Categories
гадаад мэдээ

Cансрын жуулчлалын туршилт амжилттай боллоо

“Amazon.com”-ийн үүсгэн байгуулагч Жэф Безосийн Blue Origin хувийн сансрын компани олон дахин ашиглах сансрын хөлгийн өрсөлдөөнд томоохон үсрэлт хийлээ. “New Shepard” нэртэй огторгуйн энэ хөлөг нь BE-3 пуужин болоод хүн зорчих капсулаас бүрдэх аж. Ту хөлөг энэ сарын 23-нд дэлхийгээс хөөрч 100,5 км-ийн өндөрт хүрсэн байна.

Туршилтын явцад хүн тээвэрлэх зориулалттай хэсэг нь салж буцаж эх дэлхийдээ аюулгүй газарджээ. Хамгийн гол нь BE-3 пуужин өөрөө буцаж аюулгүй газардсан байна. Энэ туршилтаар хүн нисгээгүй, харин бүхнийг газраас удирдан гүйцэтгэсэн байна. Энэ хөлөг нь “Blue Origin”-ний сансрын жуулчлалын гол хөлөг болох бөгөөд далайн түвшинээс дээш 100 орчим километр өндөрт хөөрч жингүйдэх мэдрэмжийг зорчигчиддоо мэдрүүлэх гэнэ.

Blue Origin”-оос гадна “SpaceX” болон “Virgin Galactic” зэрэг компаниуд сансрын хувийн жуулчлалын пуужингуудаа туршсан ч амжилтгүй болж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *