Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн бирж “Таны мэдлэгт” буланг нээж, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт өгнө

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь өөрийн цахим хуудасны бүтэц, зохион байгуулалт, агуулгыг сайжруулан шинэчилж ашиглалтад орууллаа.

Хувьцаат компаниуд болон гишүүн үнэт цаасны компаниудын мэдээ, мэдээлэл шинэчлэгдэх бүрт нүүр хуудсаар дамжуулан мэдээлэх болсноор мэдээллийг олон нийт цаг алдалгүй хүлээн авах боломжийг бүрдүүлжээ. Мөн иргэд хөрөнгө оруулагч нарын мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор “Таны мэдлэгт” буланг нээж хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт, арилжаанд хэрхэн оролцох тухай танилцуулга, хийсвэр арилжааны платформ, МХБ-ээс санаачлан зохион байгуулсан “Ногоон сум” реалити шоу нэвтрүүлэг зэрэг мэдээлэл, контентуудыг оруулсан байна. Хөрөнгийн зах зээлд хувьцаа, бонд гаргах сонирхолтой компаниудад шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг нэгтгэн оруулснаар хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох тухай мэдээ, мэдээллийг нэг дороос авах боломж бүрджээ.

Categories
мэдээ эдийн-засаг

​НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 23-ны ням гаригт явагдана

Image result for нөат

НӨАТ-ын урамшууллын 2018 оны арваннэгдүгээр сарын сугалааны тохирол 23-ны ням гаригт явагдана. Энэ удаагийн тохирлын супер шагнал 200 сая төгрөг юм. Иргэд 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа өнөөдөр /2018.12.22/ 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлээрэй. Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын найман орон тохирсон бол та 50 сая төгрөг, долоон орон тохирсон бол 10 сая, зургаан орон тохирсон тохиолдолд таван сая төгрөг, таван орон тохирсон бол нэг сая, дөрвөн орон тохирвол 200 мянга, гурван орон тохирсон бол та 50 мянган төгрөг хожих юм. Харин Супер азтан өмнөх тохиролд тодроогүй учир 25 сая төгрөг нэмэгдэж, нийтдээ 200 сая төгрөг хожих боломж бүрдсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Арван хувьцаат компанийн хувьцааны ханш өслөө

Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 319,688,338 төгрөгийн үнийн дүн бүхий 952,795 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Женко Тур Бюро” ХК (JTB+13.64%) болон “Бөхөг” ХК (BHG+11.11%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хөх Ган” ХК (HGN -3.61%) болон “Ард Даатгал” ХК (AIC -1.59%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Энэ өдөр “TOP 20” индекс 0.03 хувиар буурч 20346.15 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ, 2,407,922,911,572.59 төгрөг боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Газрын тосны үнэ тонн тутамдаа 82-148 ам.доллараар буурчээ

Энэ сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 29 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Тодруулбал, А-80 автобензин 86, АИ-92 автобензин 30, Дизелийн түлш 23, ТС-1 онгоцны түлш 26 хоногийн нөөцтэй байна. ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны 2018 оны 12 дугаар сарын хилийн энэ сард өмнөх сартай харьцуулахад тонн тутамдаа 82-148 ам.доллараар буурч, АИ-92 автобензиний үнэ тонн тутамдаа 617 ам.доллар, дизелийн түлш 706 ам.доллар болсон байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Манай улс 398.6 сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортолжээ

Хүнсний бүтээгдэхүүний импорт гадаад худалдаанд жин дардаггүй хэдий ч хүн амын хэрэглээний нэлээд хувийг импортоор хангадаг. Энэ онд манай улсын хүнсний бүтээгдэхүүний импорт 398.6 сая ам.доллар байна. Хүнсний бүтээгдэхүүний импортыг цагаан будаа, ургамлын тос, элсэн чихэр, хуурай сүү тэргүүлдэг. Тодруулбал, өнгөрсөн онд импортын элсэн чихэрт 25.1, цагаан будаанд 20.6, ургамлын тосонд 21.7, хуурай сүүнд 11.5 сая ам.доллар зарцуулжээ. Өнгөрсөн оны эцэст манай улсын нийт гадаад худалдаа 10.9 тэрбум ам.доллар гарсан бол энэ онд өсөж эхний арваннэгэн сарын байдлаар аль хэдийнэ 11.9 тэрбум ам.долларыг даваад байна. Гадаад худалдаа ийнхүү сэргэж байгаа хэдий ч үүнийг импорт давамгайлах нь мөнгөний урсгал гадагшаа чиглэхэд сөрөг нөлөөтэй юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Арван компанийн хувьцааны ханш буурчээ

Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 1,143,802,599 төгрөгийн үнийн дүн бүхий 1,236,253 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 компанийн хувьцааны ханш буурч 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Жинст Увс” ХК (JIV+10.72%) болон “Шарын Гол” ХК (SHG+4.41%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Нако Түлш” ХК (NKT -12.07%) болон “АйТүүлс” ХК (ITLS -5.80%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 7,710 ширхэг үнэт цаасыг 795.8 сая төгрөгөөр арилжаалагдсан байна. Энэ өдөр “TOP 20” индекс 0.19 хувиар өсч 20459.12 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,408,057,049,737.47 төгрөг боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Инфляци өсөхөд мах, нүүрс, шатахууны үнэ голлон нөлөөлжээ

Улсын хэмжээнд инфляцийн түвшин 8 хувьтай байгаа бол нийслэл Улаанбаатарынх 9 гаруй хувьтай байна. Нийслэлд хэрэглээний үнийн индекс ийнхүү улсын дунджаас өндөр хувьтай гараад байгаад улирлын чанартай мах хатуу түлш буюу нүүрс, мөн шатахууны үнэ өнгөрсөн саруудад өссөн нь голлон нөлөөлжээ. Тиймээс он гартал хотын инфляц 9 хувьтай байхаар байна. Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагаас тодруулахад, “Хотын 9.3 хувийн инфляцийг бид бүтэц, бүрэлдэхүүнээр нь дотор нь задалж үзвэл хатуу түлш 13.8 буюу хамгийн өндөр хувиар нөлөөлсөн бол шатахууны үнэ 1.5, махны үнийн 1.3 хувийн өсөлттэй тус тус холбоотойгоор Улаанбаатар хотын инфляц өнгөрсөн 11-р сараас 9.3 хувь болоод байна” гэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Арилжаагаар зургаан компанийн хувьцаа өсөв

Хөрөнгийн бир I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 229,798,670 төгрөгийн үнийн дүн бүхий 431,969 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Дархан Нэхий” ХК (NEH+2.63%) болон “Говь” ХК (GOV+1.77%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Дархан Хүнс” ХК (DHU -15.00%) болон “Нако Түлш” ХК (NKTS -14.96%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 514 ширхэг үнэт цаасыг 51.4 сая төгрөгөөр арилжаалагдсан байна. Энэ өдөр “TOP 20” индекс 0.13 хувиар өсч 20420.94 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,389,526,990,353.71 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк энэ сарын байдлаар нийт 20 тонн алт худалдан авчээ

Энэ онд 22 тонн алт авахаар төлөвлөсөн Монголбанк 12 дугаар сарын 13-ны байдлаар нийт 20 тонн алт худалдан аваад байна.

Өнгөрсөн 11 дүгээр сард Төвбанк 1.2 тонн алт, энэ оны эхний 11 сард 18.9 тонн алт худалдан авсан нь өнгөрсөн 2017 оны хэмжээнд хүрээд байв. Тэгвэл энэ 12 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар нийтдээ 19.8 тонн алт худалдан авсныг өмнөх оны мөн үед Монголбанк 19.2 тонн алт худалдан авч байсантай харьцуулахад алт нийлүүлэлт 3.4 хувиар нэмэгджээ.

Алт худалдан авалтын дүн өмнөх оноос давж биеэлснийг өнгөрөгч 10 дугаар сард аймаг, орон нутагт байгуулсан алтны сорьц тогтоох лаборатори бүхий худалдан авах нэг цэгийн төв байгуулсантай холбоотойгоор алт худалдан авах ажиллагаа өргөжөөд байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Өнөөдрийн байдлаар ийм төв байгуулсан Дархан-Уул аймагт 107 кг, Баянхонгор аймагт 46 кг алтыг тус тус худалдан аваад байна.

Монголбанк өнгөрсөн зургадугаар сарын 4-нөөс 10 дугаар сарын 30 хүртэл “Эх орныхоо алтыг эрдэнэсийн сандаа!” аянг зохион байгуулж өрнүүлсэн. Энэ нь:

  • Алт худалдан авах үйл ажиллагааг өргөжүүлэх,
  • Хариуцлагатай уул уурхайг дэмжиж, төрийн болон ТББ-ын уялдаа холбоог сайжруулах,
  • Үнэт металлын сорьцын хяналтын газраас алтны сорьцыг онлайн горимд хүлээн авч алт тушаалтын цаг хугацааг хэмнэж эрсдлийг бууруулах,
  • Алтны олборлолт, сорьц тогтоолт, үнэ, ханшын тогтолцооны талаарх мэдээллийг иргэдэд хүргэж ил тод байдлыг нэмэгдүүлэх,
  • Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой байв.
Categories
мэдээ эдийн-засаг

Инфляци өөрчлөгдөх хүчин зүйлс

Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляци 2018 оны 11 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 8.1 хувь, Улаанбаатар хотод 9.3% байв. Инфляци сүүлийн хоёр сард идэвхжихэд хатуу түлш (хэрэглээний нүүрс, мод), шатахуун болон махны үнийн өсөлт голлон нөлөөлж байна. Тухайлбал, эдгээр гурван төрлийн бүтээгдэхүүн Улаанбаатар хотын жилийн инфляцийн 5.0 нэгж хувийг дангаараа тайлбарлаж байна.

Улаанбаатар хотын жилийн инфляцийн бүрэлдэхүүн

Нэр төрөл

Хэрэглээний сагсанд эзлэх жин

Жилийн инфляцид эзлэх хувь

Хатуу түлш

3%

2.2%

Шатахуун

6%

1.5%

Мах

10%

1.3%

Бусад

81%

4.3%

Нийт (УБ инфляци)

100%

9.3%

2018 онд хатуу түлшний үнэ оны эхэнд буурдаг улирлын хандлагаас зөрж, 29 хувиар өссөн бөгөөд 10-11 дүгээр саруудад дахин 25 орчим хувиар өссөнөөр жилийн өсөлт нь 60 хувьд хүрээд байна.

Дэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүн болон Монгол улсад импортлогдож буй шатахууны хилийн үнэ өссөн нөлөөгөөр дотоодын зах зээлд шатахууны үнэ 6-11 дүгээр сард 320 орчим (өнгөрсөн оны мөн үеэс 430 орчим) төгрөгөөр нэмэгдсэн.

Махны үнэ 6 дугаар сарын дунд хүртэл өсч, оны эцэс рүү хямдардаг улирлын хандлагаасаа оройтож 7 дугаар сарын дундаас хямдарч эхэлсэн, мөн 10 дугаар сарын дундаас 11 дүгээр сарын эхэн хүртэл үнэ нэмэгдэв.

Харин 12 дугаар сар гарснаар ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамд 82-148 ам.доллараар буурч, дотоод дахь шатахууны үнэ эргээд 100 орчим төгрөгөөр буураад байна. Мөн 2019 оны эхний улиралд хатуу түлшний үнийн суурь нөлөөгөөр инфляцийн түвшин бага зэрэг буурах хүлээлттэй байна.

Улирлын дундаж инфляцийн гүйцэтгэл болон богино хугацааны төсөөлөл