“Пунцоглин” хийдийн номын өргөөнөөс наадмын өмнө Очирваань болон Ногоон
дарь эх бурхан алдагдсан. Баянгол дүүргийн I хороонд байрлах уг хийдэд долдугаар
сарын 10-ны өдөр хулгайч орж, хоёр бурхан хулгайлсан байдаг. Энэ хэргийг Баянгол
дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч
Б.Баттулга, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Ууганбаяр нар илрүүлжээ.
Хийдийн бурхныг 38 настай В хулгайлснаа хүлээжээ. Хэргийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн
II хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.