Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

17 жилийн дараа шинэ автомашин тутмын нэг нь бүрэн автомат жолоодлоготой болно

Зураг

2035 он гэхэд дэлхийн зах зээлд борлуулагдах дөрвөн шинэ автомашин тутмын нэг нь бүрэн автомат технологиор тоноглогдсон байх болно гэж автомашины зах зээлийн талаар судалгаа хийж, зөвлөгөө өгдөг томоохон компани мэдэгджээ.

“Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, Америкийн “The Boston Consulting Group” компанийн саяхан явуулсан судалгааны тайланд “10 жилийн дотор бүрэн автомат машинууд замын хөдөлгөөнд оролцож эхэлнэ. 17 жилийн дараа гэхэд дэлхийн зах зээлд борлуулагдах нийт автомашины 23 хувь нь бүрэн автомат автомашин байх болно” гэжээ.

Жолоочгүй буюу бүрэн автомат жолоодлоготой такси, автомашин болон унадаг дугуй түрээслэх үйлчилгээний эрэлт хэрэгцээ цаашид улам нэмэгдэх хандлагатай байна гэж тус компани мөн мэдэгджээ.

Одоогоор замын хөдөлгөөнд оролцож буй нийт тээврийн хэрэгслийн ердөө 1 хувийг цахилгаан автомашин эзэлж байгаа бол 2035 он гэхэд энэ үзүүлэлт 30 хувь болж нэмэгдэхээр байгаа аж.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Энэ онд биднийг гайхшруулах технологийн 5 нээлт

Холбоотой Зураг

Хүмүүсийн зогсошгүй шинийг эрэлхийлэх зан чанарын үр дүнд үйлдвэрлэгчид тэдний хэрэгцээ шаардлагыг хангах технологийг үйлдвэрлэдэг. Суут хүмүүсийн дундаршгүй ухаан болон технологийн дэвшлийн ачаар өдгөө бид зүүдэлж ч байгаагүй бүтээлүүдийг харж, бишрэн сууна. Ингээд та бүхэндээ 2018 онд хүмүүсийн амьдралд нэвтрэх технологийн шилдэг нээлтүүдийг танилцуулж байна.

1.Машин бүх уйтгартай ажлыг таны өмнөөс хийх болно

Гэр болон оффисын орчин ухаалаг болохын хэрээр урьдчилан таамаглах аналитик, автоматжуулалт бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэгэн хэсэг болж бидний хөдөлмөрийг хөнгөвчилж, цагийг хэмнэх боллоо. Нэг жишээ татахад “Brother Refresh” хэмээх үйлчилгээ нь таны принтерийн хор дуусч байгааг мэдээд дуусахаас нь өмнө захиж авчруулах төдийгүй таны анзаараагүй байсан ажлуудыг өмнөөс тань амжуулж, туслах болно.

2.Буйданг бодитоор харж бас мэдэрч болно

“Augmented reality” буюу AR технологи нь сүүлийн үед ихээхэн хүчээ аваад байгаа билээ. Та гэртээ тухлаг буйдан авах гэж байгаа гэж бодьё. Тэгвэл уг технологийг ашиглан тухайн буйдангаа бодитоор харж, материалыг нь хүртэл шалгаж үзэх боломжтой гэнэ. Нэг ёсондоо та дэлгүүр явж цагаа үрэлгүйгээр, гэртээ сууж байгаад л хүссэн бараагаа бодитоор харж, мэдрэн авах эсэхээ шийдэх аж.

3.Төлөвлөх гэдэг чинь өнгөрсөнд л байсан зүйл

“I-need-it-now” үйлчилгээ нь яг одоо өргөн дэлгэрч буй үйлчилгээнүүдийн нэг бөгөөд тус үйлчилгээг ашиглан та яг одоо хийхийг хүсч буй зүйлээ төвөггүйхэн хийж чадах юм. Маникур, педикур хийлгэж, массажанд орж, үсээ засуулахдаа бид урьдчилан цаг авч үйлчлүүлдэг байсан бол энэхүү үйлчилгээний тусламжтайгаар эдгээр зүйлсийг яг одоо хийлгэх боломжтой болсон нь үнэхээр гайхалтай. “GoSpa app”-ийг ашиглан та эдгээр үйлчилгээг хүссэн үедээ авах боломжтой.

4.Робот таны дуртай зүйлийг хийж сурна

Ойлгож, суралцан, юмсыг урьдчилан таамаглаж, төрөл бүрийн үйлдэл хийх чадвар бүхий Хиймэл оюун ухаан нь 2018 оны томоохон нээлтүүдийн нэг болох аж. Хиймэл оюун ухааныг ашигласан төрөл бүрийн үйлчилгээ, бүтээгдэхүүнүүд бий болно. Хэрэглэгчид илүү ухаантай хөдөлгөөнт төхөөрөмжүүдийг өдөр тутамдаа хэрэглээд зогсохгүй зөвхөн өөрийнхөө хүсэл сонирхолд нийцсэн зүйлийг л ашигладаг болох цаг тун удахгүй ирэх нь ээ.

5.Цахилгаан зуухтайгаа ярилцдаг болно

Ирэх хэдэн жилд цахилгаан бараанууд хэрэглэхэд улам хялбар болох төлөвтэй байна. “Sire”, “Alexa”, “Google Home арр”-ууд нь ухаалаг болж, цахилгаан зууханд хийж байгаа бялууг хэдэн минутын дараа болохыг хэлж өгөх төдийгүй олон талаар туслалцаа үзүүлэх аж. Мөн хоол хийх зааврыг бусдаас асуудаг цаг ард өнгөрч, цахим сүлжээний тусламжтайгаар та ямар ч алдаа гаргалгүй төрөл бүрийн хоол хийж, зөвлөгөө авч болно. Хамгийн гоё нь эдгээр аппликейшнууд нь яг л таны дэргэд буй мэтээ асуултанд хариулж, хоол хийх зөвлөгөө өгөх аж.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Токио-2020”-ын үеэр автоматаар нүүр таних системийг нэвтрүүлнэ

Зураг

Тамирчид болоод зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, терроризмтой тэмцэх ажлын хүрээнд Япон улс 2020 оны Токиогийн зуны олимпийн наадмын үеэр автоматаар нүүр таних системийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

“Киодо” агентлагийн мэдээлснээр, автоматаар нүүр таних төхөөрөмжүүдийг ойролцоогоор 40 цэнгэлдэх хүрээлэнгийн орох хаалганы хажууд суурилуулах бөгөөд тамирчид, үйлчилгээний ажилтнууд, аюулаас хамгаалах хүчнийхэн болон сэтгүүлчид гэх мэт 300-400 мянган хүнийг энэ төхөөрөмжөөр шалган дотогшоо оруулах аж.

Камераар тоноглогдсон компьютерууд нь Токиогийн олимпийн цэнгэлдэх хүрээлэн рүү өмнө нь орж байсан хүмүүсийг автоматаар таних аж.

Токиогийн зуны олимпийн наадам нь 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болно.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Эрхий хурууны хэмжээтэй гар утсыг бүтээжээ

Гар
утасны дэлгэц улам томорсоор байгаа билээ. Тэгвэл энэ хандлагын эсрэг чиглэлд
зах зээл байгааг мэдэрсэн Zanco компани Zanco Tiny T1 хэмээх эрхий хурууны
хэмжээтэй гар утсыг бүтээж, Kickstarter сүлжээнд захиалга авч эхэлсэн нь
хэдийнээ 1,400 гаруй хүний дэмжлэгийг авч, $95,000 илүү хөрөнгийг босгоод
байна.Ердөө 5 см хүрэхгүй урттай, 13 грамм жинтэй энэхүү гар утас нь дуудлага
хийх, мессеж бичих гээд бүх үйлдлийг гүйцэтгэх чадвартай.iPhone-оос дөрөв дахин
жижиг хэмжээтэй гэсэн үг. Zanco компани энэ бүтээгдэхүүнээ орой үдэш гадагш
гарахдаа аксесуар болгон хэрэглэхийн хажуугаар нөөц харилцаа холбооны хэрэгсэл
болгож ашиглахад тохиромжтой гэжээ.


Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Тесла” компани 2019 оноос анхны цахилгаан ачааны автомашинаа үйлдвэрлэж эхэлнэ

“Тесла” компани анхны цахилгаан ачааны машиныг арваннэгдүгээр сард танилцуулсан. Уг ачааны машин 200.000 ам.доллараар зарагдах ажээ. Үйлдвэрлэлт нь 2019 онд эхлэх бөгөөд худалдан авахыг хүсвэл урьдчилж 5000 ам.доллар төлөөд захиалж болох юм.Бэхжүүлсэн баттерейтэй тул гадны нөлөөнд эвдрэхгүй, хүндийн төв маш дор бүтээгдсэн тул аюул осол багатай гэдгийг “Тесла” компанийн захирал Элон Маск ярьжээ. Мөн жолоочийн бүхээг уламжлалт нэг талдаа суудалтай биш, жолооч голд нь сууж машиныхаа бүх талыг хянаж байхаар бүтээгдсэн байна. Машины гадна байрлуулсан камер нь замд тааралдах сэжигтэй зүйлсийг өөрөө мэдэрч жолоочид анхааруулдаг гэв.

Нэг цэнэглэлтээр 800 км зам туулна

Шинээр гаргасан өндөр хурдтай Megacharger цэнэглэгчээр гучин минут цэнэглэхэд 650 км зам туулах чадалтай болдог

Ачаагүй үедээ таван секундэд 0-100 км/цаг хүртэл хурдаа нэмж чаддаг

36 тонн ачаатай үедээ хорин секундэд ийм хурд авч чаддаг

Цуваанд нэг нь жолоочтой байхад бусад нь дагаад жолоочгүй явж чаддаг

Салхины шил нь тусгай хамгаалалттай материалаар хийгдсэн гэнэ

Шинэ машин нь нэг сая миль буюу 1.6 сая километр зам туултлаа эвдрэлгүй ажиллаж чадна гэдэгт Тесла итгэлтэй байгаа гэжээ.



Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Blue Origin” компани хиймэл хүнийг сансарт нисгэж, буцаан дэлхийд газардуулжээ

Өнгөрөгч мягмар гарагт Амазоны үүсгэн байгуулагч Жэйф Бэйзосын байгуулсан “Blue Origin” компани анх удаа “Mannequin Skywalker” хэмээн нэрлэгдэх хиймэл хүнийг сансарт нисгэж, буцаан дэлхийд газардуулжээ. Тус компаний зохион бүтээсэн New Shepard хөлөгт хиймэл хүн сууж агаар мандлаас гарч, нам орбитод хүрээд эргэж ирсэн юм. Энэхүү хиймэл хүний хувьд богино аялал байсан ч хүн төрөлхтний хувьд том дэвшил болсон юм. Удахгүй хүмүүс энэ маягаар сансар огторгуйн захад хүрч, жингүйдлийг мэдрэн, эх дэлхийгээ цонхоор тольдон хараад эргэж ирдэг болно гэсэн үг. Сансар огторгуй нь хүн бүрийн үзэх, мэдрэх боломжтой зүйл болох юм.


Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хагарсан ч гэсэн хэсэгхэн хугацааны дараа бүтцээ бүрэн сэргээх чадвартай шилийг бүтээжээ

Японы Токиогийн их сургуулийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг хагарсан ч гэсэн хэсэгхэн хугацааны дараа бүтцээ бүрэн сэргээх чадвартай шилийг зохион бүтээжээ. Нийлэг полимер материалаар бүтээсэн уг шилийг эрдэмтэд хоёр тэнцүү хэсэг болгон зүсээд, дараа нь ямар ч бодис ашиглалгүйгээр тасалгааны хэмийн нөхцөлд буцаан нийлүүлж чадсан байна. Шилний хоёр хэсгийг нийлүүлэхэд хэдхэн минутын хугацаа хангалттай боловч бүтцийг нь бүрэн сэргээхэд 1-6 цаг шаардагдах бөгөөд үүний дараа шил эргэн хатуу болж, гаднаас өгсөн ачааллыг даах боломжтой болжээ. Устөрөгчийн холбоо гэгчийн нөлөөгөөр ийм үр дүнд хүрсэн гэдгийг эрдэмтэд онцлоод “полимер молекулууд хуваагдсан ч гэсэн анхны төлөвтөө эргэн ордог” гэж тайлбарласан байна. Токиогийн их сургуулийн профессор Юсүкэ Янагисава “Хатуу биетийн бүтцийг өөрчилсөн ч хэвийн температурт хэлбэрээ эргэн хадгалах боломжтой гэдгийг бид баталж чадлаа.Түүнээс гадна ийм шинж чанар нь байгальд орчинд ээлтэй шил гарган авах боломжийг нээж байна” гэж ярилаа.

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

​АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сансрын нисгэгчдээ сар руу илгээхийг НАСА агентлагт үүрэг болголоо

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сансрын нисгэгчдээ сар руу илгээхийг НАСА агентлагт үүрэг болгосон тухай “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ.

Тэрбээр 2011 онд зогсоосон сансрын хайгуул судалгааны хөтөлбөрийг сэргээж, сар руу хүнтэй сансрын хөлөг дахин илгээж, сарны гадаргууг урт хугацаанд судлах тухай зарлигт энэ долоо хоногийн даваа гарагт гарын үсэг зурсан байна. Үүний дараа Д.Трамп “1972 оноос хойш Америкийн сансрын нисгэгчид анх удаагаа саран дээр хөл тавих болно. Энэ бол маш чухал ажил. Энэ удаад америкчууд саран дээр хөл тавьж, улсынхаа төрийн далбааг мандуулаад зогсохгүй саран дээр урт хугацаанд хайгуул судалгаа хийснээр Ангараг руу аялах үндэс суурийг тавих болно. АНУ олон салбарт, тухайлбал сансар судлал болон цэрэг армийн салбарт дэлхийд тэргүүлэгч хэвээр байх болно” гэж хэлэв. Гэхдээ яг хэзээ сансрын нисгэгчдийг сар руу илгээх нь тодорхойгүй байна.

Тэрээр Ерөнхийлөгч асан Барак Обамагийн “2030 он гэхэд Ангараг гараг руу сансрын нисгэгчид илгээх тухай” төлөвлөгөөг хүчингүй болгосон байна. Жорж Бушийн засаг захиргааны сар руу сансрын нисгэгчид илгээх тухай хөтөлбөрийг Б.Обама “Саран дээр хүн төрөлхтөн хэдийн хөл тавьсан” гэх шалтгаанаар цуцалж, оронд нь 2030 он гэхэд Ангараг гараг руу сансрын нисгэгчид илгээх төлөвлөгөө гаргаж байсан юм.

Сар руу дахин сансрын нисгэгчид илгээх тухай Д.Трампын санаачилгыг “Конгресс дэмжих эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь сар руу сансрын нисгэгчдийг илгээж, хайгуул судалгаа хийхэд багагүй мөнгө хэрэгтэй болно.

Сансар судлалын салбарт Орос болон Хятад улстай өрсөлдөж буйг нотлон харуулахын тулд Д.Трамп НАСА агентлагт ийм удирдамж өглөө гэж ажиглагчид үзэж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Энэ өдрийн зурхай

Өнөөдөр аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 15, билгийн тооллын 28

-ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААГЧИН ГАХАЙ САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ УЛААН ХУЛГАНА ӨДӨР-

Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 08.40-17.01
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Гал

Аргын тооллын 12 сарын 15, Сугар гараг. Билгийн тооллын 28, Хонгорцог одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Өрнийн зурхай

Хонь

Тогтворгүй өдөр тохиох төлөвтэй. Ялангуяа санхүүтэй холбоотой асуудал таны санааг ихээр зовоож байгаа бол, сэтгэл санаа илэрхий тавгүйтнэ. Гэвч нөхцөл байдлыг хэтэрхий дэвэргээд байгаа юм биш биз? Шаардлагатай бичиг баримт, мэдээлэлд төвлөрч бүхнийг тодорхой болгоход анхаараарай. Тооцоолсны эцэст хэрхэхээ шийдвэрлэх нь хамгийн зөв алхам байх болно. Үйл хэрэгтээ ч тэр, гэр бүлийнхэнтэйгээ ч тэр бодолтой, хянамгай хандах өдөр. Эрүүл мэнддээ анхаарч, ажил болон оюуны ачааллаа тохируулахыг хичээгээрэй.

Үхэр

Сорилттой өдөр. Тиймээс ямар ч нөхцөл байдалд тэвчээртэй, бодолтой хандахыг хичээгээрэй. Гэнэтийн, санаанд оромгүй байдлаар үүсэх нөхцөл байдал гэрийн цахилгаан хэрэгсэл, ажил хэрэг эсвэл таны төлөвлөгөөтэй холбоотой юу ч байж болно. Тэр болгонд сандарч бухимдалгүй тайван хандаарай. Харин өөрийн зөв гэж бодсон зүйлдээ өөртөө итгэлтэйгээр хандах хэрэгтэй. Нөгөөтээгүүр, таны санаанд шинэ, сонирхолтой бүтээлч санаа цөөнгүй төрнө. Гэвч хэрэгжүүлэх гэж яарах хэрэггүй. Эхлэхийнхээ өмнө сайтар төлөвлөхийг зөвлөмөөр байна.

Ихэр

Бусдад дэмжлэг үзүүлэх өдөр. Ойр дотныхондоо эсвэл танихгүй ч гэсэн хэн нэгэнд туслахыг хичээгээрэй. Хүний орчлонд хүн хүндээ дэмтэй амьдрах шиг сайхан зүйл хаана байх вэ? Магадгүй таны сэтгэл тавгүй байгаа бол, итгэдэг хүнтэйгээ ярилцах цаг гаргаарай. Тэгснээр өөртөө болон түүнд үгүйлэгдэж байсан сэтгэлийн дэмийг харилцан өгч ч болох юм. Спортын арга хэмжээнд оролцох эсвэл агаар салхинд гарах санал авбал татгалзах хэрэггүй. Эрүүл мэнддээ байнга хөрөнгө оруулж, амьдралын идэвхтэй байгаарай. Хэнтэй ч харьцсан төлөв даруу, ухаалаг байх нь амжилтын үндэс болно.

Мэлхий

Тэнцвэртэй байх өдөр. Өнөөдөр зарим зүйлс таны санаснаар болохгүй бол, яаран сөрөг дүгнэлтэд хүрэх хэрэггүй. Жишээлбэл, таны залгасан хүн дуудлагад чинь хариу өгөхгүй байвал, тодорхой шалтгаантай байна уу л гэж бодохоос муугаар бодох шалтгаан танд байхгүй. Тохиох гэнэтийн үйл явдал бүхэнд тэвчээртэй, ухаалаг хандахыг хичээгээрэй. Зарим хүмүүс ажил хэрэг болон хувийн амьдралынхаа тэнцвэрийг хадгалахад анхаараарай. Хэрвээ хайрлаж байгаа л бол явуул гэдэг үг байдаг. Ямар ч харьцаанд мэдрэмж, бодолтой хандах чухал байна.

Арслан

Ярилцах өдөр. Сонирхлыг чинь юу татаж байна, түүнийхээ талаар танин мэдэхүй, үзэл бодлын сонирхолтой яриа, магадгүй мэтгэлцээн өрнүүлбэл өгөөж өндөртэй байх төлөвтэй. Ярилцсанаар таны чадвар ч сайжирч, аливааг харах өнцөг ч тэлнэ. Зарим хүмүүс томилолтоор явах магадлалтай бол, харин зарим нь ашигтай санал тавих хүнтэй уулзаж мэднэ. Шинэ ажил эхлүүлэх, орлогын эх үүсвэрээ хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт төвлөрнө. Та өөртөө итгэж байвал, магадгүй түүнийхээ төлөө зоригтой, тууштай зүтгэвэл өмнө нь чадашгүй гэж бодож байсан бүхэн 100% боломжтой байна.

Охин

Урам зоригтой байх өдөр. Энэ өдөр ямар ч бэрхшээл сорилттой тулгарсан зориг мохож үл болно. Жишээлбэл, таны элсэн суралцахаар хүсэн хүлээж байсан сургалтын хөтөлбөр эхлэх магадлалтай. Хэрвээ онлайнаар бүртгүүлэх гэтэл вэбсайт нь ачааллахгүй байвал, эсвэл утсаар нь бүртгүүлэх гэтэл сүлжээний асуудалтай байвал урам хугаралгүй, хичээсээр л байгаарай. Тууштай байдал таны амжилтын үндэс юм. Ямартай ч эхлүүлсэн ажлаа заавал дуусгаарай. Хэн нэгнээс дэмжлэг эрвэл, амжилттай байна. Харин хэн нэгэнд итгэх итгэлээ үйлээр нь шинжихийг зөвлөе.

Жинлүүр

Эрч хүчтэй байх өдөр. Таны сэтгэл санаа өөдрөг, өмнөх өдрийн урам зоригтой хандлага үргэлжилнэ. Танд хийх зүйл ч ихтэй, бүтээмж ч өндөртэй байна. Зарим хүмүүс томилолтоор эсвэл гадаадын орон руу явах магадлалтай. Хэрвээ тэгвэл галт тэрэг эсвэл нисэх онгоцны буудал дээр гүн ухаан, нийгмийн гээд бүхий л сэдвээр ярилцах сонирхолтой нэгэнтэй танилцаж мэднэ. Ярилцсанаар таны ертөнцийг харах өнцөг ч тэлнэ. Орой бясалгах эсвэл өөртэйгөө ярилцах цаг гарган, өнгөрснөө эргэн дүгнэж ирэх өдрүүдээ төлөвлөөрэй. Тэгээд таалагддаг номоо уншиж, тархиа жаахан ч гэсэн амраагаарай.

Хилэнц

Ухаалаг хандах өдөр. Хэн нэгнийг, ялангуяа дотныхоо хүнд чухам юу тохиолдсоныг нь мэдэлгүйгээр яаран сөргөөр дүгнэхгүй байхыг хичээгээрэй. Тэр хүн ямар ч үйлдэл гаргасан бай, цаанаа шалтгаантай л байж таарна. Өөрөө хүсч түүнийхээ талаар ярилцахаас нааш түүнийг ойлгохыг хичээгээрэй. Ажил хэрэг амжилттай. Аливааг шинээр эхлүүлэхэд тохиромжтой цаг. Зарим хүмүүс аяллаар явах магадлалтай бол, харин зарим нь эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай болно. Тиймээс биеийн дархлаагаа сайжруулахад нөлөөлөх хүнс, хүнсний нэмэлтүүдийг судлаарай.

Нум

Хичээнгүй хандах өдөр. Өнөөдөр технологитой харьцахад түвэгтэй байх төлөвтэй. Магадгүй үүсэх асуудлыг нь өөрөө шийдвэрлэж чадахааргүй байвал, хамт олон эсвэл найз нараасаа тусламж авахыг хичээгээрэй. Байдал бишидвэл, мэргэжилтэнд хандсан дээр. Гэвч өөрийгөө зовоох хэрэггүй. Та өөртөө итгэлтэй байж, санаснаараа ихийг амжуулж чадна. Зарим хүмүүс орлого чинь зарлагаа давж байгаа эсэхийг хянах өдөр, харин зарим нь өөртэйгөө ярилцах цаг гарган бясалгах эсвэл буян хийвэл тохиромжтой. Зүүдээрээ дамжуулан нууцад нэвтэрч ч мэдэхээр байна.

