Categories
мэдээ эдийн-засаг

Бензиний үнэ 50 орчим төгрөгөөр буурлаа

Ашигт малтмал, газрын тосны газраас авто бензин, дизель түлшний үнэтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ. Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр: “Он гарсаар дэлхийн зах зээл дэх түүхий нефтийн үнэ болон импортоор орж ирж байгаа түүхий нефтийн үнэ тонн тутамд өссөн. “А92” бензин дээр авч үзвэл гурван удаа үнэ өсөж, 180-200 орчим төгрөгөөр нэмэгдсэн. Энэ оны тавдугаар сарын сүүлээс импортоор орж ирж буй бүтээгдэхүүний үнэ буусантай холбогдуулан зургаадугаар сарын эхээр дизель түлшний жижиглэнгийн үнэ 45-50 орчим төгрөг, “А92” автобензиний литр тутмын үнэ 50 орчим төгрөгөөр хямдарсан” гэлээ.

Уул Уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас долдугаар сард үнийн өсөлтийг буулгана хэмээн мэдээлж байсны дагуу өчигдрөөс эхлэн А92 авто бензиний жижиглэнгийн бүтээгдэхүүн болон А95 авто бензиний үнийг дахин буулгах арга хэмжээг авч байна. Өчигдрөөс эхлээд Улаанбаатар хотын ШТС-уудаар А92 болон А95 авто бензин 50 орчим төгрөг дахин буурсан. Зургаадугаар сараас хойш А92 авто бензиний жижиглэнгийн үнэ литр тутамдаа 100-110 төгрөгөө буурчээ.

Сүүлийн үед түүхий тосны үнэ буцаад өсөх хандлага ажиглагдаж байна. Өнөөдрийн байдлаар нэг баррель тосны үнэ 64 ам.долларын ханштай байна. Бид ОХУ-аас нийт бүтээгдэхүүний 95 орчим хувийг авдаг. Эхний хагас жилийн байдлаар Монгол улсын хэмжээнд 960 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авсан. ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтооход Сингапурын бирж дэх ханшаар тооцдог. Энэ бол 2018 онд ОХУ-тай 5 жилийн хугацаанд хийсэн гэрээний дагуу явагдаж байна. Сингапурын бирж дээр өдөр болгон 16 цагаас 16 цаг 30 минутын хооронд нэг баррель тосны үнэ тавигдаж, бид бүх мэдээлийг аван ажиллаж байна. Ашигт малтмал, газрын тосны газар болон Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас гадаад зах зээлийн үнэ өсөж байгаа тохиолдолд зохистой түвшинд нь хянаж байна. 2019 оны тавдугаар сард дизель түлшний жижиглэнгийн үнэ 40 орчим төгрөгөөр нэмэгдсэн байсан. Үүнийг манай газраас зах зээлийн ханштай уялдаж үнэ нэмэгдсэн гэж үзэхгүй байна. Тиймээс тухайн ААН-үүдэд мэдэгдэл хүргүүлсэн. Тухайн мэдэгдэлд зах зээлтэй уялдахгүйгээр дур мэдэн үнийг нэмсэн тохиолдолд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 6.1.9 дэх заалт, 5.2.2 дахь заалтын дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цаашид хүчингүй болгох хүртэл арга хэмжээг авна.

Н.Саруулдөл

Categories
мэдээ эдийн-засаг

Зээлийн багцын чанарыг сайжруулахад анхаарч ажиллана гэв

Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшин мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдоод нэг сар болсон байна. Миний бие Засгийн газрын урилгатайгаар энэхүү албан тушаалд томилогдсон. Ажлаа авсан даруйдаа Сангийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзсан. Тэдний зүгээс Хөгжлийн банкыг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Ажлаа хүлээн авангуутаа зээлийн багцын чанарт анхаарал хандуулсан” гэлээ.

Үргэлжлүүлэн

1.Засгийн газрын шалгалтаар илэрсэн чанаргүй, том зээлүүдийг хэрхэн шийдэх вэ?
2. Хөгжлийн банкны санхүүжилт, төсөл хөтөлбөрт тавигдах шаардлага яаж өөрчлөгдөх вэ?
3. Зээлийн багцын чанарыг яаж сайжруулах вэ? гэдэг гурван асуудалд төвлөрч ажиллаж байгаа гэсэн мэдээллийг өглөө.
Хөгжлийн банкны санхүүгийн үзүүлэлт 2019 оны I улирлын байдлаар нийт актив 4 их наяд 244 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгө 1 их наяд 138 тэрбум төгрөг, пассив 3 их наяд 106 тэрбум төгрөг байгаа бол нийт зээлийн үлдэгдэл 2 их наяд 577 тэрбум төгрөг, эрсдлийн сан 336 тэрбум төгрөг байгаа бол чанаргүй зээлийн хэмжээ 292 тэрбум төгрөгтэй тэнцэж байна гэв.

Чанаргүй том зээлүүдийг хэрхэн шийдвэрлэх вэ?

МУ-ын Хөгжлийн банк үйл ажиллагааг чангаасан чанаргүй томоохон зээлдэгчдийг Засгийн газрын ээлжит шалгалт болоод МУ-ын Үндэсний аудитын газрын шалгалтаар тус тус олон нийтэд зарлаж тулгамдаж буй асуудлуудыг яаралтай, үр дүнтэй шийдвэрлэх үүрэг даалгаврыг банкны удирдлагуудад өгсөн байгаа аж. Энэ хүрээнд томоохон чанаргүй зээлүүдэд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх ажлыг эхлүүлжээ.

Тухайлбал,

  • “Эрэл” 2015 оноос хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй. “Эрэл” компанид олгосон зээлийг эргэн төлүүлэх хүрээнд Засгийн газрьш хамтарсан комисс байгуулагдаж хамтарсан компани байгуулах асуудлыг судалж байна. Хэрэв төрийн өмчит хамтарсан компани байгуулахгүй гэвэл шүүхийн шугамаар зээлийг төлүүлнэ.
  • “МОН ЛАА” компанийн хувьд шүүхийн шатанд МУХБ-тай эвлэрлийн гэрээ байгуулж 2019 онд зээлээ бүрэн төлөхөөр болж эхний төлөлт хийгдсэн.
  • “Хөтөл” компанийн ашиглалтад орсон үйлдвэрийг улсын комисст хүлээлгэн өгч МУХБ-ны барьцаанд авахаар ажиллаж байна. Хэрэв энэ ажил удаашрах юм бол шүүхийн шугамаар асуудлыг шийдвэрлэнэ.
Мөн Хөгжлийн банк дотоод үйл ажиллагааны хүрээнд зээлийн бодлогыг шинэчлэн, зээлийн үйл ажиллагааг зохицуулах журамд өөрчлөлт оруулсан байна. Энэ хүрээнд чанаргүй зээлтэй ажиллах тусгай активын нэгжийн бүтэц, чиглэлийг шинэчлэх, зөрчилтэй зээл хариуцсан мэргэжилтний орон тоог нэмэгдүүлжээ.
Хөгжлийн банкнаас зээл хусэгчид тавигдах шаардлага Зээл санхүүжилтэд тавигдах хуулийн болон бодлогын шаардлага:
Хөгжлийн банкнаас олгосон зээл эргэн төлөгддөггүй гэдэг нийгэмд үүссэн ташаа ойлголтыг залруулах, зээлийн хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд хуулийн болоод бодлогын шаардлага хангасан төсөл хөтөлбөрт санхүүжилт олгоно.

Хуулийн шаардлага нь:

  • Экспортын бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэдэг байх, дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, ЗГ-ын Хөгжлийн бодлоготой нийцтэй байх, эдийн засаг, санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх, ТЭЗҮ, зураг төсөл, төсөв, хийгдсэн байх, эдийн засаг, байгаль өрчин,нийгмийн үр нөлөөг тооцсон байхыг шаардна. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгчийн туршлагыг давхар харгалзан үзнэ.
Бодлогын шаардлага:
  • 20 тэрбум төгрөг эсхүл түүнтэй тэнцэх гадаад валютын дүнгээс дээш хэмжээтэй санхүүжилтыг Хөгжлийн банк шууд олгоно. 20 тэрбумаас доош зээлийг дамжуулан зээлдэх буюу арилжааны банкуудаар дамжуулан зээлдүүлнэ.
  • ААН-ээс бусад этгээдийн хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт олгох зээлийн дээд хэмжээ нь төслийн нийт өртгийн 85 хувиас хэтрэхгүй.
  • Хуурамч мэдээлэл, баримт бичиг ирүүлсэн, зээл нь эрсдэлийн сангаас хаагдаж байсан харилцагчаас хүсэлт хүлээн авахгүй, хар жагсаалтад оруулан жагсаалтыг мөрдөн ажиллана. Банк санхүүжилт олгохоос татгалзвал 12сар, шаардлагатай материал ирүүлээгүй бол 6 сарын хугацаанд тухайн зээл хүсэгчээс хүсэлт хүлээн авахгүй байх зэрэг шаардлагад нийцсэн аливаа төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх нь нээлттэй байх юм.
  • Бид дунд, урт хугацаанд шаардлага хангасан Эрчим хүчний салбар, ХАА-н салбар, Уул уурхайн бус экспортын төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээс гадна МУ-ын хүн амын амьдралд шууд нөлөө үзүүлэхүйц томооохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Тухайлбал Газрын тос боловсруулах үйлдвэр, Агаар, хөрсний бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн ажиллах юм.
    -”Эрэл” дээр хамтарсан үйлдвэр барих шаардлага, үндэслэл юу вэ?

    -”Эрэл”-тэй холбоотой заавал хамтарсан үйлдвэр байгуул гэсэн үүрэг чиглэл байхгүй. Яагаад бид энэ хувилбарыг судалж буй шалтгаан нь тус үйлдвэр чанартай, герман технологи суурилуулчихсан, стратегийн хувьд хэрэгтэй үйлдвэр гэж үзэж байгаа. Зөвхөн санхүүгийн хувьд ирээдүй нь ямар вэ гэдэг нь чухал. Хөгжлийн банкнаас тус компани 132 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Энэ зээлийн үлдэгдлийг ямар байдлаар, хэдий хугацаанд төлүүлэх вэ гэдэг дээр ажиллаж байна. Хэрэв судлаад эргэлзээтэй байвал заавал хамтарсан компани байгуулна гэж зүтгэхгүй. Зээлийн гэрээний дагуу шүүхээр шийдэх бүрэн эрх бидэнд байгаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Г.Амартүвшин: Хөгжлийн банкны үйл ажиллагааг чанаргүй зээл хойш татаж байна

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин Хөгжлийг банкийг удирдсан нэг сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Миний бие Засгийн газрын урилгаар Хөгжлийн банкинд ирсэн. Ингэхдээ Засгийн газраас Хөгжлийн банкийг зөв бодлоготой болгох хэрэгтэй. Мөн шаардлагатай зээлийг санхүүжүүлэх үүрэг өгсөн. Энэ дагуу явж байа. Би ажлаа авсныхаа дараа Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзсан. Тэд Хөгжлийн банкийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Ажлаа хүлээж аваад би зээлийн багцийн чанар дээр анхаарлаа хандуулсан. Хөгжлийн банзыг тойрсон гуван том асуудал байна. Нэгдүгээрт, чанаргүй зээл, хоёрдугаарт, санхүүжүүлэх төсөл хөтөлбөрт тавигдах шаардлага, гуравдугаарт, зээлийн чанарыг хэрхэн сайжруулах вэ гэдэг асуудал” гэлээ. Түүний хэлснээр энэ оны эхний улирлын байдлаар Хөгжлийн банкны нийт актив 4.2 их наяд, зээлийн багц 2.5 их наяд, Эрсдэлийн сан 336 тэрбум, чанаргүй зээл 292 тэрбум, өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөг байгаа юм байна.

Тэрээр “Эрэл компани 2015 оноос хойш зээлийн төлбөрөө хийгээгүй байна. Одоогоор 132 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Засгийн газар болон Хөгжлийн банкнаас ажлын хэсэг гарч, зээлийг хэрхэн шийдвэрлэх, төрийн өмчит хамтарсан компани байгуулах боломжийг судалж байна. Мөн “Мон Лаа” компанитай шүүх дээр эвлэрлийн гэрээ байгуулж, зээлийн эхний төлөлтүүд хийгдэж байна. Энэ жилдээ багтааж 8.3 тэрбум төгрөгийн зээлийг төлүүлнэ” гэдгийг хэллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Алтны татвар, хураамж буурчээ

Улсын төсөвт оруулах алтны татвар хураамж буурчээ. Өөрөөр хэлбэл, энэ оны эхний таван сард алтнаас Улсын төсөвт төвлөрүүлэх татвар, хураамж өнгөрсөн оны мөн үеийнхээс таван тэрбум төгрөгөөр буурсан байна. Энэ оны эхний таван сард Монгол Улс 4.6 кг алт экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.2 кг-аар их байгаа юм. Гэвч ханш өнгөрсөн оны мөн үеэс бага байв. Алтны экспортын дундаж үнэ өнгөрсөн оны мөн үед 42,104.9 ам.доллар байсан бол энэ онд 41,998.0 ам.доллар болж 106.9 ам.доллараар багассан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Алт цэвэршүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж эхэлсэн байна

Өнөөдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо. Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний дийлэнх хувийг хангадаг Багануур болон Шивээ-Овоогийн уурхайн удирдлагууд техникийн шинэчлэл хийхээс гадна нүүрсний борлуулалтын үнийг нэмэх шаардлага байгааг дурдав. Мөн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгааг онцоллоо. Тодруулбал, Багануурын уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 14.1 хувьтай байгаа бол Шивээ-Овоогийн уурхайн хувьд 35 хувьтай явагдаж байна. Үүнээс гадна “Эрдэнэс Метан” ХХК Австралийн “Жейд Метан” ХХК-тай Тавантолгойн бүлэг ордын нүүрсний давхаргын метан хийн нөөц тогтоох “Метан хийн хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээний дагуу нүүрсний давхаргын метан хийн эрэл, хайгуулын ажил удахгүй эхлэх бөгөөд алт цэвэршүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил эхэлсэн байна. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дунд хугацааны стратегид боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлж, байгалийн баялгаас олсон орлогыг төвлөрүүлж, хөрөнгө оруулалтын зөв бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Мөн уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, экспортлох боломж бүрдүүлэхийн тулд нүүрсний давхаргын метан хийн эрэл хайгуул хийх, олборлох үйлдвэр байгуулах, Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр барих зэрэг төслийг хэрэгжүүлж байгаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Өнгөрсөн долоо хоногт зургаан сая ширхэг хувьцаа арилжжээ

Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн долоо хоногт 5 удаагийн арилжаа явагдав. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар нийт 47 компанийн 6.334.950 ширхэг хувьцааг 1.165.039.283 төгрөгөөр арилжив.

Идэвхтэй арилжсан хувьцаа:

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

AIC

АРД ДААТГАЛ ХК

463,783

321,118,461

2

ADB

АРД КРЕДИТ ББСБ ХК

3,179,348

254,684,093

3

MNP

МОНГОЛ ШУУДАН ХК

176,587

109,194,897

4

MFC

МОНОС ХҮНС

880,703

62,431,933

5

TUM

ТҮМЭН ШУВУУТ

323,447

60,784,539

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

MNET

Ард секюритиз ХХК

3,837,715

640,308,117

2

BUMB

Бумбат-Алтай ХХК

1,571,137

292,846,987

3

GAUL

Гаүли ХХК

539,881

218,221,815

4

GLMT

Голомт Капитал ХХК

1,559,495

217,841,597

5

STIN

Стандарт инвестмент ХХК

1,287,653

217,565,886

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

Өнгөрсөн өдрүүдэд Засгийн газрын үнэт цаас арилжаагүй байна. Зургадугаар сарын 28-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 601.660.661.176 төгрөг болсон бол “ТОП 20” индекс 20785.21 нэгж болж өмнөх долоо хоногоос 5.26 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ эдийн-засаг

​Б.Баярмаа: Дэлхийд үнэлэгдэх мэргэжилтнийг GAPE Монголдоо бэлдэнэ

Дэлхий дахинд нэр хүндтэй “Мэргэшсэн нягтлан бодогч”-ийн АССА цолыг хүртэх хүсэлтэй залууст сайхан мэдээ дуулгая. “Олон улсын мэргэжлийн боловсролын академи” буюу GAPE нь “Их Британийн мэргэшсэн нягтлан бодогч” бэлтгэдэг хөтөлбөрийг эх орондоо нэвтрүүлээд, анхны оюутнууд нь маш богино хугацаанд амжилттай дүүргэсэн талаар GAPЕ Академийн ерөнхий захирал Б.Баярмаатай ярилцлаа.

-Боловсролын салбарт олон жил ажилласан хүний хувьд Монголын боловсролын өнөөдөр, оюутан залуусынмаргаашийг хэрхэн харж байна вэ?

-Үнэндээ улсын хэдхэн сургууль, хувийн хэвшлийн тоотой, томхон сургуулиуд л ачааны хүндийг үүрсээр өдийг хүрсэн. Шүүмжлэгчид олон ч, боловсролын салбар хөгжиж байна гэж би баттай хэлнэ. Одоо ил тод, эрх тэгш, шударга байхыг нөхцөлдүүлж, төрөөс бодлого, зохицуулалтаар дэмжээд өгөх хэрэгтэй.Өнөөдөр Монголд төдийгүй дэлхий даяар нийгэм, цаг үеийн онцлог, мэдээлэл технологийн хөгжил, залуусын сэтгэлгээ, хандлагаас үүдсэн хэд хэдэн сорилт тулгараад байна. Нэгдүгээрт, 1995-2010 онд төрсөн Зэт үеийнхэн (Generation Z) ерөнхий мэдлэг, боловсролд дөрвөн жил зарцуулахаас татгалзаж эхэллээ. Тэд хурдхан л ажил хийж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх, сургуульд заадаггүй ур чадваруудыг эзэмших, хувийн бизнесээ эхлүүлж энтерпренер болох хүсэлтэй. Хоёрдугаарт, ажиллангаа суралцах, эсвэл ажиллаж үзээд суралцах чиглэлээ сонгох зэрэг цаг хугацаа, зардэл хэмнэхийг хичээж байна. Гуравдугаарт, бүхий л бизнес, байгууллагууд шинэ инноваци нэвтрүүлж, маш хурдтай өөрчлөгдөн хөгжиж байхад их, дээд сургуулиуд зунжин амарч, багш нарын мэдлэг, арга барил хоцрогдож байгаа нь залуусын хүсэл, эрэлтэд нийцэхгүй болжээ. Гэтэл бүр зарим залуус дээд боловсролтой, диплом өвөртөлсөн хүүхдээрээ гайхуулах гэсэн эцэг эхийнхээ хэлбэр хөөсөн мөрөөдлийн төлөө хайран дөрвөн жилээ гээж байх шиг санагддаг.

-Гэвч ажил олгогчид дээд боловсролтой байхыг шаарддаг шүү дээ?

-17-18 настай, дунд сургууль төгсөж байгаа хүүхдүүд цагаан цаас шиг л байдаг. Тэд сайныг, бас мууг ч маш хурдан сурдаг. Гэхдээ тэд юу хүсэж байгаагаа хараахан олж мэдээгүй юм уу, эсвэл түр зуурын хүслээ дагаж тогтворгүй байдаг учраас ажил олгогчид болгоомжилдог байх. Угтаа бол багахаан чиглүүлэг, дэмжлэг байхад эерэг хандлагатай, сурах хүсэл эрмэлзэл дүүрэн олон залууст боломж олгож болох юм. Олон улсад Гүүгл, Аппле, Хилтон гэх зэрэг шилдэг компаниуд бакалаврын зэрэг шаардахгүй ажилд авдаг болжээ. Тэд харилцаа хандлага, эрмэлзэл, олон талын туршлагыг үнэлж байна. Туршлага гэхээр ажлын байранд заагдсан хэдэн үүрэг биш шүү. Хүмүүнлэгийн үйлс, харилцагчтай тулж харилцах, асуудлыг шийдэх, хайрцагнаас гарч сэтгэх зэрэг өргөн ойлголт юм. Монгол компаниуд ч гэсэн энэ практикийг туршиж нэвтрүүлээсэй. Харин хүүхдүүд нэгэн хэвээр цутгасан баримлууд шиг биш, өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж, бат зогсдог, юу хүсэж мөрөөдөж байгаагаа мэддэг байх хэрэгтэй. Үүнд эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо ч их чухал.

– Тэгвэл танай сургууль орчин үеийн залуусын хүсэл, хүлээлтэд нийцэж чадаж байна уу?

– Бид оюутнууддаа 3.5 жилийн дотор Их Британий шилдэг Оксфорд Брүүксийн их сургуулийн бакалавр, нэг жил гадны оронд амьдарсан туршлага, “Олон улсын мэргэшсэн нягтлан бодогч” цолны хоёр түвшинг дүүргэх боломжийг олгодог. Манай 2017 -2018 онд элссэн оюутнууд Лондон хотод амжилттай сурч, хөгжиж байна. Олон соёлт орчинд бусадтай харилцах, эв зүйгээ олох, нөхөрлөх, бие даах, хувийн санхүүгээ удирдах зэрэг тэднийолж авч буй туршлага маш үнэ цэнэтэй. Дөнгөж саяхан сурагчийн ширээнээс ирсэн залуусын хувьд богино хугацаанд англи хэлийг өндөр түвшинд сурах, дэлхийн санхүүгийн салбарын алтан паспортод хоёр алхам ойртоно гэдэг бол маш том боломж, хөрөнгө оруулалт юм. Тэд 25, 30 насандаа ямар ихийг бүтээж, юутай өндөр амжилтад хүрэхийг бодохоор бахархал төрдөгдөө.

GAPE академийн үүсгэн байгуулагдсан түүхээс хуваалцвал?

-GAPE “Олон Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчийн Нийгэмлэг”-ийн сургалт явуулах эрх бүхийбайгууллага бөгөөд 2016 онд энэхүү эрхийг албан ёсоор авч, анхны оюутнаа элсүүлж байлаа. Одоо анхдагч “алтан хараацай” маань аудитын томоохон компанид ажиллаж, 2019 оны 5-р сард Оксфорд Брүүксийн их сургуулийн бакалавраа гардлаа. Энэ л миний хэлээд байгаа ажиллангаа сурах, хөгжингөө ажиллах юм. Манай оюутнууд зун нэг сар амардаг. Тэдний хүсэл зорилго тодорхой, очих газар их, боломж гарц ойрхон байхад их нойр, удаан амралтаас цагаа харамлалгүй яах билээ.

-“Олон Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Нийгэмлэг” гэдэг нь ямар байгууллага вэ?

-Энэ бол АССА нийгэмлэгийг хэлж байгаа юм, тэрээр 1904 онд Англид байгуулагдсан дэлхийн ууган мэргэжлийн байгууллагуудын нэг бөгөөд өдгөө 180 оронд 503.000 оюутантай, 208.000 гишүүнтэй. Сургалтын хөтөлбөр нь жил тутам шинэчлэгддэг, суралцагч нь дэлхийн стандарттай мөр зэрэгцэж, хамгийн сүүлийн үеийн мэдлэг боловсролыг эзэмшинэ гэсэн үг. Энэ нийгэмлэгийн гишүүн, оюутан байснаар маш олон төрлийн үр өгөөжийг хүртдэг. Дэлхийн шилдэг Лондонгийн их сургуулийн магистрийн зэргийг нэг жилийн дотор маш хямд зардлаар эзэмших, мэргэжлийн боловсролоор насан туршдаа хангагдах, санхүүгийн салбарын өөрчлөлтийг түүчээлэх, дэлхийн олон улс оронд өндөр цалин хангамжтай ажиллах боломжтой юм.

-Бид эх орондоо эзэмшсэнболовсрол, мэргэжлээрээ гадаадад хүлээн зөвшөөрөгдөх нь хэцүү, ихэнхдээ боломжгүй байдаг?

-“Олон улсын мэргэшсэн нягтлан бодогчдын нийгэмлэг”-ийн гишүүнд энэ нь боломжтой. АССА цолтой бол тэр хүний мэдлэг, ур чадварт хэн ч эргэлзэхгүй. Учир нь дэлхийн хаана ч яг ижил стандарт хөтөлбөрөөр суралцаж, ижил шалгалтыг давж байж энэ цолны болзлыг хангадаг.

-Маш сонирхолтой, шинэлэг сонсогдож байна. Тэгэхээр танай оюутнууд хэрхэн суралцдаг гэсэн үг вэ?

-Бид үндсэн стандартын дагуу сургана, оюутан маань АССА-д шалгалт өгч, өөрөө болон бидний ажлыг дүгнүүлнэ. Багш дүгнэхгүй учраастал засах, дүн хөөцөлдөх зэрэг муу зан манай оюутнуудаас хол. Өөртөө болон эргэн тойрондоо үнэнч байхад төлөвшдөг. Багш, сурагчийн хүндлэл итгэлийн харилцаа мэдээж чухал. Бид “Эх орондоо эзэмшсэн мэргэжлээрээ дэлхийд гарна” гэсэн уриатай. Манай сургуульд мэргэжлийн бүх хичээлийг англи хэлээр үздэг, ном, сурах бичгээр ч хангадаг. Эхний 1.5 жилд хамгийн багадаа IELTS 6.5 оноо авах хэмжээний англи хэлний мэдлэгийг эзэмшүүлнэ гэж бид амладаг.

-Ийм амлалт өгөхийн тулд сайн багш нар хэрэгтэй?

-Богино хугацаанд үндсэн стандартаар хичээлээ шахаж ордог болохоор багш нар маань бүгд англи хэлтэй, АССА цолтой. Энэ цоласар их хариуцлага, ёс зүйтэй, зарчимч байхын баталгаа юм. Тухайлбал, АССА-гийн оюутнуудаас амжилтаараа Д,элхийд хоёрт, Азидаа нэгд эрэмбэлэгдсэн мундаг багш манайд байна. Дэлхийд үнэлэгдсэн цолтнууд, эрч хүчтэй багш нараараа би бахархдаг.

GAPE-ийн төгсөгчдөөс сайн нябо, цаашлаад захирлууд төрөх байх?

-Нягтлан хүнцалин боддог, өдөр тутмын тайлан балансаас хэтрэхгүй гэх хуучинсаг ойлголтыг халах хэрэгтэй. Нягтлан бодогчгүй салбар гэж байхгүй. Тэд бизнест стратегийн зөвлөгөө өгч, болохгүй байгааг нь нээн илрүүлдэг. Алдаа дутагдлыг нь шуурхай залруулж, эрсдэлээс хамгаалан, оновчтой зөв шийдвэр гаргах үндэс суурь болдог. АССА хөтөлбөрөөр сурч төгссөн оюутнууд санхүүгийн шинжээч, аудитор, менежментийн зөвлөх, дотоод аудитор зэрэг уян хатан карьерыг бүрдүүлэх боломжтой. Судалгаанаас харвал, FTSE 100 гүйцэтгэх захирлуудын 50% нь санхүүгийнмэргэжилтэй, таван хүний нэг нь АССА байсан. АССА цолтон үндэстэн дамнасан том компаниудын ерөнхий санхүүч, ахлахаас дээш албан тушаал, дэлхийн шилдэг аудитын компаниудад үндсэн аудитор хийх боломжтой. Мөн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын салбар зэрэг олон улсын байгууллагуудад гол эдийн засагч,шинжээч нараа ийм цолтой байхыг шаарддаг. Манай дотоодын арилжааны банкууд ч ажилд авахдаа АССА цолтой бол давуу тал гэж үздэг болжээ. Иймээс манай оюутнууд ажлын гараагаа өндөр босгоноос эхлэн улам өөдөө тэмүүлэх оргилд лавтай хүрнэ гэж итгэлтэй байдаг.

Танай анги танхим их тохилог юм. Оюутнууд өдөрт хэдэн цагийг сургууль дээрээ өнгөрүүлэх вэ?

-Манай хичээл 10-16 цаг хүртэл үргэлжилдэг. Ер нь сурахад орчин хамгийн чухал. Тиймээс эрүүл, аюулгүй, цэвэр орчин бүрдүүлэн оюутнуудынхаа ая тухыг хангаж байж сайн сургаж чадна шүү дээ. Манай оюутнууд гэрээсээ хоолоо авчраад кофены өрөөндөө тухалж, үдийн цайндаа орчихно. Том сургууль, урт коридорт хараа хяналт сул байдаг. Харин манайх бол бүх юм нүдэн дээр болохоор зөвхөн тэр хүнийг амжилттай сайн сурахад нь анхаарч дайчлан ажилладаг.

Манай GAPE Академи Сүхбаатарын талбайн зүүн талд “City Tower” цамхагт үйл ажиллагаа явуулдаг болохоор хотын аль ч захаас ирэхэд амар. Илүү ихийг www.facebook.com/GAPEAcademy пэйж хуудаснаас авах боломжтой. Мөн манай боловсролын зөвлөхүүдтэй 11-337788; 99065733 утсаар холбогдож болно.

Манайхаар ирж үзэж дэлгэрэнгүй танилцаарай гэж урья.

-Танай хамт олонд амжилт хүсье, баярлалаа.

Categories
мэдээ эдийн-засаг

ОУВС-гийн ажлын хэсэг Дүрмийн IV заалтын 2019 оны зөвлөлдөх яриа хэлэлцээг хийж дуусгалаа

Олон улсын валютын сан (ОУВС)-ийн ажлын хэсэг 2019 оны 6-р сарын 19-өөс 28-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, ОУВС-гийн Дүрмийн IV заалтын дагуу хэрэгждэг 2019 оны зөвлөлдөх яриа хэлэлцээг хийлээ. Ажлын хэсгийн айлчлалын төгсгөлд хэвлэлийн мэдээ гаргадаг бөгөөд энэ удаа дараах зүйлсийг онцолжээ. Үүнд:

