Categories
мэдээ эдийн-засаг

​Монголбанк энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 1.2 тонн алт худалдан авчээ

Монголбанк 2018 оны 11 дүгээр сард 1.2 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй ижил хэмжээнд байна.

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 93.3 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 41.6 кг алтыг худалдаж авсан үзүүлэлттэй байна. 2018 оны 11 дүгээр сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 100.995.34 төгрөг байлаа.

МОНГОЛБАНК

Categories
мэдээ эдийн-засаг

Г.Занданашатар Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нил Сэйкэрийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын төсөв, банк, санхүүгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл солилцлоо.

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар эдийн засгийн өсөлт хурдасч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн тэнцэл сайжирч байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга тэмдэглэлээ. Монгол Улсын Засгийн газар төсвийн сахилга батыг сайжруулах, зарлагыг багасгах замаар төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгаа төрөлжүүлж олон тулгуурт болгохыг зорьж байгаа гэлээ.

Засгийн газар ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тус сангийн суурин төлөөлөгч онцлоод 2018 оны төсөв алдагдалгүй, эерэг тэнцэлтэй гарах төлөвтэй байгааг тэмдэглэлээ.

Мөн уулзалтын үеэр Монгол Улсын экспортын бодлого, эдийн засгийн өсөлтийн талаар мэдээлэл солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Нийслэлийн 2019 оны төсөв батлагдлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ХХ хуралдаан өчигдөр болж нийслэлийн 2019 оны төсвийг хуулийн хугацаанд нь баталлаа. Хуралдаанаар ирэх онд нийслэлийн орон нутгийн төсвийн суурь орлогыг 725.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 273.0 тэрбум төгрөг байхаар тусгаж, улсын төсөвт 289.1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр баталсан байна.

Мөн хуралдаанаар “Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”, “Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт, Концессийн зүйлийн жагсаалт”-ыг баталлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Зургаан компанийн хувьцааны ханш өслөө

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 222,921,785 төгрөгийн үнийн дүн бүхий 2,338,357 ширхэг хувьцаа арилжсан байна. Үүнээс 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөв. Арилжаагаар 10 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байв. Тодруулбал, “Жинст-Увс” ХК-ийн JIV хувьцаа 14.77 хувиар, “Хөвсгөл Алтан Дуулга” ХК-ийн ADU хувьцаа 5.37 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Орхондалай” ХК-ийн ORD хувьцаа 12.50 хувиар, “Улсын Их Дэлгүүр” ХК-ийн UID хувьцаа 5.30 хувиар буюу хамгийн их уналттай байв. Энэ өдөр “TOP 20” индекс 0.44 хувиар өсч 19581.19 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,308,319,757,122.13 төгрөг боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

I, II, III ангиллын 20 компанийн хувьцаа арилжаалжээ

2018 оны 12 дугаар сарын 04-ны өдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 240,185,329 төгрөгийн үнийн дүн бүхий 389,605 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Шарын гол ХК (SHG+12.71%) болон “Улаанбаатар хивс ХК (UBH+3.7%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Жинст-Увс ХК (JIV -13.7%) болон “Ард Даатгал ХК (AIC -6.57%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр “TOP 20” индекс 0.24 хувиар буурч 19495.25 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,299,890,416,583 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн зах зээлийн сургалтанд 460 гаруй иргэн хамрагджээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төвөөс зохион байгуулдаг Хөрөнгийн зах зээлийн анхан шатны сургалтанд хамрагдах ААН байгууллага, хамт олны санал ирсээр байна.

Компаниас 2018 оны 11 дүгээр сарын 26-наас 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд аж ахуйн нэгж, дүүрэг хороодын нийт 460 гаруй хувьцаа эзэмшигчийг сургалтад амжилттай хамрууллаа. Хөрөнгийн зах зээлийн анхан шатны сургалтанд өнөөдрийн байдлаар нийт:

– Баянзүрх дүүргийн 28 хорооны 886 ,
– Баянзүрх дүүргийн хорооны сургалт хариуцсан 34 мэргэжилтэн
– Баянгол дүүргийн 23 хорооны 753
– Монгол Оюунбилэг цэцэрлэгийн 30 багш
– Дотоодын цэргийн 805-р ангийн 200 албан хаагч
– Үндэсний хөрөнгө оруулалтын банк 50 ажилтан
– Чингэлтэй дүүргийн анхан шатны нэгжийн- 46 ажилтан
– УБЦТС-180 ажилтан
– Гурван гал эмнэлэгийн -40 ажилтан
– Төр Засгийн Үйлчилгээ Эрхлэх Газар -260 ажилтан
– Хил хамгаалах Ерөнхий Газар -350 ажилтан, албан хаагч
– Хан-Уул дүүргийн нийт 21 хороодын 4 хороо
– Хан-Уул дүүргийн 1, 2, 3 ,4 дүгээр хорооны 88 иргэн
– Замын хөдөлгөөн удирдлагын төвийн 23 ажилтан
– УБТЗам Вагон депогийн ашиглалтын салбарын -236 ажилтан
– Эгшиглэн Магнай” ХХК -30 ажилтан
– ХУД-ийн 11-р хорооны -35 ажилтан
– Блью Скай- 25 ажилтан одоогоор тус тус хамрагдаад байна.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төвийн сошиал суваг, Facebook page хуудсыг нээн ажиллуулснаас хойш өнөөдрийн байдлаар 54007 дагагчтай болж 68924 хандалт, асуулт, хариулт явагдсан байна. Мөн “1072” төвийн үйл ажиллагаа эхэлснээс хойш 18519 гаруй иргэн биечлэн үйлчилгээ авч, 1800-1072-лавлах утсаар 42865 гаруй иргэн мэдээлэл аваад байгаа юм.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хөрөнгийн зах зээлийн сургалтанд 460 гаруй иргэн хамрагдлаа

Categories
мэдээ эдийн-засаг

Монголын банкууд 1900-гаас илүү ам.доллар шилжүүлж чадахгүй дампуурахдаа тулжээ

Ам.долларын ханш эдийн засагчдын таамгийг эвдэж байна. Долларын ханш цойлоод 2600-гаас хэтрэхгүй гэсэн таамаг өнгөрсөн саруудад голлосон ч ногоон валют уржигдар 2640 төгрөг рүү өгсөж, ганцхан хоногийн дараа буюу өчигдөр 2660 руу цойллоо. Ханшийн зах дээр үүссэн тодорхойгүй байдал энэ янзаараа үргэлжилбэл цаашид ч өсөх магадлал өндөр гэж эдийн засагчид сануулж эхэллээ. Ноён ногооны ханш тойрсон сүүлийн үеийн таагүй мэдээ гэвэл банкууд ам.долларын гүйлгээнд хязгаар тавьсан гэх шум. “Нэг удаадаа 1900 ам.доллараас илүү хэмжээний гүйлгээ хийхгүй байна” гэсэн мэдээлэл манай редакцид ирсэн юм. Энэ мэдээллийн бодитой эсэхийг тодруулахаар хандсан эх сурвалжууд бидэнд тийм гэсэн хариу өгсөн юм. Банкуудын тухайд гүйлгээ хийх долларын дээд хэмжээгээ харилцан ялгаатай тогтоожээ. 1900, 2000, 3000, 5000 ам.доллар гээд янз бүрийн тоо тавьчихаж . Өөрөөр хэлбэл иргэд ам. долларын гүйлгээг банкнаас тогтоосон хязгаараас давуулж хийх аргагүй болжээ. Хүүхдийн сургалтын төлбөр, ахуйн элдэв хэрэглээний шилжүүлэг, цахим худалдаа захиалга гэх мэт зайлшгүй хэрэгцээнүүдийг жагсаагаад харвал 5000 ам.доллараас дaвсан гүйлгээ хийхээс аргагүй нөхцөл байдал нэгэнт бүрдчихсэн. Их хэмжээний долларын гүйлгээ байнга хийгдэхээс аргагүй импортын өндөр хамааралтай улс гэж ирээд яривал ноён ногооны гүйлгээнд хязгаар тавьснаас үүдэх хор хохирлыг хэмжиж барахгүй. Эдийн засагт ийм өндөр эрэлт байхад банкууд нь долларын гүйлгээнд хяналт тогтоогоод эхэлбэл ханш галзуурах нь эрэлт нийлүүлэлтийн зарчмыг гадарладаг хэнд ч хэтэрхий тодорхой гаргалгаа. Эндээс харахад Монголын банкууд 1900-гаас илүү ам.доллар шилжүүлж чадахгүй дампуурахдаа тулжээ . Ийм чадваргүй банкуудтай байснаас гадны том банк оруулаад ирсэн нь дээр дээ. Дэлхийн топ банкуудыг тэргүүлдэг Bank of China гэхэд л манай улсад салбараа нээх сонирхлоо хэдэн жилийн өмнөөс илэрхийлсээр ирснийг энэ дашрамд онцолъё.

М.НАРАН


Categories
мэдээ эдийн-засаг

“Материалимпекс” ХК-ийн хувьцаа хамгийн их өсөлттэй байна

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 51,809,733.00 төгрөгийн үнийн дүн бүхий 328,291 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөв. Тодруулбал, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Материалимпекс” ХК MIE хувьцаа 13.6 хувиар, “Женко Тур Бюро” ХК-ийн JTB хувьцаа 13.3 хувиар хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хэрлэн Хивс” ХК-ийн HRL хувьцаа 14.3 хувиар, “Увс Чацаргана” ХК-ийн CHR хувьцаа 12.5 хувиар хамгийн их уналттай байв. Энэ өдөр “TOP 20” индекс 0.14 хувиар өсч 19541.61 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,309,311,054,070.30 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 11 дүгээр сард 1.2 тонн алт худалдан авлаа

Монголбанк 2018 оны 11 дүгээр сард 1.2 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй ижил хэмжээнд байна. Харин Монголбанк 2018 оны эхний 11 сард 18.9 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй ижил хэмжээнд байна. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 93.3 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 41.6 кг алтыг худалдаж авсан үзүүлэлттэй байна. 2018 оны 11 дүгээр сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 100,995.34 төгрөг байлаа.

Categories
мэдээ эдийн-засаг

13 компанийн хувьцааны ханш өслөө

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 51,809,733.00 төгрөгийн үнийн дүн бүхий 328,291 ширхэг хувьцаа арилжсанаас 13 компанийн хувьцааны ханш өслөө. Тодруулбал 10 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Материалимпекс” ХК-ийн MIE хувьцаа 13.65 хувиар, “Женко Тур Бюро” ХК-ийн JTB хувьцаа 13.33 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хэрлэн Хивс” ХК-ийн HRL хувьцаа 14.29 хувиар, “Увс Чацаргана” ХК-ийн CHR хувьцаа 12.50 хувиар буюу хамгийн их уналттай байлаа. Энэ өдөр “TOP 20” индекс 0.14 хувиар өсч 19541.61 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,309,311,054,070.30 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.