Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

​X сарын махны үнийн судалгаа

Image result for махны худалдаа

2019.10.30-ны өдрийн өглөөний 7.30 минутын байдлаар

Хүнсний зах

Бөөний үнэ

Жижиглэнгийн үнэ

Хонины мах

Адууны мах

Үхрийн мах

Ямааны мах

Хонины мах

Адууны мах

Үхрийн мах

Ямааны мах

1

Хүчит шонхор зах

4200-5000

6500-6700

5000-6300

4500-5000

6800-8500

7500-8000

7500-10000

7000-8500

/Эх үүсвэр: ХХААХҮЯ тандалт судалгаа/

2019.10.29-ны өдрийн өглөөний байдлаар Хүчит шонхор зах дээрмахны нийлүүлэлт хэвийн байна. Адууны махны бөөний үнэ 500 төгрөгөөр нэмэгдсэн байдал ажиглагдаж байна. /Хүчит шонхор зах/

Орон нутгаас нийслэл хот руу нийлүүлэгдэж буй амьд мал, махны талаарх мэдээлэл

/2019.10.28-10.29-ны өдрийн байдлаар/

Нэр, төрөл

Тэмээ

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

Дайвар түүхий эд

Нийт дүн

1.

Амьд мал /тол/

65

22

3133

1167

4387

2

Мах /тн/

5.2

129.3

49.5

53.8

18.8

19.9

256.6

/Эх үүсвэр: Нийслэлийн мал эмнэлгийн газар/

Categories
мэдээ эдийн-засаг

Өнөөдрөөс ноосны урамшуулал олгож эхэллээ

Үндэсний үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэн тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгож эхэллээ. Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох шийдвэрийн дагуу 2011-2017 он хүртэлх хугацаанд нийтдээ давхардсан тоогоор 593.7 мянган малчин, мал бүхий этгээдийн тушаасан 112.3 мянган тонн хонь, тэмээний ноосны урамшуулалд 158.5 тэрбум төгрөгийг Монгол банкаар дамжуулан олгосон байна. Энэ удаад Төрийн сангаас шууд малчдын нэрийн дансанд шилжиж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, 2018 онд үндэсний 108 үйлдвэр 16.6 мянган тн ноос авч бэлтгэсэн байна. Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын шаардлага хангасан үндэсний үйлдвэрүүдэд 2018 онд 11,548,691.60 кг хонь, тэмээний ноос бэлтгэж тушаасан 49,625 малчин, мал бүхий этгээдийн урамшуулалд нийт 13 тэрбум төгрөгийг Төрийн сангийн данснаас шууд малчдын нэрийн данс руу өнөөдрөөс олгож эхэллээ.

“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолын хүрээнд “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай журам”-ыг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолоор баталсан юм. Үүнээс хойш тус уг журамд 3 удаа нэмэлт өөрчлөлт орж байжээ.

Засгийн газрын 2019 оны 87 дугаар тогтоолыг үндэслэн Мал хамгаалах сангийн ажлын албыг татан буулгах, төсвийн урамшууллыг ХХААХҮЯ-аар дамжуулан олгохоор болсон юм.

ХХААХҮЯам 2019 оны 9 дүгээр сарын 4-нд Засгийн газраар “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай журам”-ыг шинэчлэн батлуулсан. Монгол Улсын Засгийн газраас ноосны урамшуулал олгосноор нийгэм, эдийн засагт малчдын орлого нэмэгдэж, үйлдвэрлэлийн хүчин чадал, тоо хэмжээ, нэр төрөл /тухайлбал: ноосон бордоо, ноосон дулаалга, ноосноос ноолуурыг ялгаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх г.м/, ажлын байрыг 5,700 хүнээр нэмэгдүүлсэн зэрэг эерэг үзүүлэлтүүд гарсан байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

АНУ-ын Худалдааны яамны Хятад, Монголыг хариуцсан дэд сайдын орлогч Алан Төрлиг хүлээн авч уулзлаа

Монгол Улсад айлчилж буй АНУ-ын Худалдааны яамны Хятад, Монголыг хариуцсан дэд сайдын орлогч Алан Төрлиг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Төрли өнгөрсөн долдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлах үеэр хоёр орны төрийн тэргүүн нар худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэх чиглэлд тууштай хамтран ажиллах талаар ярилцсаныг дурдаад, энэ удаагийн айлчлал нь үүний илэрхийлэл болохыг тэмдэглэв.

Түүнчлэн ноён Төрли Монгол Улсын хангалттай нөөц бололцоо бүхий хөдөө аж ахуй, мэдээлэл технологи, аялал жуулчлал зэрэг салбарт хоёр талын бизнесийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Түүний Монгол Улсад хийж буй гурав дахь ажлын айлчлалаар бизнесийн төлөөлөл дагалдан явж буй юм. Уулзалтад химийн үйлдвэрлэлийн “Дау Кемикал” компани, төмөр замын зүтгүүр үйлдвэрлэгч “Вабтек” корпорац, “Вагнер Ази” тоног төхөөрөмж компанийн төлөөлөл оролцож, өөрсдийн үйл ажиллагаа, Монгол Улстай хамтран ажиллах боломжуудын талаар санал бодлоо хуваалцсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсад ноолуур, газрын ховор металл зэрэг түүхий эдийн арвин нөөц бийг дурдаад, энэ чиглэлээр Монгол Улсад бизнес хийхийг урилаа. Тэрбээр АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль батлагдсанаар Монгол Улсын эдийн засагт эерэг үр нөлөө үзүүлж, дэлхийн ноолууран бүтээгдэхүүний эрэлтийн 50 хувийг дангаараа хангах боломжтой гэлээ.

Мөн тэрбээр Монгол Улс Зүүн хойд Азийн орнуудад хямд өртөгтэй эрчим хүч нийлүүлэх нөөцтэй бөгөөд эрчим хүчний салбарт бүс нутгийн хэмжээнд санаачилгатай ажиллаж байгаа талаар ярилаа. Тухайлбал, салхин сэнс үйлдвэрлэгч “Женерал Электрик” (GE) зэрэг АНУ-ын томоохон компаниудыг Монгол Улсад үйлдвэрээ байгуулж, хамтран ажиллахыг санал болгосон юм.

Уулзалтын төгсгөлд АНУ-ын Худалдааны яамны Хятад, Монголыг хариуцсан дэд сайдын орлогч Алан Төрли АНУ-ын компаниуд Монгол Улсад урт хугацааны, тогтвортой үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэж буйг онцлоод, үүнд хоёр талаасаа тууштай хамтран ажиллахын чухлыг тэмдэглэсэн юм.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ

Image result for уих

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Хуулийн төсөлд, газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын байр барихад шаардлагатай барааны импортын татварыг буцаан олгохоор зохицуулжээ.

Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХКК-ийн захирал Д.Алтанцэцэг, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн менежментийн зөвлөх компанийн ажилчдын орон нутагт ажиллах орчинг бүрдүүлэх хүрээнд хотхон байгуулахаар төслийг боловсруулсан гэдгийг тэмдэглээд, энэ барилга 55-60 мкв талбайтай, ирээдүйд газрын тосны үйлдвэрийн 2800 ажилчдынх болно гэдгийг тодотголоо. Мөн дотоодоос авах боломжтой барилгын материалыг бүх бололцоогоор нь худалдан авч, үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэдгийг тэмдэглээд, татварын хөнгөлөлтөөр энэ жил 2.82 тэрбум төгрөгийг чөлөөлөх тооцоолол байгааг хэллээ. Магадлангаар батлуулсан төсөвт хотхоны тохижилтын асуудлыг тусгаагүй тул, дээрх хэмнэсэн хөрөнгөөр хотхоны зам, талбай, гэрэлтүүлэг тавих, мод тарих зэрэг тохижилтын асуудлыг шийдвэрлэнэ гэлээ.

Ингээд Байнгын хорооны “Батлагдсан өдрөөс хуулийн төслийг дагаж мөрдөнө” гэснийг “2020 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 52 хувь нь дэмжив. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Монголбанк: Бид 2020 онд багтаж саарал жагсаалтаас гарах зорилготой ажиллаж байна

Image result for монгол банк

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авдаг байгууллага болох FATF-аас Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан. Уг асуудалтай холбогдуулан Монголбанкнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголбанкны зүгээс саарал жагсаалтад орохгүйн тулд ямар ажлууд хийснээ тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун, Хууль эрх зүйн газрын захирал Д.Аюуш нар тайлагналаа. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг “Өмнө нь 2013 онд саарал жагсаалтад ороход FATF-ын 40 зөвлөмж, терроризмтой тэмцэх есөн зөвлөмж гэсэн шалгуур байсан бол энэ удаад FATF-ын техникийн хэрэгжилттэй холбоотой 40, шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтээр дүгнэлт гаргасан. Техникийн хэрэгжилт дээр тухайн улс мөнгө угаахтай тэмцэхэд байгууллагуудын дотоод зохион байгуулалт, боловсон хүчний нөөц, хууль зэрэг эрх зүйн орчин багтаж байгаа. Эрх зүйн орчин хэр байгааг 11 үзүүлэлтээр ялгадаг. Энэ 40 зөвлөмжөөр 2017 оны долдугаар сард гарсан тайлангаар 20 нь огт шаардлага хангаагүй. Үр дүнтэй байдлын үзүүлэлтээр 11 нь шаардлага хангаагүй зэргээр муу үнэлгээ авсан.

Үүнтэй холбоотойгоор энэ хоёр жилийн хугацаанд Монголбанк олон байгууллагуудтай хамтран ажилласан. Монгол Улс муу үнэлгээтэй байгаа 20-иод зөвлөмжийг сайжруулсан. FATF-ын нэгдсэн хуралдаан жилд гурван удаа болдог. 40 үзүүлэлийн 35-ын шаардлагыг хангасан, 11 үзүүлэлтийн долоог нь сайжруулсан манай нөхцөл байдлыг харгалзан үзэх талаас нь ярилцлага хийж байсан. Бид 2020 онд багтаж саарал жагсаалтаас гарах зорилготой ажиллаж байна. Төлөвлөгөөний дагуу бид ажиллаж байгаа бөгөөд энэ оны арванхоёрдугаар сард тайлангаа өгнө” гэв.

Categories
мэдээ эдийн-засаг

ҮНДЭСНИЙ КОМПАНИУДЫГ ДАМПУУРУУЛЖ БУЙ АМНАТ-ЫН 11 ХУВЬ

Image result for уул уурхайн

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг Засгийн газраас 2019 оны гуравдугаар сарын 26-нд өргөн барьж УИХ хэлэлцэн баталжээ. Засгийн газар уг хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг санаачлахдаа Ашигт малтмалын нөөц ашигласны татварын хувь хэмжээг 2.5 хувь байхыг таван жилээр сунгах тухай саналыг гаргасан байжээ. Гэвч хуулийн төслийг хэлэлцэх явцад АМНАТ-ыг өсөн нэмэгдэх хэлбэрээр 11 хувь хүртэл болгох санаачилгыг УИХ-ын нэр бүхий гишүүд гаргаж улмаар дэмжсэн байна. Уг нэмэлт өөрчлөлтөөр ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэхь хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтөй этгээд л ашигт малтмал ашигласны төлбөрийг төлдөг байсныг өөрчлөөд ашигт малтмалыг ашигласан, худалдсан, худалдахаар ачуулсан этгээд тус бүрт нь өсөн нэмэгдүүлсэн байдлаар татвар төлөхөөр зохицуулагджээ. Тухайлбал лиценз эзэмшигчээс нүүрс зэрэг бусад баялгийг худалдан авбал 2.5 хувь, угааж боловсруулбал таван хувь, экспортод ачуулбал дахиад өсөн нэмэгдэх гурван хувийн нийт 10.5 хувийн татвар авч байх зохицуулалттай хууль хэрэгжиж эхэлсэн гэсэн үг.

Ашигт малтмалын тухай хуулийн энэ заалт өнгөрсөн есдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн даруйдаа асуудал дагуулж эхэлжээ. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийсэн үндэсний компаниудад дарамт болж уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүн худалдаа экспорт Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын үеийнх шиг нөхцөл байдалд хүргээд байгаа юм байна. Энэ хууль батлагдан хэрэгжиж эхэлснээр ашигт малтмалын салбарт үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэх ямар ч нөхцөлгүй болгож татварын дарамтанд шууд оруулж байгаа аж. Ийнхүү уул уурхайн баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлийг эх орондооэрхлэх боломжгүй болгож Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжих бүх боломжийг хааж олон үйлдвэрүүдхаалгаа барьж эхэллээ.