  • Монгол Улс эдийн засгийнхаа эрсдэл даах чадварыг бэхжүүлэх чиглэлээр ихээхэн ахиц гаргалаа. Эрх баригчид эдийн засагт гарсан нааштай өөрчлөлтийг зохистой ашиглаж, засгийн газрын тодорхой өрийг барагдуулж, гадаад валютын нөөцийг сэргээн нэмэгдүүллээ.
  • Хэдий тийм ч эдийн засгийн буфер буюу хамгаалалт нь томоохон шокыг даван туулахад хүрэлцэхээргүй байна. Эдийн засаг гадаад орчны болон уур амьсгалын өөрчлөлтөд хэт мэдрэг хэвээр байна. Хэдийгээр эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж байгаа ч ядуурлын түвшин өндөр хэвээр байна.
  • Эдийн засгийн буфер бий болгох, бүтцийн өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх замаар өнөөг хүртэл хүрсэн үр дүнг өргөжүүлэх нь тэргүүлэх зорилт байх ёстой. Эдийн засгийн өсөлтийг тогтвортой, хүртээмжтэй, ногоон болгоход санхүүгийн секторын шинэчлэлийг хэрэгжүүлэх, засаглалыг сайжруулах, хөдөө аж ахуйн бодлогыг шинэ түвшинд гаргах нь чухал ач холбогдолтой.

ОУВС-ийн хэвлэлийн мэдээг дараах линкээс харна уу Энд дарна уу

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанкны алт худалдан авалт 12 хувиар буурчээ

Монголбанк энэ оны эхнээс зургаадугаар 26-ны өдрийг хүртэл хугацаанд 6 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 6.8 тонн үнэт металл худалдан авснаас 846 кг-аар бага буюу 12 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Монголбанк 2019 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс тус сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 1.8 тн үнэт металл худалдан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 168 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 84 кг үнэт металл худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 1.9 тн үнэт металл худалдан авч байснаас 95 кг-аар буурсан үзүүлэлттэй байна. 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ зургаадугаар сарын 28-ны байдлаар 119 мянга 658.22 төгрөг байлаа.

Categories
мэдээ эдийн-засаг

С.Амарсайхан ​“Улаанбаатар эдийн засгийн форум 2019”-д ХОТ концепцоо танилцууллаа

“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” үйл ажиллагаа яг одоо илтгэл хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Эхний илтгэлийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Х.О.Т концепц” сэдвээр хүргэлээ. Нийслэлийн Засаг дарга илтгэлдээ “Х.О.Т концепц” буюу хүн төвтэй, орчин төвтэй, төлөвлөлт төвтэй хот бодлогоо танилцуулсан юм.

Хүн төвтэй хот бодлогын хүрээнд ёс зүй, үнэт зүйлтэй, соёлжсон хотын иргэнийг хөгжүүлж, төлөвшүүлнэ. Ингэхдээ төрийн үйлчилгээг цахимжуулж, түргэн шуурхай, ил тод, авилга хээл хахуульгүй болгох, Төрийн албан хаагчийн хариуцлага, ёс зүй сахилга бат, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, Иргэд оршин суугчдын оролцоонд тулгуурлан зөв хандлагатай, нийгмийн хариуцлагатай, хотын соёлтой иргэнийг төлөвшүүлэх, Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн сургалтад хамруулж, зах зээлийн эрэлтэд нийцүүлэн ажил, орлоготой болгох, Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээний стандартыг сайжруулах, Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, боловсролын чанарыг шинэ түвшинд гаргах гэсэн үндсэн чиглэлийн хүрээнд бодлого хэрэгжинэ.

Орчин төвтэй хот бодлогын хүрээнд иргэндээ ээлтэй эрүүл, эрсдэлгүй ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлнэ. Ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэдэд идэвхтэй, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, агаар, хөрс орчны бохирдлыг бууруулна. Нийтийн тээвэр, зам дэд бүтцийг хөгжүүлж, авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцжуулалт дахин төлөвлөлтийг эрчимжүүлж, хотын дэд төвүүд, дагуул хотуудыг бий болгоно.

Төлөвлөлт төвтэй хот бодлогын хүрээнд шинжлэх ухаан, эдийн засгийн тооцоо судалгаатай, ухаалаг технологийн шийдэлд тулгуурласан, олон улсад өрсөлдөх чадвартай, тогтвортой хөгжил бүхий нийслэл хот болно. Ингэхдээ ухаалаг технологийн шийдэлд тулгуурласан, төлөвлөлтийг хөгжлийн бодлоготой уялдуулсан, иргэд, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчдыг дэмжсэн, төсвийн хөрөнгийг үр бүтээлтэй зарцуулах, дотоод гадаадын эрдэмтэн судлаач салбарын мэргэжилтнүүдийн оролцоо, тооцоо судалгаанд үндэслэн төлөвлөж хэрэгжүүлнэ гэсэн юм.