Categories
мэдээ спорт

Буудлагын Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Image result for Буудлагын Азийн аваргаБуудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Японд эхэлж байна. 12 дугаар сарын 11-нийг хүртэл үргэлжлэх тэмцээн зөвхөн хийн бууны дасгалаар явагдана. Мөн өсвөр, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалд тамирчид өрсөлдөнө.

Ази тивийн 27 орны 407 тамирчин багийн болон хувийн медалийн төлөө өрсөлдөх бол өсвөрийн тамирчдын тухайд 2018 онд Аргентиний Буэнос-Айрес хотод болох залуучуудын олимпын эрхийн төлөө цэц сорьж буйгаараа онцлог юм. Багийн ахлагчаар Б.Сугар, дасгалжуулагчаар Л.Ундралбат, Ж.Ганхуяг нар явсан бол хийн гар бууны төрөлд О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Ц.Анударь, Х.Уртнасан, Т.Энхтунгалаг, Ч.Анужин, З.Анужин, П.Түмэнхүслэн, А.Буяндэлгэр, Г.Батхишиг, С.Тэмүүлэн гэсэн тамирчид өрсөлдөнө.

Харин хийн урт бууны төрөлд Ч.Нарантуяа, О.Янжинлхам, Г.Нандинзаяа, Т.Золжаргал, О.Есүгэн, Х.Энхмаа, Э.Энхмаа, Э.Энхсоёл, А.Дөлгөөн, А.Мягмарсүрэн, Д.Лхагвасүрэн, Ө.Төгөлдөр, Э.Эрдэнэбат, М.Бөхбат нар өрсөлдөхөөр болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *