Categories
мэдээ нийгэм

Булгийн халиа үүссэн газруудад шороо асгаж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 17, 24 дүгээр хороодын нутаг дэвсгэрт өнгөрсөн зургадугаар сараас эхлэн газрын гүний ус, булаг ихээр гарч нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн орон байр, усанд автсан. Мөн тогтоол ус гудамж, автомашины замын зорчих хэсгийг намагжуулж, цүнхээл үүсгэн, иргэд гэр, хашаа, байшиндаа орох боломжгүй байгалийн хүндрэлтэй нөхцөл үүсчээ. Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комиссоос түргэн шуурхай арга хэмжээг шат дараатай, тогтмол авч, холбогдох дээд шатны байгууллагуудад үүсээд буй нөхцөл байдлыг танилцуулан ажилсан байна.

Хүйтний улирал эхэлж булгийн ус хөлдөж гудамж, авто зам, айл өрхийн гэр, хашаа, барилга байгууламжид халиа үүсгэн мөсөн тошин тогтож эхэлсэн газруудад шороо, хайрга болон дайрга асгаж шуурхай арга хэмжээг авч байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *