Categories
мэдээ нийгэм

Бүргэдчин охин “Айшолпан сан” байгуулснаа зарлав

Өнөөдөр Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт бүргэдчин Н.Айшолпан аав, ээжийн хамт хэвлэлийн бага хурал хийсэн байна. Энэ үеэр тэрээр “Айшолпан сан” өнөөдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байгааг зарлажээ. Бүргэдчин охин тус сангаараа дамжуулан амьжиргааны түвшин доогуур айл өрхийн хүүхдүүдэд сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа явуулах юм.

“Айшолпан” сангийн тэргүүнээр түүний аав Р.Нургайып ажиллах ажээ. Тэрээр “Айшолпан маань багаасаа их тусархаг хүүхэд байсан. Мөн том болоод ард түмэндээ тусаа хүргэдэг хүн болно хэмээн мөрөөддөг байлаа. Өнөөдөр түүний хүсэл мөрөөдөл биелж байна” гэжээ.

Тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргасан судалгаагаар, саяхан болж өнгөрсөн Бүргэдийн баяр”-т оролцсон жуулчдын 60 гаруй хувь нь Н.Айшолпаны тоглосон “The Eagle Huntress” баримтат киноноос бүргэдийн талаар мэдээлэл авч хүрэлцэн ирсэн аж.

Тус сангийн үүсгэн байгуулагчдын нэг Ш.Айзере Монгол орон болон казахын бүргэдээр ан авлах урлагийг дэлхийд таниулсан Н.Айшолпан охины нэрэмжит сан хүүхэд багчуудад боловсрол олгох үйлсэд ч томоохон хувь нэмрээ оруулах болно гэдгийг онцолжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *