Categories
мэдээ спорт

Бүх Оросын аваргаас Монголын сурагчид хүрэл медаль хүртлээ

Нийслэлийн Биеийн тамир Спортын газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо, TLG-13 ТББ, ОХУ-ын Кэс Баскет байгууллагууд хамтран Сагсан бөмбөгийн үндэс суурь болсон өсвөр үеийн сурагчдын дунд “СУРАГЧДЫН ЛИГ”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг зургаадахь жилдээ зохион байгуулсан билээ. Түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй багийн тамирчид ОХУ-ын бүх, муж хотуудыг хамран өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан “КЭС БАСКЕТ” лигийн шилдэг 32 баг оролцдог “СУПЕР ФИНАЛ”-д өрсөлдсөнөөс эрэгтэй, ахлах насны ангилалд Д. Лхагва дасгалжуулагчтай СХД-ын Ирээдүй цогцолборын Шонхор багийн тамирчид хэсгийн тоглолтдоо гурван хожил байгуулан хэсгээсээ нэгдүгээр байраар шалгаран, финалын шатанд өрсөлдөн, хүрэл медалийг эх орондоо авчирлаа.

Дэлхийн хүчирхэг гүрэн Оросуудыг Монголчууд багийн спорт, сагсан бөмбөгөөр хожин медалийн тавцанд гарсан нь олон сагсан бөмбөг сонирхогч, хичээллэгч хүүхэд багачуудад ямар ч улсын тамирчидтай энэ тэнцүү өрсөлдөн хожих боломжтой гэдгийг нотлон харуулж итгэлийг өгч байгаа нь энэхүү медалийн үнэ цэнэ бахархал оршиж байна. Мөн тус тэмцээний шилдэг хамгаалан тоглогчоор Д. Отгонбаатар, Шилдэг тоглогчоор Цогтсайхан нар шалгарсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *