Categories
мэдээ нийгэм

Бүртгэлээ зөв хийсэн НӨАТ-ын буцаан олголт дансанд тань шууд орно

НӨАТ зурган илэрцүүдЭнэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчид бүртгүүлсэн төлбөрийнхөө албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах боломжтой болсон билээ.

Ингэхдээ иргэн та ebarimt.mn сайтад өөрийн бүртгэлээ үнэн зөв хийсэн бол ирэх оны эхний улиралд багтаж НӨАТ-ын буцаан олголт дансанд тань орох юм байна.

Тодруулбал,

-Хэрэглэгчийн овог, нэр,

-Регистрийн дугаар,

-Цахим шуудан /имэйл/-ийн хаяг,

-Утасны дугаар зэргийг үнэн зөв бөглөх шаардлагатай юм.

Ингэснээр та албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаарыг зөв бөглөсөн бол дахин ямар нэг бичиг баримт бүрдүүлэлгүй буцаан олголтоо авах боломжтой аж.

Дашрамд дурдахад, Сангийн яамнаас буцаан олголтод зориулан 2017 онд 80 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *