяж, уйтгар гунигаа мартаж, бүжиглэн цэнгэдэг. INTRO хүн бүрт электрон хөгжмийн дамжуулж буй хайр болон энх тайвныг мэдрүүлэхийн зэрэгцээ электрон хөгжим залуу үеийнхний амьдралд өөрийн нөлөөгөө үзүүлсээр байна.

Categories
энтертаймент-ертөнц

Дуучин Д.Болдын бие даасан тоглолт тун удахгүй болно

Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд тун удахгүй өөрийн 2005 оноос хойш гаргасан 12 цомгийнхоо шилдэг дуунуудаараа томоохон хэмжээний тоглолт хийх гэж байна.

Түүний тоглолтынт ерөнхий зохион байгуулагчаар “МонголHD” телевизийн Гүйцэтгэх зарирал Ч.Номин, Дэд захирал Г.Бат-Эрдэнэ нар хамтран ажиллах ажээ. Тэд “Авьяаслаг монголчууд”, “Voice of Mongolia” шоунуудыг амжилттай зохион байгуулаад байгаа билээ.

Categories
энтертаймент-ертөнц

Эрүүл үстэй байхад зөв хооллолт чухал

Бүх л эмэгтэйчүүд эрүүл гялалзсан үстэй байхыг хүсдэг ч тэр болгон хүслээр болдоггүй. Үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэж, салон орсон ч үс тань гялалзаж, эрүүлжихгүй байвал, арчилгаа, амьдралын хэвшлээ өөрчлөөд үзээрэй.

Ингээд үс гэмтэх үндэс болдог бидний хамгийн муу зуршлуудыг танилцуулъя.

1. Хэлбэр, өнгөө нь дахин дахин өөрчлөх

Мэдээж үсээ будах тусам будганп агуулагдах химийн найрлагаас үүдэн үсний бат бэх чанар алдагдаж, хугарал, салаа үүсдэг. Харин өдөр бүр үсээ өөр хэлбэрээр засч, янзлах, хэтэрхий олон төрлийн бүтээгдэхүүн хольж түрхэх нь үс өнгөө алдаж гэмтэх, гол шалтгаан болдог.

2. Нойтон үстэй унтах

Та шөнө унтахынхаа өмнө үсээ угаачхаад үсээ нойтон чигээр нь унтчихдаг бол таны үсний гэмтэл арилахгүй байгаа нь ойлгомжтой хэрэг гэв. Холливүүдын оддын үсчин стилист Nathaniel Hawkins-ын өгүүлж буйгаар нойтон үсний суналт ихсэж, эмзэг болдог бөгөөд дэрээ хөдөлгөх, гараараа үсээ дарах төдийд гэмтэх магадлал ихэсдэг аж.

3. Эрүүл хооллолт

Энэ бол сайхан үстэй байх хамгийн гол нууц бөгөөд хүн өдөр тутамдаа шаардлагатай уургийг хэмжээгээ нөхөж байх нь үсний ургалт, гялалзсан байдалд хамгийн их нөлөөлдөг. Уургаа нөхөж чадахгүй, хангалттай зөв хооллохгүй бол хэчнээн үнэтэй бүтээгдэхүүн хэрэглээд ч ямар ч үр дүн гардаггүй болохыг “Hair: A Human History” номын зохиолч, судлаач Курт Стен арван жилийн судалгааны үр дүнд баталжээ.

4. Стрессээс зайлсхийх

Стресс ядаргаа нь хүний дотоод эрхтний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй үс, арьсны эрүүл байдалд ч сөргөөр нөлөөлдөг аж. Английн эрдэмтдийн хулгана дээр хийсэн туршилтаар хулганыг стресстэй, санаа зовнилтой нөхцөлд оруулах үед үс нь унаж, гэмтэж, эхэлсэн бөгөөд тайван газар аваачин, дахин ажиглахад баг багаар өмнөх хэвэндээ ордог болохыг баталжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Apple” компани 41.3 сая ширхэг “iphone” худалдаалжээ

АНУ-ын “Apple” компани зургадугаар сарын төгсгөл хүртэлх гурван сарын хугацаанд 41.3 сая ширхэг “iPhone” гар утас худалдаалсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэвч тус компани үүнээс илүү их гар утас худалдаална гэж таамаглаж байжээ.

Энэ онд “iPhone” гар утасны дундаж үнэ 694 доллар байна гэж шинжээчид таамаглаж байсан боловч уг утасны дундаж үнэ 724 долларт хүрсэн байна.

Өнгөрсөн онд 999 долларын үнэтэй гарсан “iPhone X” гар утас “iPhone” төрлийн гар утаснууд дундаа хамгийн нэр хүндтэй, борлуулалт өндөртэй утсаар тодорчээ. Энэхүү гар утас “Apple” компанийн орлогын өсөлтийг 31 хувьд хүргэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан байна. Үүний зэрэгцээ тус компанийн “App store”, “Apple Music”, “Apple Pay” зэрэг үйлчилгээний бизнес орлогынх нь багагүй хувийг бүрдүүлжээ.

2020 он гэхэд дээр дурдсан үйлчилгээний бизнесүүд компанид 14 тэрбум долларын орлого оруулах төлөвтэй байна гэж “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк мэдэгдлээ.