Categories
мэдээ нийгэм

Булганы Тэшиг сумыг дамжин тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ

Булган аймгийн Тэшиг сум руу онц шаардлагагүй бол зорчихгүй байхыг албаныхан анхааруулжээ. Учир нь энэ сарын 13-нд орсон хур борооны улмаас Тэшиг сумын Харгал багийн нутаг Эгийн голын усны түвшин ихэсч, гүүрний хоёр талын үерийн далан сэдэрчээ. Тиймээс тээврийн хэрэгсэл, явган хүн зорчих боломжгүй болсон байна. Өчигдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч нар Эгийн голоор нийт 85 хүн завиар гаргаж ажилласан байна. Нийт нутгаар хур бороо элбэгтэй байгаа учраас гол, усны аюулаас сэрэмжлүүлж байна.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *