Categories
мэдээ нийгэм

Бүсгүйг гэртээ арав хоног хорьсон хэргийг шалгаж байна

Өчигдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22-р дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристал Таун” хотхоны байранд хүн барьцаалсан байж болзошгүй гэх дуудлагын дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн хэрэгтэнг баривчлах ажиллагаа явуулжээ. Тодруулбал, наймдугаар сарын 1-ний өдөр 21 настай эмэгтэй М, 43 настай, эрэгтэй О нар нь фэйсбүүкээр танилцаж, улмаар уулзсан байна. Дараа нь эмэгтэйг иргэн О Тэрэлж рүү авч яван хүчиндэж, хэвтэрт ортол нь зодсон гэх мэдээлэл гараад байгаа юм. Иргэн О нь хохирогч эмэгтэйг тус байранд хэвтэрт байлгаж, нийтдээ арав хоногийн турш хорьжээ. Бүсгүй “Намайг хүн гэртээ хориод гаргахгүй байна” хэмээн тусламж хүсэн цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажлын хэсэг томилогдон, хэргийн газарт очиж, хохирогчийг сулласан байна. Харин цагдаа нарыг очих үеэр сэжигтэн гэртээ байгаагүй аж. Цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газраас нотлох баримтуудыг авч хэргийн хохирогчоос тайлбар мэдүүлэг авч, гэр бүлийн хүмүүст нь хүлээлгэн өгчээ. Өнөөдрийн байдлаар сэжигтэн 43 настай О-г бариагүй байгаа бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *