Categories
мэдээ нийгэм

Буриадад Монгол иргэнийг буудсан гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

Өнгөрсөн даваа гаригийн 22:00 цагийн орчим ОХУ-ын
Буриад улсын Сэлэнгийн районы Нур-Тухум тосгоноос 8 км-ын зайд Монгол Улсын
иргэн Б.А болон С.А нарыг зорчиж явахад дээрэмдэж, зодон, улмаар буудан амь
насанд нь халдахыг завдсан хэрэг гарсан билээ.

Гэмт
этгээдүүд гар цүнх, гар утас бусад эд зүйлийг аваад дээрэмдсэн бөгөөд Б.А-г резин сумтай гар
буугаар буудсанаас хөл, толгой, нуруундаа шархдаж, эмнэлэгт очиж толгойдоо хоёр
оёдол тавиулсан. Эмнэлгээс боолт хийн, амь насанд нь аюулгүй гээд явуулсан
тухай мэдээлэл өгчээ. Одоогоор
манай хоёр иргэн Гусино-Озерийн цагдаагийн газарт мэдүүлэг өгч байгаа аж.
Өнөөдрийн байдлаар гэмт этгээдүүд олдоогүй байгаа бөгөөд тэднийг эрэн
сурвалжилсаар буй юм байна. Буриадын ДЯЯ-наас өгсөн мэдээллээр, тэднийг гадагш
гарахад хаалт тавин эрэн хайж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *