Categories
мэдээ нийгэм

БҮТ: ЭЕШ өгөх сурагчид шинэчлэгдсэн суудлын хуваариа хэвлэж авна уу

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулахаар төлөвлөсөн билээ. Товлосон хугацаа болоход 15 хоног үлдсэн байна. Иймд шалгуулагч та бүхнийг шинэчлэгдсэн суудлын хуваариа хэвлэж авахыг Боловсролын үнэлгээний төвөөс зөвлөлөө.

Шалгуулагч та Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудасны “Шалгуулагчийн булан” хэсгээр өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч суудлын хуваариа хэвлэж авах боломжтой. Уг суудлын хуваарь дээр таны шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, шалгалтын хуваарь, шалгалтад ирэх цаг орох хэсгийг заасан байх юм. Элсэлтийн ерөнхий шалгалт нь наймдугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Монгол Улсын түүх хичээлийн шалгалтаар эхлэх юм. Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

– Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг

– Бүртгэлийн хуудас

– Суудлын хуваарь Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл буюу ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас гэх мэтийг авч орохыг хориглоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *