Categories
мэдээ эдийн-засаг

Зах зээлийн оролцогчид, салбарын мэргэжилтнүүд, олон нийтээс санал авч байна

Санхүүгийн зохицуулах хорооноос хийж буй зах зээлийн зохицуулалтын дүрэм, журмыг шинэчлэн сайжруулах, өөрчлөгдөн буй хууль, эрх зүйн орчинд уялдуулан нийцүүлэх ажил үргэлжилсээр байна. Энэ хүрээнд шинэчлэн боловсруулаад байгаа “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх тухай журам”-д зах зээлийн оролцогчид, салбарын мэргэжилтнүүд, олон нийтээс санал авч байна.

Хувьцаат компани (ХК)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал (ХЭХ), түүнийг зарлан хуралдуулах, хэлэлцэх асуудлыг төлөвлөх, шийдвэрлэх болон хурлын шийдвэрийг мэдээлэх үйл ажиллагаа нь Үнэт цаасны зах зээлийн тухай, Компанийн тухай болон бусад хууль, тогтоомжоор ихээхэн тодорхой хуульчлагдсан эрх зүйн үйл ажиллагаа юм. Тиймээс Хороо дээрх журамд хувьцаат компани (ХК)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал, түүнийг зарлан хуралдуулах, мэдээлэхтэй холбоотой үйл явц, цаг хугацааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу нарийвлан журамласан байдаг. Мөн хурал зохион байгуулах талаарх ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гүйцэтгэх үйл ажиллагаа, заавал авах арга хэмжээ, тэдгээрийн цаг хугацааг нэг бүрчлэн заасан. Энэхүү үйл ажиллагааны зохицуулалтыг холбогдох өөрчлөлт, нэмэлтийг шинэчилсэн журмын төсөлд тусгаад байна.

Зах зээлд оролцогчид, хувьцаа эзэмшигчид болон иргэд, олон нийтээс санал авах ажлын хүрээнд дээрх журмын төслийг ХК-уудын удирдлага, ТУЗ-ийн гишүүд, нарийн бичгийн дарга нараар хэлэлцүүлэх уулзалтыг Хороо ирэх долоо хоногт зохион байгуулахаар ажиллаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Mах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт өсөлттэй байна


Монгол Улс энэ оны эхний 10 сарын байдлаар гадаад улс орнууд руу 43 288 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 20 хувь өссөн дүн юм байна. Манай гол худалдан авагч нь БНХАУ, ОХУ, Иран улс байсан байна.

Мал аж ахуй нь манай улсын эдийн засгийн голлох салбар хэвээр байгаа бөгөөд нийт хүн амын 40 хувь нь МАА-тай холбоотой салбарт ажилладаг гэсэн судалгаа байдаг юм байна. Гадаадын хөрөнгө оруулалттай махны үйлдвэрүүд ээлж дараалан ашиглалтад орж байгаа тул мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл экспортын хэмжээ цаашид өсөх төлөвтэй байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

“1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн салбар Эрдэнэт хотод нээгдлээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төвийн салбарыг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Эрдэнэт хотод байгуулж, нээлтээ хийлээ. Орхон аймаг дахь 1072 хувьцаа мэдээллийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг оролцож, иргэдэд компанийн талаар товч мэдээлэл өгөв.

Б.Ганхуяг захирал мэдээллийн төвийг нээхэд гүн туслалцаа үзүүлсэн Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут болон аймгийн ЗДТГ, Эрдэнэт хотын нийт иргэдэд талархал илэрхийллээ. Тэрбээр, “Эрдэнэс Тавантолгой” ХК дэлхий дахины анхаарлын төвд байна. 2018 оны зургадугаар сард олон улсад IPO гаргах шийдвэрийг УИХ-аас гаргасны дагуу Засгийн газраас эрчимтэй ажиллаж байна. IPO гаргах ажлын хүрээнд гадаад орнуудад тухайлбал, АНУ, Австрали, Шанхайд банк санхүүгийн байгууллагынхантай уулзалт хийж, 30 хувьд нь ямар хэмжээний хөрөнгө босгох вэ, компани өөрөө ямар хэмжээний санхүүгийн чадамжтай вэ гэдгээ сурталчилж, таниулах ажлыг хийж байна.

“1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн салбарыг Эрдэнэт хотод нээлээ

Харин Монголдоо өнөөдрийн байдлаар 70 гаруй байгууллага, аж ахуйн нэгж, аймаг, хорооны иргэдтэй уулзаж, сургалт зохион байгуулж,нийт 10000 гаруй хүнд мэдээлэл хүргээд байна. Бид өнгөрсөн тавдугаар сард “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төвийг байгуулсан. Өнөөдөр анх удаа 1072 хувьцаа мэдээллийн төвийнхөө салбарыг орон нутагт нээж байгаадаа баяртай байна.”Эрдэнэс-Тавантолгой” ХК 2.5 сая хувьцаа эзэмшигч иргэндээ хөрөнгийн зах зээл, үнэт цаас, 1072 хувьцаа болон компанийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг түгээх зорилгоор зөвлөгөө өгч, сургалтад хамруулж, 1800-1072 лавлах утсаар мэдээлэл өгч, “1072 Хувьцаа мэдээллийн төв”-ийн албан ёсны фэйсбүүк пэйж хуудсаар дамжуулан мэдээлэл өгч байна” гээд нийт хүрэлцэн ирсэн хүмүүст ажлын амжилт хүслээ.

Орхон аймаг дахь 1072 хувьцаа мэдээллийн төвийн зүгээс нээлтээ хийсэнтэй холбогдуулан иргэдэд гурван хоногийн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах юм. Нээлтийн хаалганы өдөрлөгийн үеэр иргэд хувьцаатай холбоотой хүссэн мэдээллээ авахын зэрэгцээ, хувьцааны данс нээлгэх боломжтой бөгөөд Уурхайчин соёлын ордон болон багуудад зохион байгуулах сургалтад хамрагдан мэдээллийг цогцоор нь авах боломжтой ажээ.

Орхон аймаг дахь 1072 хувьцаа мэдээллийн төв нь Орхон аймгийн иргэдэд 1072 хувьцаатай холбоотой бүх төрлийн мэдээллийг түргэн шуурхай өгч, иргэдийг бүртгэж ажиллах юм байна. Мөн хөрөнгийн зах зээлийн талаарх үнэн бодит мэдээлэлд тулгуурлан зөвлөгөө өгөх, хоёр дахь зах зээлээс хэрхэн хувьцаа болон ноогдол ашиг авах тухай бүх төрлийн санхүүгийн мэдээлэл олгох ажлыг зохион байгуулна.

“1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн салбарыг Эрдэнэт хотод нээлээ

Categories
мэдээ эдийн-засаг

Зээлийн хүүг бууруулах арга замыг хэлэлцэв

Монголбанкнаас санаачлан “Зээлийн хүүг бууруулах арга замууд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт эдийн засагч, судлаачид, банк болон банк бус санхүүгийн салбарын төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийн хүрээнд Монголбанкны холбогдох газар, хэлтсийн захирлууд зээлийн хүүг бууруулах суурь арга зам болон санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх, мөнгө хүүлэлт, зээлийн хүүний дээд хязгаар тогтоох асуудлууд, инфляцийн тогтвортой байдал, макро эдийн засаг, төсөв, мөнгөний бодлогын уялдаа зэрэг өргөн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Дэлхийн банкны 2014 онд хийсэн судалгаагаар нийт 152 улс орноос 61 улсад нь зээлийн хүүний дээд хязгаар тогтоосон байдаг байна. Ингэхдээ санхүүгийн хэрэглэгчдийг хэт өндөр зээлийн хүүнээс хамгаалах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьдог ч бодит байдалд энэхүү зорилт нь төдийлөн биелдэггүй болохыг олон судалгаа харуулжээ. Тухайлбал, зээлийн хүүний дээд хязгаар тогтоосноор зээлийн зардлыг өсгөх, ил тод байдлыг бууруулах, зээлийн нийлүүлэлтийг багасгах, хууль бус зээлийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг сөрөг үр дагаврыг үзүүлжээ. Тухайлбал, Өмнөд Африкийн зарим санхүүгийн байгууллагууд дээд хязгаараас зайлсхийж, зээлийн даатгал зэрэг бусад нэмэлт үйлчилгээний зардлыг бий болгож, зээлийн зардлын ил тод байдлыг бууруулсан байна. Түүнчлэн баруун Африкийн орнуудад бичил санхүүгийн зээлд хэт бага хүүний дээд хязгаар тогтоосны улмаас банк, санхүүгийн байгууллагууд нь ядуу болон алслагдсан бүс нутгуудад үйл ажиллагаа эрхлэхээ зогсоож байжээ. Япон улсад зээлийн хүүний хязгаар тогтоосноос зээлийн нийлүүлэлт буурч, зээл олголт багасч, хууль бус зээлдүүлэг ихэссэн байна. Мөн Армени улсад зээлийн хүүний дээд хязгаар тогтоохдоо зээлийн хүүг хэрхэн тооцох талаар тдорхой зааж өгөөгүйгээс банк болон бусад санхүүгийн байгууллагууд хураамж, шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлсэн байна.

Олон улсад сайнаас илүү сөрөг үр дагавар давамгайлсан муу туршлагууд бэлээхэн байгаа тул зээлийн хүүг бууруулахдаа зах зээлийн механизмд суурилсан зарчмаар зээлийн хүүг бууруулах нь илүү үр дүнд хүргэнэ гэдгийг оролцогчид онцлов.

Categories
мэдээ эдийн-засаг

“Зээлийн хүүг бууруулах арга замууд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Монголбанкнаас санаачлан “Зээлийн хүүг бууруулах арга замууд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт эдийн засагч, судлаачид, банк болон банк бус санхүүгийн салбарын төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийн хүрээнд Монголбанкны холбогдох газар, хэлтсийн захирлууд зээлийн хүүг бууруулах суурь арга зам болон санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх, мөнгө хүүлэлт, зээлийн хүүний дээд хязгаар тогтоох асуудлууд, инфляцийн тогтвортой байдал, макро эдийн засаг, төсөв, мөнгөний бодлогын уялдаа зэрэг өргөн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Дэлхийн банкны 2014 онд хийсэн судалгаагаар нийт 152 улс орноос 61 улсад нь зээлийн хүүний дээд хязгаар тогтоосон байдаг байна. Ингэхдээ санхүүгийн хэрэглэгчдийг хэт өндөр зээлийн хүүнээс хамгаалах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьдог ч бодит байдалд энэхүү зорилт нь төдийлөн биелдэггүй болохыг олон судалгаа харуулжээ. Тухайлбал, зээлийн хүүний дээд хязгаар тогтоосноор зээлийн зардлыг өсгөх, ил тод байдлыг бууруулах, зээлийн нийлүүлэлтийг багасгах, хууль бус зээлийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг сөрөг үр дагаварыг үзүүлжээ.

Тухайлбал, Өмнөд Африкийн зарим санхүүгийн байгууллагууд дээд хязгаараас зайлсхийж, зээлийн даатгал зэрэг бусад нэмэлт үйлчилгээний зардлыг бий болгож, зээлийн зардлын ил тод байдлыг бууруулсан байна. Түүнчлэн баруун Африкийн орнуудад бичил санхүүгийн зээлд хэт бага хүүний дээд хязгаар тогтоосны улмаас банк, санхүүгийн байгууллагууд нь ядуу болон алслагдсан бүс нутгуудад үйл ажиллагаа эрхлэхээ зогсоож байжээ. Япон улсад зээлийн хүүний хязгаар тогтоосноос зээлийн нийлүүлэлт буурч, зээл олголт багасч, хууль бус зээлдүүлэг ихэссэн байна. Мөн Армени улсад зээлийн хүүний дээд хязгаар тогтоохдоо зээлийн хүүг хэрхэн тооцох талаар тдорхой зааж өгөөгүйгээс банк болон бусад санхүүгийн байгууллагууд хураамж, шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлсэн байна

Олон улсад сайнаас илүү сөрөг үр дагавар давамгайлсан муу туршлагууд бэлээхэн байгаа тул зээлийн хүүг бууруулахдаа зах зээлийн механизмд суурилсан зарчмаар зээлийн хүүг бууруулах нь илүү үр дүнд хүргэнэ гэдгийг оролцогчид онцолсон юм.

Тодруулбал, банк, санхүүгийн салбарт өрсөлдөөнийг дэмжих, санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах, бичил зээлийг дэмжих, санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх гэсэн бодлогын арга хэрэгслүүдийг ашиглах боломжтой гэлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Махны экспортоос 267.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

Арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн экспортын гүйцэтгэлээс харахад, манай улс есөн улсад үхэр, адуу, хонь, ямааны мах нийт 43288 тонн мах экспортлож, 104 сая ам.доллар буюу 267.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.

Махны төрөл, экспортлосон улсаар нь авч үзвэл, ОХУ, мөн улсын транзит зөвшөөрлөөр БНСВУ-ын чөлөөт бүсэд 955 тонн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон Улсад 22492 тонн адууны мах, Иран, БНСВУ, Малайз, Гонконг Улсад 3814 тонн хонь, ямааны мах, дулааны аргаар боловсруулсан мах 16027 тонн-ыг тус тус экспортложээ.

Энэ нь өмнөх онуудтай харьцуулсан үзүүлэлтээр экспортын мах, махан бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, дулааны аргаар боловсруулсан махны экспорт өссөн үзүүлэлт юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Хан-Уул дүүрэг дэх 0.8 га газрыг 197 сая төгрөгөөр худалдлаа

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа өнөөдөр болж Хан-Уул дүүрэг дэх 0.8 га газрыг 197 сая төгрөгөөр худалдлаа.

Энэ удаагийн дуудлага худалдаанд таван дүүргийн нийт 24 байршлын газрыг худалдахаар зарлагдсанаас Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд худалдаа, үйлчилгээний зориулалттай 0.8 га газрыг 197.736.472 төгрөгөөр худалдлаа.

2018 онд газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах зарчмаар таван дүүргийн 42 байршил батлагдаж, 13.7 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр тусгагдсан.

Үүнээс өнөөдрийн байдлаар газрын эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг дөрвөн удаа зохион байгуулж, нийт зургаан байршилд 6.3 га газрыг худалдан 910 сая төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлээд байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Нэг өрхийн сарын дундаж орлого 15.6 хувиар өсчээ

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны гуравдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 145.4 (15.6%) мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт юм байна. Үүнд цалин хөлсний орлого 63.7 (12.1%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 26.3 (37.7%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2018 оны гуравдугаар улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 103.9 (10.2%) мянган төгрөгөөр өсчээ. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 94.9 (12.4%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл,

  • 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 76.1 (8.5%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 54.6 (6.1%) мянга,
  • 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 128.0 (14.3%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 128.0 (14.3%) мянга,
  • 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 260.4 (29.1%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 260.5 (29.1%) мянга,
  • 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 83.3 (9.3%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 98.5 (11.0%) мянга байна.
Categories
мэдээ эдийн-засаг

Бараа, үйлчилгээний үнэ 6.3 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр мэдээлснээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэоны 10 дугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас нэг хувиар, өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар өссөн дүнтэй байна. Ийнхүү өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 5.4 хувь согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.1 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 8.3 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 11.0 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 12.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.Үүн дотроо согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 4.9 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 9.0 хувь, цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 14.7 хувь тус тус өсчээ.

Тодруулга: Хэрэглээний үнийн индекс (ХҮИ) гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмжих үзүүлэлт бөгөөд нийт өрхөөр тооцсон үнийн өөрчлөлтийг харуулдаг байна.

Мөнгөний нийлүүлэлт 3.8 их наяд төгрөгөөр өсчээ

Mөнгөний нийлүүлэлт энэ оны 10 дугаар сарын эцэст 18.3 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сараас 391.3 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 3.8 их наяд төгрөгөөр өссөн байна. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 10 дугаар сарын эцэст 887.8 тэрбумтөгрөг болж, өмнөх сарынхаас 41.3 тэрбум төгрөгөөр буюу 4.4 хуваир буурч, өмнөх оны мөн үеийнхээс 55.7 тэрбум төгрөгөөр буюу 6.7 хувиар өсчээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 10 дугаар сарын эцэст 16.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 105.8 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 3.1 их наяд төгрөгөөр өссөн байна.

Хөрөнгийн орлого буурчээ

Татварын нийт орлого 6.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.6 их наяд төгрөгөөр өсөхөд тусламжийн орлого 18.5 тэрбум төгрөг, тусгай зориулалтын орлого 0.1 тэрбум төгрөг, хөрөнгийн орлого 0.2 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч НӨАТ444.2 тэрбум төгрөг, орлогын албан татвар 427.3 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 245.3 тэрбум төгрөг, Онцгой албан татвар 210.9 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 147.9 тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийнорлого 145.0 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Улсын нэгдсэн төсвийн орлогын 81.3 хувийг татварын орлого, 9.7 хувийг татварын бус орлого, 6.8 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 2.3 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Нийт 15.1 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Улсын хэмжээнд 2018-2019 оны өвөл нийт малын 17.9 хувь буюу 15.1 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөжээ. Дотоодын хэрэгцээнд 5.5 сая, зах зээлд 9.6 сая толгой малыг борлуулах тухай саналаа аймаг, орон нутаг ирүүлээд байна. Манай улсын хэмжээнд байдаг 52 мах боловсруулах үйлдвэр нэг хоногт 26,6 мянган бог, зургаан мянган бод мал нядлах хүчин чадалтай аж. Махны үйлдвэрүүд малын тарга хүч, малчдын малаа худалдах улирал зэргээс хамааран зөвхөн намар, өвлийн 130 гаруй хоногт үйл ажиллагаагаа явуулдаг.