Categories
мэдээ нийгэм

Бөхөнгийн сэг, зэмийг цэвэрлэхэд 447 саяыг зарцуулна

Ховд, Говь-Алтай аймагт монгол бөхөн бог
малын мялзангаар өвчилж олноороо үхэж буй талаар бид өмнө нь
мэдээлсэн. Харин тэрхүү үхсэн бөхөнгийн сэг зэмийг цэвэрлэх ажил
хөрөнгө, төсөвгүйн улмаас зогсоод байсан юм.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас эл ажилд зориулан дээрх хоёр аймагт 447 сая төгрөг төсөвлөжээ.
Үүний 300 саяыг Говь-Алтай аймагт зарцуулахаар болсон байна. Учир нь,
бөхөнгийн нийт тархац нутгийн 90 хувь нь тус аймагт байдагтай холбоотой
аж.

Ажлын хэсэг тус аймагт Хөхморьт,
Баян-Уул, Шарга, Дарви, сумын нутагт шинээр цэг байгуулж, өмнө нь байсан
цэгүүдийг татан буулгахаар болжээ. Өвчилсөн бөхөнгүүдийн халдвар
тархаагүй газар болох Шаргын говьруу нэвтрүүлэхгүйн тулд 150 км газарт хяналтын 10 цэг байгуулж, 45 хоног ажиллахаар болсон аж. Цэг бүр хоорондоо 15 км зайтай байх гэнэ. Одоогийн байдлаар нийт 2000 гаруй бөхөн үхсэнийг тогтоогоод байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *