Categories
гадаад мэдээ

Бүх иргэдээ шинжилгээнд хамруулж дуусчээ

БНХАУ-ын төвийн хэсэгт байрлах Ухань хотод “Ковид-19” халдварын тохиолдлууд дахин илэрсэнтэй холбогдуулан хотын оршин суугчдыг хамруулсан нуклейн хүчлийн шинжилгээг тав хоногийн дотор хийлээ гэж тус хотын эрх баригчид ням гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.Мягмар гаргаас эхэлсэн коронавирусийн шинжилгээнд 11 сая гаруй оршин суугчийг хамруулсан бөгөөд үүнд зургаагаас доош насны хүүхдүүд, зуны амралт болж байгаатай холбоотойгоор хотод байгаагүй, их сургуулийн оюутнуудаас бусад бүх оршин суугчийг хамрууллаа гэж Ухань хотын засаг захиргааны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ли Тао мэдэгдэв.

Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт хэд хэдэн гадаадаас ирсэн ажилтны дунд халдвар илэрсний дараа ийнхүү хотын бүх оршин суугчийг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлжээ. Үүний дүнд бямба гаригийн байдлаар, Уханьд дотоодод халдварласан 37 тохиолдол, шинж тэмдэггүй 41 дотоодод халдварласан тохиолдлыг илрүүлсэн байна.
Уханийн Эрүүл мэндийн хорооны даргын орлогч Пэн Хоупэний мэдээлснээр, тэдгээр халдварын тохиолдлын ес нь бүх нийтийг хамруулсан шинжилгээнээс илэрсэн бол үлдсэн нь халдвар илэрсэн хүмүүстэй ойр байсан, тусгаарлалтад байгаа хүмүүсээс илэрчээ.
Өнгөрсөн оны эхээр “Ковид-19” халдвар анх тархсан Хэбэй мужийн нийслэл Ухань нь цар тахлын ид үед 10 сая орчим оршин суугчаа 19 хоногийн дотор нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулснаар дэлхийн анхны мега буюу 10 саяас дээш оршин суугчтай хот болж байсан юм. Мөн Уханьд сүүлийн нэг жил гаруйн хугацаанд дотоодод халдварласан тохиолдол илрээгүй байсан юм.
Xinhua
Г.Амарсанаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *