Categories
мэдээ нийгэм

Булган аймгийн хийдээс бурхан хулгайлсан этгээд баригджээ

Булган аймгийн нутаг дэвсгэрт байрлах Дорждамбаа Дашчойнхорлин хийдээс олон тооны цутгамал бурхан хулгайлсан хэрэг өнгөрсөн долдугаар сарын 28-29-нд шилжих шөнө гарчээ. Хэргийн араас цагдаагийнхан мөрдсөөр сэжигтэн этгээдийг наймдугаар сарын 7-нд илрүүлж, баривчлан саатуулсан байна. Сэжигтэн нь 22 настай Б гэгч бөгөөд Булган аймгийн харьяат аж. Хулгайлсан эртний эдүүдийг үнэт эдлэлийн худалдаачинд зарах гэж байгаад баригджээ.

Дорждамбаа Дашчойнхорлин хийдээс Доржшүгдэний 5 цутгамал бурхан, Гүрэм дормын судар, Арван хангалын судар тус бүр нэгийг хулгайлсан байжээ. Эдгээр нь 10 сая төгрөгөөр үнэлэгдэх эртний эд зүйл аж.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *