Монгол оронд Ардчилсан хувьсгал үүсэн байгуулагдсаны 28 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан өнгөрөгч бямба гарагт Бөхийн өргөөнд боллоо. Уг барилдаанд Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос харцага Б.Бат-Өлзий түрүүлж, заан Н.Жаргалбаяр үзүүрлэсэн юм.
Тэгвэл уг барилдааны үеэр МҮБХ, Допингийн эсрэг үндэсний төвтэй хамтран зарим бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авчээ. Ингэхдээ бөхчүүдэд урьдчилан мэдэгдэхгүйгээр авсан байна.
Өнгөрсөн хавар бөхчүүд, бөх сонирхогчдоос ирүүлсэн саналыг харгалзан нэр бүхий бөхчүүдээс тус шинжилгээг авлаа гэж МҮБХ-ноос мэдээллээ.