Categories
мэдээ нийгэм

Бүх нийтийн их цэвэрлэгээ нийслэл даяар өрнөж байна

Зураг

“Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриатай бүх нийтийн их цэвэрлэгээ нийслэл даяар өрнөж байна.

Бүх нийтийн их цэвэрлэгээний хүрээнд гудамж, зам талбай, голын ай сав газар, төмөр замын хамгаалалтын зурвас газрын хог хаягдлыг цэвэрлэхээс гадна айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлыг тээвэрлэж байна.
Гудамж зам талбайн сандал, хогийн сав, хайс хашлага, гэрэлтүүлгийн шон, хөшөө, баримлыг угааж засварлах ажлууд өрнөж байна. Тухайлбал Хан-Уул дүүргийнхэн Тэмээтэй хөшөөг угааснаар их цэвэрлэгээний ажлыг эхлүүлсэн юм.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгаж, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийн өнгө үзэмжийг сэргээж, угаахыг нийслэлийн Захирагчийн албанаас уриалсан.

Мөн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар их гэрлээ асааж, 11:00 цагт дуут дохиогоо гурван удаа өгч их цэвэрлэгээнд нэгдэхийг уриалав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *