Categories
мэдээ нийгэм

Бурханч лам Г.Пүрэвбат бизнесийн ухааны докторын зэрэг хамгаалжээ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат энэ сарын 6-нд Улаанбаатар эрдэм их сургуулиас докторын дипломоо гардан авчээ.

Тус сургууль нь 2014 онд Эдийн засаг, Бизнесийн удирдлагын ухаанаар докторын зэрэг хамгаалуулах эрх авснаар докторантурын сургалтыг амжилттай явуулж байгаа билээ. Энэ хичээлийн жилд докторантурын хөтөлбөрт 40 орчим докторант суралцаж байна.

Улаанбаатар эрдэм их сургуулийн анхны докторантууд болох Бурханч лам Г.Пүрэвбат “Монголын бурхны шашны урлахуйн ухааны тогтолцоо болон хөгжлийн хэтийн төлөв, үнэлэмжийн асуудал” сэдэвт судалгааны ажлаар “БИЗНЕСИЙН УХААНЫ ДОКТОР”, Ц.Дашдондог “Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоог сайжруулах зарим асуудал” сэдэвт судалгааны ажлаар “ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР”-ын зэрэг хамгаалжээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *