Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

ОУВС-ийн ажлын хэсгийг хүлээн авч уулзав

Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг болон холбогдох газрын захирлууд ОУВС-ийн Монгол Улсыг хариуцан ажиллаж буй гүйцэтгэх захирал Найжел Рэй болон ажлын хэсгийн ахлагч Жэф Готтлийб тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, инфляцийн болон эдийн засгийн ойрын хугацааны төлөв, хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Энэ удаад ОУВС-ийн Дүрмийн IV заалтын дагуу хийгддэг үнэлгээний зөвлөлдөх хэлэлцүүлгийг гүйцэтгэхээр ажлын хэсэг Монгол улсад ажиллаж, бодлого боловсруулагч нартай уулзаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Бодлогын хүүг 11 хувьд хэвээр үлдээхээр болжээ

Related image

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулав. Хурлын шийдвэрээр бодлогын хүүг 11 хувьд хэвээр үлдээхээр болжээ. Хэвээр үлдэх болсон шалтгаан нь инфляцтай холбоотой бөгөөд V сард Улаанбаатарт инфляц 8.8 хувьд хүрсэн байна. Инфляц өсөхөд мах, шатахуун, хатуу түлшний үнэ нөлөөлсөн хэвээр байгаа буюу махны үнэ инфляцын 2.4 хувийг эзэлжээ.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Засгийн газар концессийн зарим гэрээн цуцаллаа

Image result for оюун-эрдэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд болон шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Засгийн газрын хэлэлцсэн гол асуудал концессийн гэрээтэй холбоотой шийдвэрүүд байлаа. Үндсэндээ концессын 20 орчим гэрээ байснаас зайлшгүй стратегийн чухал ач холбогдолтой гэрээнүүдийг авч үлдээд бусад гэрээнүүдийг цуцлах шийдвэр гаргасан байна. Үүнд Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн концесс, Дорноговь аймгийн Сайншандын 130 км авто зам болон сургууль, цэцэрлэгийн барилгын багц концессыг цуцлах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Харин стратегийн ач холбогдолтой концессыг үргэлжлүүлж, Засгийн газар ямар нэг байдлаар санхүүгийн баталгаа гаргахгүй хэлбэрээр барих, ашиглах хэлбэрийг сонгожээ.

Categories
мэдээ эдийн-засаг

​50,000,000 төгрөгийн азтан нэг тодорлоо

Image result for нөат

НӨАТ-ын урамшууллын 2019 оны тавдугаар сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр 18:45 цагт орон даяар шууд явагдлаа. Тохиролд 2019 оны тавдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн 27,467,628 баримтыг хамруулав.

Энэ удаагийн тохирлоор үндсэн сугалааны 96589469 дугаар гарч,

  • 50 мянган төгрөгийн азтан-24,818
  • 200 мянган төгрөгийн азтан-2,434
  • 1 сая төгрөгийн азтан- 254
  • 5 сая төгрөгийн азтан-19
  • 10 сая төгрөгийн азтан-2
  • 50 сая төгрөгийн 1 азтан тус тус тодорлоо.

Супер шагналд 46053913 сугалааны дугаартай азтан 50,000,000 төгрөгийн эзэн болжээ.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

​Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олголоо

Image result for төмөр зам

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгож, эрчим хүч, дохиолол, холбоо, өртөө, зөрлөгийн барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийг зохих журмын дагуу шуурхай олгож байхыг холбогдох сайд, аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Мөн тус хуралдаанаар Тавантолгойн уурхайгаас Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян баг хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чигийг баталлаа.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр дэх Тавантолгой нүүрсний орд газраас “УБТЗ“ ХХН-ийн Зүүнбаян өртөө хүртэл нийт 414,6 км бөгөөд уул уурхай, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой юм.

Засгийн газрын 2019 оны 135 дугаар тогтоолоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх, дотоодын нөөц бололцоогоор төслийн санхүүжилт, зам барилга, бүтээн байгуулалтад төмөр замын барилгын ажил гүйцэтгэх чадамж бүхий Зэвсэгт хүчний анги, салбар, мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулж барилгын ажлыг эхлүүлээд байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

ХХБанкны бүх төрлийн картаар Шунхлай ШТС-аас худалдан авалт хийгээд 3%-ийн хөнгөлөлт эдлээрэй

Шатахууны үнийн өсөлтийн эсрэг хэмнэлт хийх бодит боломжийг Худалдаа, хөгжлийн банк болон Шунхлай ХХК санал болгож байна.

Худалдаа, хөгжлийн банкны бүх төрлийн картыг ашиглан “Шунхлай” ХХК-ийн Шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлэн худалдан авалт хийх бүрдээ 3%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо.

Бүх төрлийн шатахууныг литр тутамд 55-70₮ хөнгөлүүлэх ба тос тосолгооны материал, шил цэвэрлэгч шингэн, аккумулятороо хөнгөлүүлэн авах боломжтой.

  • Аи-92 литр тутамд 55₮ хөнгөлөлт
  • Аи-95 литр тутамд 70₮ хөнгөлөлт
  • Аи-98 литр тутамд 70₮ хөнгөлөлт
  • ДТ литр тутамд 70₮ хөнгөлөлт

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Categories
мэдээ эдийн-засаг

Сингапур-Монголын бизнес яриа хэлэлцээг амжилттай зохион байгуулав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын 2019 оны 6 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Сингапур-Монголын бизнес яриа хэлэлцээ” сэдэвт арга хэмжээг амжилттай зохион байгуулав. Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Бизнесийн зөвлөл болон Сингапурын Бизнесийн холбооноос хамтран зохион байгуулсан тус арга хэмжээнд Монгол, Сингапурын төр, хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн төлөөлөл болсон 140 гаруй зочид, төлөөлөгчид оролцов.

Тус арга хэмжээний үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөв, хөрөнгө оруулалтын орчин, Монгол-Сингапур хоорондын эдийн засгийн харилцааг уул уурхайн бус салбарт төрөлжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар илтгэл тавив. Түүнчлэн “Эрчим хүч-Дэд бүтэц”, “Аялал жуулчлал-Боловсрол”, “Үл хөдлөх хөрөнгө-Худалдаа”, “Технологийн хөгжлийн чиг хандлага” сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, эдгээр салбаруудын хууль эрх зүйн орчны зохицуулалт, бизнес эрхлэх боломж, тулгарч буй сорилтыг даван туулах талаар оролцогчдын дунд ажил хэрэгч яриа өрнөв.

Хэлэлцүүлгийг монголын талаас Монголын Бизнесийн Холбоо, ТЭСО Корпораци, Монголын Бизнесийн зөвлөл, Bit Mon Ex, AND Global, Сингапурын талаас Sembcorp Industries Ltd, SP Services, Allin EduTech Group, PSB Academy, GeTs Global Pte зэрэг нэр хүнд бүхий бизнесийн байгууллагын төлөөллүүд удирдан чиглүүлж, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, боловсрол, аялал жуулчлал, барилга, санхүүгийн технологийн салбарт хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох, бизнесийн сонирхлыг улам бүр нэмэгдүүлэх чиглэлээр харилцан санал солилцов.

Тухайн өдөр “Бидний Цөөхөн Монголчууд” төслийн фото зургийн үзэсгэлэн гарсан ба уг төслийн зорилт нь Монголын аж ахуй, амьдрал, онгон дагшин байгаль, тэдгээрийн хоорондын шүтэлцээ, ёс заншил, бие болон биет бус соёлын өв, угсаатан ястан тус бүрийн онцлог өнгө төрхийг баримтжуулан хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оршино.

Мөн энэхүү арга хэмжээг тохиолдуулан “Mongolian Economy” сэтгүүл тусгай дугаар гаргасан ба уригдсан зочид төлөөлөгчид хүлээж авав. Энэ удаагийн бизнес яриа хэлэлцээг нийт 25800 компанийн гишүүнчлэл бүхий Сингапурын Бизнесийн Холбоотой хамтран зохион байгуулснаараа онцлог бөгөөд оролцогсод болон хүндэт зочид арга хэмжээний зохион байгуулалт, ач холбогдлыг өндрөөр үнэлсний зэрэгцээ хоёр улсын бизнес эрхлэгчдийн цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал хөшүүрэг болсныг онцлон тэмдэглэв.

Categories
мэдээ эдийн-засаг

ЖДҮХС-ийн төслийг амралтын өдрүүдэд уртасгасан цагаар хүлээн авч байна

Image result for ждүхс

ЖДҮХС-ийн төслийг 8, 9-нд буюу амралтын өдрүүдэд 09:00-20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллаж хүлээн авч байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгогддог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд аж ахуй нэгжийн төсөл хүлээж авах ажлын явц хэвийн явж байна. ХХААХҮ-ийн сайд тус ажлын явцтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээгээр 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 336 төсөл ирээд байгаа аж. Мөн ЖДҮХСангаас төслийн материал бүрдүүлэхтэй холбоотойгоор 1490 хүн биечлэн уулзаж зөвлөгөө авчээ. Орон нутгаас 89 төсөлд 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүсэлт ирсэн мэдээлэл ирүүлсэн байна. Төсөл хүлээн авах хугацаа 06 сарын 10-нд 17.30 минутад дуусч бүртгэлийн систем автоматоор хаагдах юм. Төсөл хүлээж авч байгаа бүх үйл явц цахим хэлбэрээр систем дээр хийгдэж байна. Мөн хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгохоор ХААН, Хас, Төрийн банкууд банкууд төсөл олгох жагсаалтад оржээ.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Ж.Ганбаатар: 300 сая хүртэлх төгрөгийн зээлийг “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаар дамжуулж олгоно

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр /2019.06.06/ -ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийг баталсантай холбогдуулж УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Ж.Ганбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Хуулийн гол зорилго бол зээл олгох биш юм. Үндсэн зорилго нь ажлын байр бий болгож, олон айл өрхийн амьжиргааг авч яваа хүмүүсийг дэмжихийн зэрэгцээ шинээр бизнес эрхлэх сонирхол, татварын бааз суурийг нэмэгдүүлэх, мөн гадаадад ажиллаж байгаад ирсэн иргэн бизнес эрхлэхэд тулгардаг хүндрэлийг арилгах, төрийн зүгээс дэмжих дэмжлэгийг тодорхой болгоход чиглэж байгаа.

Бизнесийг дэмжих төрийн зохицуулалтын хүрээнд бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилал, тодорхойлолтыг олон улсын жишигт нийцүүлсэн. Ингэснээр төрөөс үзүүлж буй дэмжлэгийг бизнес эрхлэгчдэд ангиллын дагуу оновчтой хуваарилах боломж бүрдлээ.

Мөн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх зүйн байдлыг хуульчилсан. Ингэснээр институцийн тогтвортой байдлыг хангаж өгсөн гэж үзэж байна.

Зээл олгох, сонгон шалгаруулах журмыг салбарын сайд биш, Засгийн газар батлахаар өөрчилсөн. Ингэснээр зээл зорилтот бүлэгтээ хүрэхээс гадна ил тод, нээлттэй байдал сайжирч байна” гэлээ.

Мөн өрсөлдөх чадварыг сайжруулж, хөгжих, өргөжих боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд ажилчдын тоо, борлуулалтын хэмжээ нэмэгдэх тусам боломжтой зээлийн хэмжээ нэмэгдэж байхаар зохицуулалт хийснийг тэмдэглэв.

Тухайлбал, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээс жижиг рүү шилжсэн тохиолдолд боломжит зээлийн дээд хэмжээ 300.0 сая төгрөгөөс 1.0 тэрбум төгрөг болж нэмэгдэх, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа тохиолдолд арилжааны зээлийн хүүгийн 5 хүртэл хувь хэмжээнд төрөөс татаас авах боломж нээгдэж байгаа гэв.

Бизнес эрхлэгчид кластерийн хэлбэрээр хамтран ажиллах тохиолдолд төрөөс тэргүүн ээлжинд санхүү, татвар, дэд бүтцийн чиглэлээр дэмжлэг үзүүлэхээр мөн хуульд тусгасан байна.

Харин ажлын байр шинээр бий болгох, татварын бааз суурийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд борлуулалтын жилийн орлого 300 сая төгрөг хүртэл бол орлогын албан татварыг 1 хувиар ногдуулах, татварын хялбаршуулсан тайлан гаргадаг болох, жил бүрийн улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 10-аас доошгүй хувийг “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-д 2030 он хүртэл төвлөрүүлэх, цаашид сан бие даан ажиллах боломжийг бүрдүүлэхээр тусгажээ.

300 сая хүртэлх төгрөгийн зээлийг “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаар, түүнээс дээших 2.5 тэрбум хүртэл төгрөгийн зээлийг банкаар олгохоор хуульд тусгасан байна.

Хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газарт шаардагдах хөрөнгийг 2020 оны төсвийн төсөлд тусгах, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа сангуудыг шинээр байгуулагдах агентлагийн бүтцэд шилжүүлэхтэй холбогдуулан холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг цахимаар бүртгэх, цахим мэдээллийн сан бий болгох үүрэг өгсөн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

“Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийг баталлаа

Related image

УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нарын өргөн барьсан “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжид нэг хувийн татвар ногдуулах болсонтой холбогдуулан хуулиудын уялдааг хангаж, дараах өөрчлөлтүүдийг оруулахаар санал боловсруулсан гэдгийг хууль санаачлагчид онцолж буй.

Уг хуулийн төсөл ийн батлагдсанаар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дараах боломжууд нээгдэх юм.

-Жилийн 250 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ААН нэгж “бичил” гэсэн ангилалд хамаарч байсныг 300.0 сая төгрөг,

-250-500.0 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ААН “жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч”-д хамаарч байсныг 300 сая-1.0 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.

Мөн бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид 300 сая хүртэл төгрөгийн зээлийг сангаас шууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зээлийг банкаар дамжуулж олгох юм.