Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк энэ сард иргэд, байгууллагаас нийт 3 тонн 277.20 кг алт худалдан авчээ

Related image

Монголбанк энэ оны наймдугаар сард иргэд, байгууллагаас нийт 3 тонн 277.20 кг алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны наймдугаар сарын статистиктай харьцуулахад, 249.7 кг-аар өссөн үзүүлэлт юм. Харин жилийн дүнгээрээ Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 12 тонн 217 кг-д хүрч, өмнөх оны мөн үеэс 250 орчим кг-аар өссөн үзүүлэлттэй гарсан аж. Монголбанк өнгөрсөн наймдугаар сараас эхлэн “Монгол Алт” аяныг хэрэгжүүлж буй. Энэ хугацаанд алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор иргэд аж ах ахуйн нэгжүүдэд чиглэсэн мэдээлэл өгөх, сургалт уулзалт зэргийг зохион байгуулан ажиллаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Өнөөдөр 19 хувьцаат компанийн 60,389 ширхэг хувьцаа арилжжээ

Related image

Өнөөдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 60,389 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол нэхмэл’ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 8.7 хувиар өссөн бол ‘Шарын гол” компанийн ханш хамгийн өндөр буюу 11.73 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 680 ширхэг үнэт цаас 66,300,000 төгрөгөөр арилжаалагдлаа. Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 61 ширхэг үнэт цаас 6,100,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 960.0 нэгж болж 1.51 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,805,150,205,629 төгрөг болсон байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгө оруулалтын чуулган болж байна

Инвест Монголиа чуулга уулзалт “Шангри-Ла” зочид буудлын хурлын танхимд яг одоо болж байна. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд үг хэлсэн бол түүний дараа нь ЗГХЭГ-ын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат илтгэл танилцуулна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголын арилжааны банкуудад Активын чанарын үнэлгээг хийнэ

Image result for Монголын арилжааны банкуудад

Монголын арилжааны банкуудад Активын чанарын үнэлгээг PWC аудитын компанийн Чех улс дахь салбар хийхээр шалгарчээ.
Активын чанарын үнэлгээ хийх компанийг ОУВС-аас тавьсан шаардлага болон Монгол Улсад мөрдөж буй хууль тогтоомжид нийцүүлэн сонгон шалгаруулсан хэмээн Төвбанкны Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан хэллээ. PWC аудитын компани нь Активын чанарын үнэлгээ хийдэг дэлхийн дөрвөн компанийн нэг бөгөөд ОУВС-гаас тавьсан бүх үзүүлэлтийг хангаснаар тендерт шалгарсан аж. Үнэлгээний дүн гурван сарын дараа гарах юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Манай улсаар дамжин өнгөрч буй нислэгийн тоо 11 хувиар нэмэгджээ

Агаарын тээвэр эрчимжиж, нислэг хөдөлгөөний урсгал, ачаалал нэмэгдэхийн хэрээр агаарын зайн багтаамж болон нислэгийн аюулгүй байдлыг дээшлүүлэх, эдийн засгийн үр ашигтай ажиллах зорилт амжилттай хэрэгжиж байгаа талаар албаныхан мэдээлж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайдын “Агаарын зайг шинэчлэн тогтоох” тухай тушаалаар долоон агаарын замыг чиг шулуун болгож, шинэчлэн тогтоосон билээ.

Ийнхүү агаарын замууд чиг шулуун болсноор агаарт ялгаруулах нүүрсхүчлийн хийн хэмжээ багасч, цаг хугацааг хэмнэх бөгөөд түлш зарцуулалт багасах ач холбогдолтой аж. Үүний үр дүнд дамжин өнгөрч буй нислэгийн тоо 11 хувиар нэмэгдэж, эдийн засагт эерэгээр нөлөөлж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлж байна.

Манай улс ОХУ, БНХАУ-тай агаарын 15 хаалгаар хиллэдэг бөгөөд тэдгээрийг холбосон 11 зам байдаг аж.Шинэ замуудыг ашиглаж эхэлснээр жилд 230 орчим мянган километр зай, 1,656 тн түлш хэмнэж, 5.2 тн нүүрсхүчлийн хий ялгарахаас сэргийлнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол улсын бондын өгөөж 18 хувьд хүрснээр азид тэргүүлж байна

ОУВС-ийн тусламжийн хөтөлбөр нь хөрөнгө оруулагчдад амжилтанд хүрэхэд нөлөөлдөг байж болох юм.

“Bloomberg Barcleys” индексээс үзэхэд ОУВС-гаас Монгол болон Шри Ланкт хэрэгжүүлж буй өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь энэ онд Азийн хэмжээнд хамгийн их ашиг өгсөн хөрөнгө оруулалт болж байна.

“AllianceBernstein” хөрөнгө оруулалтын шинжилгээний байгууллага Монгол Улсын мөнгөн тэмдэгтэд хийсэн шинжилгээгээрээ нүүрсний үнийн огцом өсөлт болон ОУВС-гийн тусламжтайгаар эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлт авчирч байгааг Хонконг дахь олон улсын хөрөнгө оруулалтын фирмийн менежер Брэд Гибсоны шинжилгээнд үндэслэн дүгнэсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш огцом өсчээ

Related imageМонгол банкны өнөөдрийн нэрлэсэн ханшаар нэг ам.доллар 2447 төгрөгтэй тэнцэж байна. Харин “Найман шарга” валют арилжааны зах дээр ам.долларыг авах үнэ 2445, зарах үнэ 2448 төгрөг байна. Арилжааны банкуудын хувьд ам.долларын зарах үнийг 2451-2454 төгрөгөөр нэрлэжээ.

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний санхүүжилт болох 38.6 сая ам.доллар өнгөрөгч зургадугаар сарын сүүлээр орж ирсэнтэй холбогдуулан ам.долларын ханш 2360 төгрөг болтлоо зөөлрөөд байсан юм. Гэвч ханшийн зөөлрөлт удаан үргэлжлээгүй билээ. Үндэсний их баяр наадмын дараагаас ханшийн өсөлт тасралтгүй явагдаж, өнөөдөр 2447 төгрөгт хүрээд байгаа нь энэ юм. Өөрөөр хэбэл, ам.долларын ханш наадмын дараачаас даруй 87 орчим төгрөгөөр нэмэгдсэн байна.

Ханшийн өсөлтийг хичээлийн шинэ жилийн эрэлттэй холбоотой гэж ченж нар тайлбарлаж буй. Учир нь, жил бүр хичээлийн шинэ эхлэхтэй холбогдуулан валют солих эрэлт ихэсдэг байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт орж ирлээ

Холбоотой Зураг

Олон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсэг 2017 оны 7-р сарын 19-нөөс 8-р сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, 2017 оны 5-р сарын 24-ний өдөр батлагдсан гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээг хийсэн.

Ажлын хэсгийн үнэлгээний үр дүн эерег гарсан тул хөтөлбөрийн хүрээнд олон улсын байгууллагууд болон хөгжлийн түнш орнуудаас батлагдсан 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн дараагийн шатны санхүүжилт хийгдэж эхэллээ. Тухайлбал, 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад орж ирж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Солонгосын эдийн засгийн форум болж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол-Солонгосын эдийн засгийн форум, Солонгос-Монголын хамтын ажиллагааны форумын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Солонгосын эдийн засгийн форум хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг бүхий л түвшинд эрчимтэй хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зургаан жилийн өмнө байгуулагдсан, үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг бөгөөд хамтарсан хуралдаан нь Улаанбаатар хотноо эхэлж буй юм байна.

Уулзалтад тус форумын удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Н.Энхболд, удирдах зөвлөлийн дэд дарга Г.Батхүү, Солонгос-Монголын хамтын ажиллагааны форумын тэргүүн, БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Ким Тэ Нён, БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд, Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун болон форумын бусад гишүүд оролцлоо.

Уулзалтын үеэр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, Солонгост ажиллаж амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах болон тус улсаас манай улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд форумаас үзүүлэх дэмжлэг, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Монгол, Солонгосын харилцааг бүхий л салбарт хөгжүүлэхийн төлөө гүүр болж ажилладагт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат талархал илэрхийлээд хамтарсан хуралдаанд амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Огцом өссөн цементийн үнэ буурчээ

Image result for цементийн үнэ

Улсын баяр наадмын өмнө огцом өссөн цементийн үнэ бурурчээ. Тодруулбал, “100 айл”-ын худалдааны төвүүдэд барилгын салбарт хамгийн их хэрэглэгддэг 42.5 маркийн нэг килограмм цементийг 1000, 50 кг-ын савлагаатай нь 11-12 мянган төгрөг, тонноор нь авбал 195 мянган төгрөгөөр зарна гэж худалдаачид хэлж байлаа. Наадмын өмнө савласан тонн цемент 220-240 мянган төгрөгт хүрч байсан. Тэгвэл одоогийн байдлаар савласан тонн цементийнг 180 мянган төгрөгөөр борлуулж байна. Савлаагүй цемент нэг тонн нь 175 мянган төгрөг аж.

“Монцемент” компани 42.5 маркийн 50 килограммийн савлагаатай цементээ 8100, тонныг нь 162, задгай нь 150 мянган төгрөгөөр борлуулж байна. Хөтөлийн “Цемент-Шохой” компани 50 кг-ын савлагаатай цемент 7865, тонныг нь 157.300, задгай нь 145.200 төгрөгийн үнэтэй байна.