Categories
мэдээ нийгэм

БЗД-ийн эмнэлгийн голомтын халдвар 226-д хүрлээ

БЗД-ийн эмнэлгийн голомтын халдвар 10-аар нэмэгдэж 226 болсныг ЭМЯ-ны ээлжит мэдээллээр хэллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Улаанбаатарт 38 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Үүнээс 36 тохиолдол нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой. Тодруулбал,2 сувилагч, 1 үйлчлэгч, 4 сахиур, 6 өвчтөн, гэр бүлийн 17, бусад хавьтлын 2 хүнээс халдвар илэрлээ. БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтот ойрын хаьтал болсон 680 хүний 3 дахь давтан шинжилгээг хийсэн. Давтан шинжилгээгээр 15 хүнээс коронавирус илэрсэн гэсэн үг. Сүүлийн гэр бүлийн хамааралтай 10 тохиолдлын 100 гаруй хүнд шинжилгээ хийхэд 17 хүний шинжилгээ эерэг гарсан. Ингэснээр тус дүүргийн эмнэлгийн голомтод 226 халдвар бүртгэгдээд буй юм.

Үүнээс

  • Эрүүл мэндийн ажилтан 22 буюу их эмч 6, сувилагч 10, үйлчлэгч 4, эмзүйч 1. жолооч нэг
  • Өвчтөн 91
  • гэр бүлийн 76
  • Сахиур 29
  • Бусад хавьтлаас 8 хүн байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *