Үндэсний бүтээн байгуулалтын корпораци Буян Ухаа 2 хорооллын орон сууцны материалуудаа танилцуулах үеэр “И Си Си” ХХК Хангамж, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн О.Мандахбаяраас энэ талаар тодрууллаа.
–ҮББК ХХК “Буянт-ухаа 2” хороолол төслийн орон сууцны барилгад ашиглах материалыг танилцууллаа. Эдгээр материалын чанар, баталгаа, сонголтын талаар?
– Бид Буянт-ухаа 2” хороолол төсөл дээр “Буянт-ухаа 1” төслийн дутагдалтай тал, чанарын хувьд гарсан алдааг давтахгүйн үүднээс алдаан дээр суралцан судлаж материалын чанарт илүү анхаарч байна. Материалын сонголтын хувьд ҮББК ХХК-ийн удирдлага менежерийн түвшинд тухайн үйлдвэрийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж чанарыг шалгаж судлаж,сонгож байна. ҮББК-нь өөрийн гишүүн компаниуд дунд “Буянт-ухаа 2” хороололд хэрэглэх чанартай материалын нээлттэй тендерийг зарлаж түүнээс шалгарсан бүтээгдэхүүн материлаыг та бүгдэд танилцуулж байгаа.
-“Буянт-ухаа 1” хорооллын айл өрхүүдийн гадна хаалганы эдэлгээнд хэрэглэгчид нэлээн сэтгэл дундуур байсан…
– Өрх айлуудын гадна хаалганы хувьд бид бүргэд энгийн л ногоон хөх хаалгыг больж, чанартай гоёлын барзгар гадаргуутай галд тэсвэртэй хаалгыг сонгосон энэ хаалганы дотор хаалга нь шахмал модон дүүргэлттэй, ус чийгнээс хамгаалалттай, галд тэсвэртэйгээр давуу талтай. Энэхүү үйлдвэрлэгч нь HDF чанартай бараа бүтээгдэхүүнээ европруу экспортолдог хятадын нэлээн томоохон компани юм.
– Орон сууцны гол асуудал сантехникийн холболтууд байдаг энэ асуудлыг яаж шийдэж байгаа вэ?
– Ванн суултуур угаалтуурын хувьд БНХАУ-ын шаазан эдлэлийн томоохон үйлдвэртэй танилцаж сонголт хийсэн. Сантехникийн хувьд ус алдах цооролт үүсэх асуудал их гардаг тиймээс бид холбох хэрэгсэл дээр маш их анхаарсан. Өмнө нь бид “Буянт ухаа 1” хороолол төсөл дээр сантехникийн холболтыг PPR буюу 2 талыг нь халааж байгаад наадаг холболт хийж байсан энэ нь эдэлгээний явцад ус шүүрэх асууудал гарсан тиймээс одоо“Буянт ухаа 2” преслэж холбодог холболтыг ашиглана энэ ус шүүрэх холболт салах гэсэн асуудал гарахгүй юм.