Categories
мэдээ спорт

Бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ

Ардчилсан Үндсэн хуулийн 24 жилийн ойн өдөрт зориулсан бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Бөхийн барилдааныг нээж УИХ-ын дарга З.Энхболд бөхийн өргөөнд цугларсан үзэгч олон, бөхчүүд болон нийт ард иргэддээ хандан үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.

Өнөөдрийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, Т.Санчир, Д.Амартүвшин, улсын харцага Ц.Содномдорж, Т.Өсөх-Ирээдүй , Улсын заан Б.Соронзонболд тэргүүтэй улс, аймгийн алдарт цолтой 224 бөх зодоглож байна.

Энэхүү барилдаан 2016 оны анхны барилдаанаас гадна, сар шинийн баярын өмнөх сорилго болж байгаагаараа ихээхэн онцлогтой билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *