Categories
мэдээ нийгэм

Бусдын банкны данснаас найман сая төгрөг авсан этгээдүүдийг илрүүллээ

Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн А-гийн банкны данснаас энэ оны тавдугаар сарын 26-ны өдөр найман сая төгрөг алдагдсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлжээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг цахим шуудан, интернэт банкныхаа аюулгүй байдлыг хангаж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *