Categories
мэдээ спорт

Бяцхан шатарчин охидуудын амжилт

Шри ланк улсын Калатура хотод зохион байгуулагдсан Сурагчдын азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монгол улсын баг тамирчид амжилттай оролцож өндөрлөлөө.
Стандарт төрлийн 7 насны ангилалд Э.Зол-Учрал хүрэл медаль, А.Ану-Үжин тусгай 4-р байр, багийн дүнгээр алтан медаль, цом, Рапид төрөлд А.Ану-Үжин алтан медаль, цом, Э.Зол-Учрал мөнгөн медаль, багийн дүнгээр алтан медаль, цом, Блиц төрөлд А.Ану-Үжин мөнгөн медаль, Э.Зол-Учрал хүрэл медаль, багийн дүнгээр алтан медаль, цом авлаа.
Стандарт төрлийн 9 насны ангилалд Э.Эмүжин мөнгөн медаль, Б.Хулан хүрэл медаль, багаараа алтан медаль, цом, Рапид төрөлд багаараа хүрэл медаль, Блиц төрөлд багаараа хүрэл медаль тус тус хүртлээ. Монгол улсын баг тамирчдаас Э.Зол-Учрал, Э.Эмүжин, Б.Хулан нар Олон улсын шатрын холбооны дэд мастерын болзол хангалаа. Амжилттай оролцсон Монгол улсынхаа баг тамирчиддаа баяр хүргэе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *