Categories
мэдээ эдийн-засаг

Гуравдугаар улирлын банк хоорондын цахим талбарын үндсэн дилер банкийг сонголоо

Банк хоорондын валют арилжааны цахим талбарыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн нэвтрүүлсэн. Ингэснээр банк хоорондын ам.долларын арилжааны идэвх өмнөх оны мөн үеэс 2.2 дахин нэмэгджээ.

Монголбанк нь “Банк хоорондын цахим талбарт валют арилжаа хийх ерөнхий гэрээ”-нд заасан нөхцөл шаардлага хангасан хоёр хүртэлх банкийг цахим талбарын үндсэн дилерээр сонгодог. Тэгвэл гуравдугаар улирлын банк хоорондын цахим талбарын үндсэн дилерээр ХААН, Голомт банкийг сонгосон бөгөөд дөрөвдүгээр улирлын үндсэн дилерээр дээрх банкуудыг улиран сонголоо.

Үндсэн дилерээр сонгогдсон банк нь цахим талбарт валют арилжаа идэвхтэй явуулах үүрэг хүлээх бөгөөд үндсэн дилер нэрийг ашиглах, “Гадаад валютын дуудлага худалдаа”-нд илүү саналын эрхтэйгээр оролцдог.

Түүнчлэн тус цахим талбарт идэвхтэй байгаа худалдан авах, худалдах саналын ханшийг Монголбанкны цахим хуудсанд байршуулж буй бөгөөд ингэснээр иргэн, аж ахуйн нэгж байгууллага валютын тухайн үеийн ханшийн мэдээллийг авах боломжтой.

Categories
мэдээ эдийн-засаг

“Монгол, Оросын хамтын ажиллагаа-2017” эдийн засгийн чуулга уулзалт боллоо

“Монгол, Оросын хамтын ажиллагаа-2017” эдийн засгийн чуулга уулзалт энэ сарын 2-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Уг чуулга уулзалтын зорилго нь ОХУ-ын Новосибирск хотноо 2016 онд болсон “Монгол, Оросын хамтын ажиллагаа-2016” анхдугаар чуулга уулзалтаас гарсан шийдвэрүүдийг ажил хэрэг болгох, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэжээ.

Тус чуулга уулзалтад оросын талаас ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга, Оросын олон улсын хамтын ажиллагааны ассоциацийн ерөнхийлөгч С.В.Калашников тэргүүтэй албан төлөөлөгчид, бизнесийн төлөөлөл, спорт, урлаг, соёлын зүтгэлтнүүдээс бүрдсэн өргөн бүрэлдэхүүн хүрэлцэн ирж оролцлоо.

Монголын талаас УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан нар нээж үг хэлжээ.

ОХУ, МОНГОЛЫН ПАРЛАМЕНТ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ БОЛЖЭЭ

“Монгол, Оросын хамтын ажиллагаа-2017” уулзалтын хүрээнд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалт, худалдаа, эдийн засаг, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны асуудлаар семинар, уулзалтууд, боловсрол, шинжлэх ухаан, соёл болон спортын хамтын ажиллагаа, аж үйлдвэр, барилга, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар дугуй ширээний уулзалт, салбар хуралдаанууд тус тус зохион байгуулагдсан байна.

Түүнчлэн “Орост үйлдвэрлэв 2017” бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Вернисаж” фото зургийн үзэсгэлэн, “Орос нутгийн аялгуу” урлагийн тоглолт, “Найрамдлын цом” Монгол, Оросын өсвөр насны тамирчдын гимнастикийн тэмцээн, “Алтан хальс” Оросын кино өдрүүд тус тус зохиогджээ.

Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар ОХУ-ын Сибирийн олон улсын хамтын ажиллагааны ассоциаци хооронд гамшгийн аюулыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах технологийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.

Мөн Монгол үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК болон ОХУ-ын С.А.Чаплыгины нэрэмжит Сибирийн эрдэм, шинжилгээний хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг, Монголын Иргэний нисэхийн ерөнхий газар ОХУ-ын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгтгэл “ЛЭМЗ” хувьцаат нийгэмлэг хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг зэрэг 5 баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Улс орнууд цахим мөнгийг хуулиараа зохицуулахаар оролдож эхэлжээ

Сүүлийн үед дэлхийд цахим мөнгө моодонд орж байна. Хөрөнгийн бирж дээр үнэ нь өсч, уруудаж байсан хувьцаатай адил хүчээ авч байгаа цахим мөнгөн тэмдэгт юм. Биет бус мөнгө нь тусгай компьютерийн программчлалаар кодолсон дахин давтагдашгүй төлбөрийн хэрэгсэл. Мэдээллийн технологид гарч байгаа энэ шинэ дэвшил манайд ч нэвтрээд эхэлж. Хамгийн сүүлд гэхэд Монголбанк нэгэн сэрэмжлүүлэг гаргасан нь криптовалют руу хөрөнгө оруулах нь эрсдэлтэйг анхааруулсан явдал юм. Тиймээс криптовалютын тухай ярилцахаар “Itools” компанийн үүсгэн байгуулагч А.Баттамиртай уулзав.

-Ккриптовалют гэдэг нь яг юу юм бэ?
-Криптовалют гэдэг нь койнуудын ерөнхий нэршил. Биткойн бол нэг ёсондоо манайхаар төгрөг гэсэн үг. Криптовалют дотроо хамгийн анх гарсан мөнгө нь биткойн. Үүнтэй адил эфериум, лайткойн гэх зэргээр өдгөө 1200 гаруй төрлийн койн бий болчихоод байна. Энэ койнуудыг нийтэд нь криптовалют гэж нэрлээд байгаа юм. Бүгдээрээ өөр өөрийн гэсэн ялгарах онцлогтой. Жишээ нь Биткойныг хакердах боломжгүй гэх мэт. Биткойныг 2008 онд үүссэн гэж үздэг. Ингээд жилийн дараа худалдах оролдлогууд гарсан байдаг. Тэр үеэс хойш биткойны үнэ тогтмол өссөөр өнөөдрийн ханшаар зах зээл дээр нэг биткойн 4330 ам.доллартай тэнцэж байна.
-Монгол төгрөгт шилжүүлбэл арав гаруй сая гэсэн үг үү?
-Тийм. Биткойны хувьд ийм байна гэсэн үг. Ер нь 1200 гаруй койн бүгд өөр өөрийн гэсэн ханштай. Яг л хөрөнгийн зах зээл шиг зарим хэсэг нь цахим мөнгийг худалдан авч үнэ нь өсөхийг хүлээн хадгалж байна. Зарим нь биткойноо худалдаж ханшийн зөрүүнээс мөнгө олж байна. Мөн цахим мөнгөөр бараа таваарын худалдаа хийж, үйлчилгээ авч байна.
-Биткойныг мөнгөгүй хүн худалдаж авна гэж санасны гарз юм байна, тийм үү?
-Яалаа гэж. Ямар ч хүн байгаа мөнгөндөө тааруулж цахим мөнгө авч болно.
-Жишээ нь 100 мянган төгрөгт хэдийг авах юм?
-0.01 биткойн авч болно.
-Ингэж бага багаар авсаар нэг биткойнтой болох нь ээ?
-Тийм л гэсэн үг.
-Биткойн бодит мөнгө биш биз дээ?
-Бодит мөнгө биш. Монгол төгрөгийг манай төв банкнаас гаргадаг. Ам.долларыг АНУ-ын төв банкны зохицуулалтаар бий болгодог. Тэгвэл вlokcchain гэдэг төвлөрсөн бус системд суурилсан крипто мөнгийг хэн ч зохицуулдаггүй. Энэ нь цэвэр математикт суурилсан тодорхой алегритмуудын дагуу ажилладаг систем юм. Үүнийг анх Сатоши Накомота бий болгосон гэж үздэг.
-Сатоши нь бодит хүн биш юм биш үү?
-Бодит хүн гэхэд эргэлзээтэй. Сатоши 2008 онд энэ программыг бичсэн. Ингээд бусад программ хөгжүүлэгчид нэгдэж, цааш нь хөгжүүлсэн түүхтэй. Гэтэл Сатоши Накомото 2011 оноос хойш сураггүй болсон. Тиймээс бодитой хүн байв уу, үгүй юу гэдэг эргэлзээ бий болсон гэсэн үг. Үнэндээ Сатоши Накомото гэж хэн байв гэдэг дээр маш олон таамаг явдаг. Японы том корпорациуд нэгдэж, энэ программыг гаргасан гэдэг таамаг ч бий. Учир нь вlokcchain-д суурилсан биткойн бол хэтэрхий төгс систем. Үүнийг жирийн нэг программист зохиочих нь үнэмшилгүй гэдэг дүгнэлтүүд явдаг юм.
-Blokcchain гэдэг нь юу юм бэ?
-Математикт суурилж, компьютер ашиглаж хийсэн төвлөрсөн биш технологийн систем. Blokcchain гарснаараа мэдээллийн технологид асар том хувьсал гарсан.
-Биткойныг олборлоно гэж яг ямар процессыг хэлээд байна…
-Биткойныг тусгай төхөөрөмжөөр бий болгож олборлох процессыг хэлээд байгаа юм. Хүмүүс биткойн олборлож болно. Эсвэл арилжааны сайтуудаар дамжуулан биткойн худалдаж авч болно.
-Сүлжээний бизнес биш үү. Үгүй юм бол жинхэнэ биткойныг сүлжээнээс яаж ялгах юм бэ?
-Энэ бол сүлжээ биш дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн технологи. Эхэлж орсон хүмүүс нь баяжиж, сүүлд орсонд нь ашиггүй санхүүгийн пирамид биш. Компаниуд хувьцаа босгохдоо IPO хийдэг шиг крипто мөнгөнүүд ICO хийдэг. Манай койн ийм онцлог давуу талтай гэх зэргээр сурталчлаад урьдчилсан захиалга авч, мөнгөө босгодог. Бэлэн болсны дараа дэлхийд байгаа 100 гаруй арилжааны сайтаар дамжуулан койноо худалддаг. Гэтэл сүлжээнийхэнд ийм зүйл байдаггүй. Биткойноо худалдаж өөр хоорондоо шилжүүлдэг бүртгэл мэдээж байдаг байх. Гэвч ICO хийх боломж тэдэнд байдаггүй. Бодит крипто мөнгийг дундын ямар ч зуучлагчгүйгээр компьютер дээрээ сууж байгаад бие бие рүүгээ шилжүүлж болдог. Нэг арилжааны сайтыг сонгож ороод бүртгүүлнэ. Өөрийгөө бодит хүн гэдгээ нотлохын тулд нэлээд шалгуурыг хангах ёстой. Жишээ нь иргэний үнэмлэхээ хуулбарлаж илгээнэ. Байрны мөнгө төлсөн баримтаа орчуулж, нотариатаар батлуулаад явуулах жишээтэй. Ингээд өөрийгөө нотолсны дараа мөнгөө

Улс орнууд цахим мөнгийг хуулиараа зохицуулахаар оролдож эхэлжээшилжүүлж койн худалдаж авдаг. Энэ бүгдийг өөрөө хийх боломжтой. Дундын ямар ч зуучлагч байх ёсгүй. Үүнээс өөрөөр юм уу дундын ямар нэг зуучлагчтай, их мөнгөөр эхэлж элсэх тухай ярьж байвал сүлжээ гэж хардаж болно.

-Биткойны үнэ яагаад ингэж өсөөд байдаг юм бэ?
-Биткойны нийлүүлэлт хязгаарлагдмал. Дэлхий дээр нийтдээ 21 сая биткойн олборлох боломжтой. Энэ нь 2140 он хүртэл гэсэн үг. Үүнээс цааш биткойн олборлох боломжгүй гэж тооцоолсон байдаг. Тиймээс биткойны эрэлт нэмэгдэж, үнийг нь өсгөж байна.
-Койнууд хүчээ авсаар байвал хэтдээ банк хэрэггүй болох нь ээ. Тиймээс банкууд сандраад байна уу?
-Тийм байх. Банкуудаар дамжсан гүйлгээний шимтгэл өндөр байна. Тиймээс дундын ямар нэгэн зуучлагчгүйгээр мөнгө шилжүүлдэг системийг бий болгоно гэсэн санаагаар Сатоши Накомото анх эхэлсэн гэдэг. Тийм учраас банкууд санаа зовоод байгаа байх.
-Дэлхий дээр хичнээн хүн энэ зах зээл дээр тоглож байна вэ?
-Ойролцоогоор 20 сая хүн байна гэсэн тоо бий. “Turkish airlines” цахим мөнгийг хэрэглээндээ нэвтрүүлсэн. Google, amazon ирэх арваннэгдүгээр сараас биткойныг хэрэглээндээ нэвтрүүлэх гэж байна. АНУ-ын Флорида хотод биткойны АТМ гарчихлаа.
-АТМ-ээс яаж биткойн авах юм?
-Биткойнд зориулсан карт гарч байгаа.
-Монголд биткойны хэрэглээ, худалдаа ямар түвшинд байгаа юм бэ?
-Монголд биткойн худалдах, авахад хүндрэлтэй байна. tred.mn крипто мөнгийг авдаг, зардаг. Ихэнх нь гадны арилжааны сайтуудаар дамжуулж биткойны худалдаа хийж байна.
-Крипто мөнгийг зохицуулдаг хууль аль ч улсад байдаггүй юм билээ. Тэгэхээр хууль бус харилцаа гэж ойлгохоор байна л даа…
-Улсууд эхнээсээ хуульчилж байгаа. Хятад улс ICO хийх процессыг түр хаасан нь үнэн. Гэхдээ ямар нэг зохицуулалттай болгоод буцааж нээнэ байх гэсэн хүлээлт бий. Япон гэхэд биткойныг худалдаанд нэвтрүүлэхийн тулд хуулиа сайжруулж байна. Солонгосчууд мөн хуульчилж байна. Мэдээллийн технологид гарч байгаа энэ хувьслаас хоцорч үлдэх сонирхолтой том компани дэлхий дээр байхгүй байх.

М.МӨНГӨЛДЭЙ

Categories
мэдээ эдийн-засаг

72.958 ширхэг хувьцаа арилжжээ

2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 72,958 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ариг гал” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 13.03 хувиар өссөн бол “Монинжбар” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.45 хувиар уналаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 1,018 ширхэг үнэт цаас 100,967,460 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр “MSE ALL” индекс 1059.32 нэгж болж 0.5 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,076,491,897,158 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголын эдийн засгийн өсөлт 2017 онд дөрвөн хувьтай байна гэж АХБ таамаглав

Азийн хөгжлийн банкны “Азийн хөгжлийн төлөв 2017” тайланд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд дөрвөн хувь, 2018 онд гурван хувь байна гэж таамаглажээ.

Эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувьтай байсан бол 2017 оны эхний хагаст 5.3 хувиар өссөн. Үүнд нүүрсний экспортын өсөлт болон ОУВС-ийн хөтөлбөр батлагдсан зэрэг нь голлох нөлөө үзүүлсэн тухай мэргэжилтнүүд онцолсон. Тайланд дурдсанаар 2017 оны I хагаст төсвийн орлого 41.1 хувиар өсч, төсвийн зарлага 9.6 хувиар өссөн буюу төсвийн алдагдлын хэмжээ ДНБ-ий 5.8 хувьтай тэнцсэн байна. Харин инфляц оны эхний хагаст гурван хувьтай байсан нь 2016 онд төгрөгийн ханш суларч, импортийн үнэ өндөр байсантай холбоотой гэж Азийн хөгжлийн банкны эдийн засагчид дүгнэжээ. Түүнчлэн түлшний онцгой татвар үнийн өсөлтөд нөлөөлөөгүй учир инфляцийн 2017 оны таамгийг бууруулж тогтоожээ. Оны II хагаст импорт үргэлжлэн өсөх хандлагатай байгаа тул урсгал дансны алдагдлыг 2018 онд 8.5 хувь байхаар тооцоолж, харин инфляц ирэх онд 3.4 хувь байхаар таамаглажээ.

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар 2017 оны тавдугаар сард Азийн хөгжлийн банк манай улсад нэн хөнгөлөлттэй зээл болох 1.35 тэрбум ам.долларыг дөрвөн жилийн хугацаатай олгох шийдвэр гарсан. Энэ нь “түншлэлийн стратегийн” хүрээнд хийгдэж байгаа бөгөөд эхний үе шат нийгмийн халамж, банкны салбарын хямралаас сэргийлэх 250 сая ам.долларын санхүүжилтээр эхэлсэн юм. Энэхүү санхүүжилтийн 50 хувь нь төсвийн дэмжлэг хэлбэрээр, үлдсэн 50 хувь нь төсөл хөтөлбөрт зарцуулагдах гэнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирол өнөөдөр явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагданаНӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирол өнөөдөр 20.40 цагаас Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Энэ удаагийн тохиролд 2017 оны 8-р сарын 1-нээс 8-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах юм.

Categories
мэдээ эдийн-засаг

ОУВС Монгол Улсын шинэ Засгийн газартай хамтран ажиллана

Засгийн газрыг огцруулсантай холбогдуулан Олон улсын валютын сан /ОУВС/ Монгол Улсад хэрэгжүүлж байсан хөтөлбөрөө зогсоосон гэх мэдээлэл цацагдах болсон. Энэхүү мэдээллийг үгүйсгэж, ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакер “Хөтөлбөр зогсох магадлал, эрсдэл огт харагдахгүй байна” гэж мэдэгдээд, одоо хэрэгжиж буй хөтөлбөрийн үр дүн сайн гарч байгааг онцолсон юм.

Олон улсын валютын сан хөтөлбөрийн хэрэгжилтдээ улирал тутам үнэлгээ хийж, түүнийгээ захирлуудын зөвлөлдөө танилцуулдаг аж. Монгол Улсын Засгийн газар огцорсонтой холбоотойгоор есдүгээр сарын сүүлээр хийгдэх ёстой байсан үнэлгээний хэлэлцүүлгийг дараагийн Засгийн газар байгуулагдах хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ. Учир нь хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн бодлогын зорилтуудыг шинэ Ерөнхий сайд, Сангийн сайд дэмжиж буйг албан ёсоор мэдэгдэх ёстой гэж тэд үзжээ. Мөн хөтөлбөрийг цаашид амжилттай хэрэгжүүлэх талаар шинэ Засгийн газартай ярилцах хэрэгтэйг онцолж байна.

ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакер “Хөтөлбөр өнөөг хүртэл амжилттай хэрэгжиж байгаа. Тиймээс хөтөлбөр зогсох эрсдэл харагдахгүй байна. Харин ч Монгол Улс хөтөлбөрийн хүрээнд тохирсоноос илүү өндөр үр дүнд хүрч чадаж байгаа. Макро эдийн засгийн гүйцэтгэлийн үр дүн их сайн гарсан. Засгийн газраас бүтцийн шинэчлэлийн арга хэмжээнүүдээ эхнээс нь хэрэгжүүлээд явж байна. Одоо эхлэх намрын чуулганаар үүнтэй холбоотой хэд хэдэн хууль эрх зүйн баримт бичгийн төслүүд орж, хэлэлцэгдэх учиртай. Тэгэхлээр одоогоор бүх зүйл эерэг гэж хэлж болно. Хэрвээ харилцан тохиролцсон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээгүй бол ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөс учир шалтгааныг нь тодруулж, шаардлагатай бол хөтөлбөрийг зогсоодог. Гэхдээ Монгол Улсын хувьд ийм зүйл болохгүй гэж бодож байна” гэв.