Байгалийн баялагийг түүхийгээр нь экспортод гаргаж байгаа хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөггүй, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөггүй. Гэтэл дотооддоо үйлдвэрлэл эрхэлж нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжНэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг өсөн нэмэгдүүлэх хэлбэрээр 11 хувиар бодож нийт 35 хувь хүртэлх татвар төлөхөөр хуулиар тогтоосон нь үйлдвэрлэгчдийг эдийн засгийн эрсдэлдоруулж эхлээд байна. Энэхүү бодлого нь Монгол Улсад баяжуулах болон боловсруулах үйл ажиллагаа явуулсан хувь хүн, хуулийн этгээдийг Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах гэж байгаагийнх нь төлөө торгож байгаа мэт зохицуулалт болсон байна.Үнэндээ Хятадын компаниудыг дэмжиж үндэсний үйлдвэрлэгч компаниудаа хавчин гадуурхсан хууль болон хэрэгжиж эхэлжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард хууль батлагдсанаас хойш олон аж ахуйн нэгж уул уурхайн бүтээгдэхүүн баяжуулах үйлдвэр барих ТЭЗҮ-гээ буцаан татсан мэдээлэл ч байна. Шалтгаан нь АМНАТ-ын 11 хувийн татвар. Энэ хуульд нүүрс, жонш, төмөр, алт үйлдвэрлэгчид хамгийн ихээр нэрвэгдэж байгаа аж. Гэхдээ алт олборлогчид2005 ондхэрэгжиж эхэлсэн Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын үеийнх шигээ олборлолт, худалдаагаа далд хэлбэрт шилжүүлэн Монгол Улсын эдийн засаг, төсөвт асар их савалгаа үүсгээд байгаа юм байна. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар хэрэгжиж эхлэхээс өмнө манай улс жилдээ 20 гаруй тонн алт Төв банкиндаа худалдан авдаг байсан бол тэр хууль хэрэгжиж эхлэхэд жилд 7 тонн алт худалдан авдаг болж эдийн засаг тэр чигтээ савлаж байсан. Харин Гэнэтийн ашгийн хуулийг цуцлахад Монголбанк буцаад жилдээ 20 орчим тонн алт худалдан авч байв.

Гэтэл АМНАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээр өнөөдөр буюу жилийн эцсээр Төвбанк дөнгөж арав орчим тонн алт худалдан аваад байгаа нь өмнөх жилүүдийн дөнгөж тал хувийн үзүүлэлт юм. Тодруулбал, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад гурван тонн алт дутуу тушаагджээ. Энэ нь 140 орчим сая ам.доллар болно. ҮҮнээс авах татварын хэмжээг баримжаагаар бодоход төсвийн орлого 10 гаруй тэрбум төгрөгөөр тасарсан гэсэн үг.Ингэснээр ам.долларын ханш өсч, төгрөгийн ханш сулрах үндсэн шалтгаан болж байна. Ийнхүү УИХ үндэсний үйлдвэрлэгчдээ хавчсан, улсынхаа төсвийн орлогыг дундалсан хуулийг батлан хэрэгжүүлж эхэлснээс харахад гадныхны тэр дундаа урд хөршийн захиалгаар уг хуулийг баталсан уу гэх асуултыг тавихад хүргэж байна. Яагаад гэвэл манай улсаас газрын баялгийг түүхийгээр нь ачиж байгаа компаниуд зөвхөн 5 хувийн татвар төлж байхад дотооддоо нэмүү өртөг шингээж байгаа компаниуд АМНАТ-ынлиценз эзэмшигчээс нүүрс зэрэг бусад баялгийг худалдан авсны 2.5 хувь, угааж боловсруулсны5 хувь, экспортод ачуулсны дахиад өсөн нэмэгдүүлэх 3 хувийн нийт 10.5 хувийн татвар татварыг төлж байгаа нь ийм асуулт тавихад хүргэж байна. Үнэхээр татварын тэгш бус байдал энд нүүрлэжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

МОНГОЛЫН ХАА-Н ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭСКПОРТЛОХ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн гуравдугаар хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Москва хотноо зохиогдлоо. Хуралдаанд Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй ГХЯ, ХХААХҮЯ, МҮХАҮТ зэрэг холбогдох газруудын төлөөлөл оролцлоо. Ажлын хэсгийн хуралдааны үеэр хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг дэлгэрэнгүй ярилцаж, гааль, хорио цээр, техникийн стандартын зохицуулалтын талаар мэдээлэл солилцов.

Энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Монголын хөрөнгө оруулалтын орчны тухай болон Евразийн зах зээлд Монголын ХАА-н гаралтай бүтээгдэхүүнүүдийг экспортлох боломжийн талаар илтгэл тавилаа. Мөн тарифын болон тарифын бус хүндрэлүүд, тэдгээрийн техникийн зохицуулалтын тухай мэдээлэл өгч, хүндрэлүүдийг шийдэхэд анхаарч ажиллахыг хүслээ.

Хуралдаанаар шийдэлд хүрсэн нэг чухал асуудал бол ирэх 12 дугаар сард Евразийн эдийн засгийн комиссын орнуудын бизнес форумыг Москва хотноо зохион байгуулах, Монголын ноос ноолуур, арьс шир, нэхий бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргахаар тохиролцсон байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөнгөн аж үйлдвэрийн салбарын улсын зөвлөгөөн боллоо

Манай улс 1934 оны 3-р сарын 26-нд Аж үйлдвэрийн комбинатыг ЗХУ-ын барилгын мэргэжилтэй ажилчид, ИТА нар улсын мэдэлд хүлээлгэн өгчээ. Монгол улсын Аж үйлдвэрийн тулгын чулуу болсон Монголын үндэсний үйлдвэрлэлийн анхны суурь ингэж тавигдсанаар хөнгөн аж үйлдвэрийн салбар хөгжсөн түүхтэй. Энэ жил тус салбарын түүхт 85 жилийн ой тохиож, “Хөнгөн аж үйлдвэрийн салбарын улсын зөвлөгөөн”-ийг өнөөдөр төрийн ордны их танхимд зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нээж, Дэд сайд Ж.Сауле тэргүүтэй хөнгөн үйлдвэрийн салбарын 1000 төлөөлөгчид салбарынхаа өнөөгийн төлөв байдалд үнэлэлт дүгнэлт хийж, цаашдын бодлого, зорилтыг тодорхойлохоор зөвлөлдсөн юм.

Монгол Улсын Засгийн газраас хөнгөн үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, шинэ, дэвшилтэт технологи ашиглах, ажлын байрыг нэмэгдүүлэх, байгаль орчинд халгүй үйлдвэрлэл эрхлэх, импортыг орлох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хог хаягдал, дахин боловсруулах үйлдвэрлэл болон экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого дэвшүүлэн ажиллаж байна. Энэ бодлогын хүрээнд боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, аж үйлдвэржилтийн 4 дүгээр хувьсгалыг эхлүүлэх зорилтуудыг дэвшүүлэн тавьсан юм.

Хөнгөн аж үйлдвэрийн салбарын техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх зорилгоор “Сав, баглаа боодол”, “Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур” хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлж байна. Салбарын хөгжлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Мэргэжилтэй ажилтан, Арьс шир зэрэг хөтөлбөрүүдийг боловсруулж байна.

Цаашид ч хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлого зорилтуудыг улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөрш зэргэлдээ орнууд болон бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж, Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн тулгуур салбар болох зорилго тавин ажиллаж байна.

Хөнгөн аж үйлдвэрийн салбарын 85 жилийн ойн хүрээнд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам 21 бүтээлч ажлыг өрнүүлж, “Монгол экспорт экспо-2019” үзэсгэлэн худалдаа, “Монголын хаан ширхэгт” ноолуурын олон улсын форум, Хөнгөн аж үйлдвэрийн салбарын хөгжлийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт хийх хэлэлцүүлэг, Ой мод, оёдлын салбарын шилдгүүдийг шалгаруулах ажил мэргэжлийн ур чадварын уралдаан, Спортын 4 төрөлт тэмцээн, Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуйн хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт” төслийн хөрөнгө оруулалтаар ШУТИС-ийн Хувцас судлалын төвд шинээр “Инновацийн лаборатори”, Тусгай сургалттай 29 дүгээр сургаалд номын сан, Нийслэлийн захирагчийн албатай хамтран 9 дүүрэгт “Хөх савгүй” аян, Эко үйлдвэрлэлийг дэмжсэн “Эх дэлхийгээ хайрлая- Модоо хамгаалъя 3R” хөдөлгөөн аяныг тус тус зохион байгуулсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2020 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ”-ИЙН ТӨСЛИЙГ ОЛОН НИЙТЭД ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