Матар

Олонтой, ялангуяа гэр бүлийнхэнтэйгээ ойр байх өдөр. Таны тэдэнтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа хамгийн нандин дурсамжийг бүтээдэг. Магадгүй тэднээсээ гэр бүлийнхээ сонирхолтой түүхийг сонсч ч болох юм. Эерэг сайхан бодлыг тээж, сайн сайхныг бүтээж амьдрахыг ямагт чармайх хэрэгтэй. Өнөөдөр шинэ содон, өвөрмөц зүйлийг бүтээх хандлага давамгай байна. Хөрөнгө оруулалт хийх, мөнгө, санхүүтэй холбоотой үйл хэрэг эхлүүлбэл амжилттай байна. Хэн нэгнийг, магадгүй хайртыгаа танд хангалттай анхаарал тавихгүй байна гэж хардах хэрэггүй. Тэдэнд ч гэсэн шийдвэрлэх асуудал бий.

Хумх

Хариуцлагатай байх өдөр. Та аливаад хэдий чинээ анхаарлаа төвлөрүүлж чадна, төдий чинээ хандах хандлага нямбай, төлөвлөсөн бүхэн ч бүтэмжтэй байна. Хэн нэгний зөвлөгөө, дэмжлэг үгүйлэгдэж байвал, санаа зоволтгүй асуугаарай. Магадгүй заримдаа шүүмжлэл нь эсрэгээрээ зөвлөмж болох нь бий. Зарим хүмүүс өөрийн хүч хөдөлмөрөөр олсон мөнгөнийхөө зарцуулалтад ухаалаг хандах шаардлагатай болох бол, харин зарим нь томилолтоор явах төлөвтэй. Өдрийн төлөв ямар байна, танд ямар дохиог өгч байгааг мэдэрч ойлгох нь чухал байна.

Загас

Хүлээцтэй, тайван хандах өдөр. Хэн нэгнээс хүлээн авах дуудлага эсвэл цахим шуудангийн нөлөөгөөр, таны хандлага нэг л тогтворгүй, түгшингүй болох төлөвтэй. Хүлээн авах мэдээлэл ямар ч байсан, яаран итгэл өгөлгүй, шаардлагатай бол өөрөө үнэн мөнийг нь хянаж үзэхийг хичээгээрэй. Тэгэх нь танд болон мэдээллээ түгээх хүмүүст ч баталгаа болно. Өнөөдөр зарим чухал асуудалд шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй. Харин ч сэтгэл санаагаа тайвширсан үед гаргах нь илүү дээр. Үйл явдал ямраар ч эргэсэн аливааг гэрэл гэгээтэйгээр хараарай. Өөртөө бясалгах цаг гарга, эсвэл спортоор хичээллэвэл үр дүнтэй байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Интернэтийн хурдыг сайжруулах арга

Буруу тохиргоотой компьютероос болж интернэтийн холболтын хурд буурдаг. Хангалтгүй ой санамж , хэт ачаалалтай процессор, хугацаа нь хэтэрсэн хуучин браузер зэрэг нь холболт удаашрах шалтгаан болдог байна. Мөн хэрэглэгчийн компьютер вирустсэн үед ачаалал үүсгэж компьютерийг удаашруулдаг.

Таны үйлчлэгч оператор холболтын хурдыг хамгийн өндөр байлгах тохиргооны талаархи мэдээллээр таныг хангах эсвэл уг тохиргоог хийж өгөх үүрэгтэй.Бүх рүүтэр нь үйлдвэрийн тохиргоотой байдаг. Харин та хурд муутай рүүтэрийнхээ тохиргоог шинэчилж, илүү хурдан, хүчин чадал ихтэй болгож өөрчилж болно. Ингэхийн тулд танд “DD-WRT firmware” гэх сайт хэрэг болох бөгөөд үүнийг та комьпютертээ татаж, суулган, рүүтэрээ шинэчлээрэй. Мөн хуучин рүүтэрийг “wifi” дамжуулагч болгон ашиглах боломжтой байдаг. Дээр дурдсан “DD-WRT firmware” ашиглан, комьптердээ суулгаж, хоёр рүүтэрдээ залгаж уншуулна. Харин хоёр рүүтрээ гэрийнхээ хол зайтай тавьснаар маш өндөр хурдтай интернэт таныг хүрээлэх болно.

Хуучин рүүтэрийг ашиглах