Тэрчлэн, Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Мата албан тушаал буурсан гэдэг ташаа мэдээлэл. Тэрбээр удирдах албан тушаалд дэвшиж, Азийн эдийн засагт судалгаа шинжилгээ хийдэг хэлтсийг удирдах болсон. Тодруулбал, ОУВС-гийн ажилтан нэг улсад гурав орчим жилийн хугацаанд ажилладаг дотоод журамтай гэлээ. Энэ журмын дагуу Коши Матай Монгол Улстай ажиллах хугацаа нь дууссан байна. Ингээд байгууллагын тогтсон дүрмийн дагуу Коши Мата өөр ажилд шилжсэн юм байна.

ОУВС-тай тохирсон хөтөлбөр Монгол Улсын Засгийн газрын боловсруулсан эдийн засгийг сэргээх хөтөлбөр дээр суурилсан. Цаашдаа Засгийн газрын бодлогын байр суурь хэвээрээ үргэлжилнэ гэдэгт Нэйл Сакер итгэлтэй байна. Мөн шинээр томилогдох Ерөнхий сайд, Сангийн сайдтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ ОУВС-гийн суурин төлөөлөгч мэдэгдлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

​Чуулганаар хэлэлцсэний дараа хүүхдийн мөнгө олгоно

Image result for Чуулганаар хэлэлцсэний дараа хүүхдийн мөнгө олгоно

Олон улсын валютын сангаас тавьсан шаардлагын дагуу хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох шийдвэр гарсан. Энэ дагуу он дуустал олгох хүүхдийн мөнгийг төсөвт суулгаад басан аж. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хүүхэд бүрт олгохоор болж, өмнө нь төсөвт суулгасан мөнгийг тарааж дуусгажээ. Үүнээс болж есдүгээр сарын хүүхдийн мөнгө олгох санхүүжилтгүй болсон

Энэ сарын хүүхдийн мөнгийг олгохын тулд 110 тэрбум төгрөг шаардлагатай гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлсэн. Тэрхүү санхүүжилтийг аравдугаар сард хуралдах УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэж, баталсны дараа хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж олгох аж.

Categories
мэдээ эдийн-засаг

27 компанийн 315,136 хувьцаа арилжжээ

Image result for хөрөнгийн бирж

2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 315,136 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Шарын гол’ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.45 хувиар өссөн бол ‘Ариг гал” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.98 хувиар уналаа.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1027.63 нэгж болж 2.66 хувиар өссөн бол ТОП20 индекс оны эхнээс 44.5 хувь өсч 17,736,35 нэгж болсон нь 2013 оны 1-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 1,962,321,174,403 төгрөг боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Засгийн газрын бондуудын ханш буурлаа

Related image

Засгийн газрын голлох бондууд болох “Хуралдай бонд”-ын ханш өнөөдрийн арилжаа эхлэх үед 0.19 хувиар буураад байна. Харин “Чингис бонд”-ын ханш баасан гарагийн арилжаа эхлэх үед 0.38 хувиар буурсан боловч түүний дараа бага зэрэг сэргэж, уналтын хувь нь 0.16 хувь боллоо. Ирэх оны нэгдүгээр сард эргэн төлөлт нь хийгдэх 500 сая ам.долларын “Чингис бонд”-ын ханш харьцангуй хэлбэлзэл багатай, арилжаа эхлэх үед 0.1 хувиар буурсан. Ийнхүү Засгийн газрын тогтворгүй байдлаас үүдэж олон улсын бондын зах зээлд манай улсын бондын ханш буураад байна.