Монголбанкнаас жил бүр төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулдаг бөгөөд үүнтэй холбогдуулан Төв банкнаас олон нийт, судлаач, эдийн засагчдад зориулж нээлттэй хэлэлцүүлгийг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийн гол зорилго нь макро эдийн засгийн суурь хүчин зүйлсэд тулгуурлан мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэрхэн боловсруулсныг нээлттэй тайлбарлаж, олон нийтийн санал дүгнэлтийг хэлэлцэхэд чиглэдэг.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт “Эдийн засгийн төлөв – Мөнгөний бодлого” сэдвээр Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа илтгэл тавьж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд танилцуулав. Хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй Монголбанкны газар, хэлтсийн захирлуудаас бүрдсэн бүрэлдэхүүн оролцогчдын асуултад хариулж, мэдээлэл өглөө.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн баримт бичигт эдийн засгийн сэргэлтийн төлөв, ирэх жилүүдэд тулгарч болзошгүй эрсдэл, сорилтыг тодорхойлж, түүнийг шийдвэрлэх чиглэлд анхаарал хандуулсан зорилтуудыг тусгав. Тухайлбал, гадаад өрийн дарамтыг шийдвэрлэх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд валютын цэвэр нөөц, түүний хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарлаа. Түүнчлэн ирэх онд эдийн засгийн өсөлт хадгалагдахаар байгаа тул гадаад, дотоод секторын тэнцвэртэй байдлыг хангах, валютын ханшийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэв. Монголбанк нь үндсэн зорилтынхоо хүрээнд макро тогтвортой байдлыг хангахын тулд инфляцийг тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлэх юм. Цаашлаад банкны хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг Базелийн стандарттай нийцүүлэн сайжруулж, банкны системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлыг үргэлжлүүлнэ. Мөн банкны харилцагчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн шинэтгэлийг төрийн эрх бүхий байгууллагатай хамтран хэрэгжүүлж, холбогдох хуулийн төслийг боловсруулах бөгөөд технологийн дэвшилттэй холбоотойгоор санхүүгийн салбарын дэд бүтцийг сайжруулахаар тус тус зорьж байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Монгол Улсыг саарал жагсаалтад оруулжээ

Image result for fatf

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын /FATF/ саарал жагсаалтад Монголоос гадна Исланд, Зимбабве улсыг оруулжээ. Уг шийдвэрийг Парис хотноо зохион байгуулсан “FATF”-ын уулзалтын үеэр гаргасан байна. Харин саарал жагсаалтаас Шри Ланка, Тунис, Этиоп улс хасагдсан байна. Энэ талаар Монголбанкны албаны эх сурвалж ФАТФ Монгол Улсыг хяналтад байх орнуудын жагсаалт буюу “саарал” жагсаалтад оруулсныг баталлаа. Эдгээр орон нь FATF-ийн зөвлөмжийг биелүүлж, ноцтой дутагдлуудыг арилгах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан бөгөөд төлөвлөгөөг биелүүлэх улс төрийн өндөр түвшний амлалтыг нь хүндэтгэн үзсэн гэдгийг мөн дурдлаа.

Монгол Улсад өмнө тавьсанчлан дараах дөрвөн шаардлагыг биелүүлэх үүрэг өгч байгаа аж. Үүнд:

1.З-р зорилт:

Шууд хэрэгжүүлэх байгууллага –Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам /Мэргэшсэн нягтлан бодогчдын институт/, ХЗДХ-ийн яам /Монголын Нотариачдын танхим, Монголын хуульчдын холбоо/

“Хяналтын байгууллагууд санхүүгийн институцийг зохих ёсоор нь шалгах, хяналт тавих, зохицуулдаг байх”

2.7-р заалт:

Шууд хэрэгжүүлэх байгууллага- Хууль сахиулах байгууллагууд /ЦЕГ, ТЕГ, АТГ, УЕПГ, Шүүх байгууллага/

“Мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдэд үр дүнтэй, хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй болгохуйц шийтгэл ноогдуулах”

3.8-р заалт:

Шууд хэрэгжүүлэх байгууллага – Сангийн яам, Гаалийн ерөнхий газар

“Гэмт хэргийн орлого, хэрэгслийг хураан авах”

4.11-р заалт:

Шууд хэрэгжүүлэх байгууллага- Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар

“Нийтээр устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс, хуулийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх”.

Дээрх 4 зүйл бүхий заалтуудыг шууд хэрэгжүүлэх шаардлагатайг Монгол Улсад үүрэг болгоод байгаа аж.