Энэ сарын 1-нд буюу Эх орончдын баярын өдөр гахай жилийн анхны барилдааныг Бөхийн өргөөнд зохион байгуулсан юм. Үргэлжүүлэн энэ сард дараах барилдаануудыг зохион байгуулах хуваарь гарчээ
-Гуравдугаар сарын 16-нд 14 цагаас Казак түмний үндэсний “Наурыз” баярт зориулсан АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан
-Гуравдугаар сарын 17-нд 14 цагаас Зэвсэгт хүчний 98 жил, Монгол цэргийн өдөрт зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
-Гуравдугаар сарын 23-нд 14 цагаас Увс аймгийн Баруун туруун сумын харъяат Монгол улсын начин Баяндайн Эрдэнэбилэгийн нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан,
-Гуравдугаар сарын 24-нд 12 цагаас Сумын цолтон залуу бөхчүүдийн гуравдугаар сарын ээлжит барилдаан тус тус МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨ-нд болно.