Categories
гадаад мэдээ

Бөгж залгисан Ирланд жуулчинд мэс засал хийж бөгжийг гаргажээ

Ирландын нэгэн аялагч Туркийн Мармарисын үнэт эдлэлийн дэлгүүрээр үйлчлүүлэхдээ залгисан 35 мянган еврогийн үнэ бүхий алмаазан бөгжөө худалдагчид нь эргүүлэн өгсөн талаар “The Sun” мэдээлснийг “РИА Новости” агентлаг уламжлав.

Хэвлэлд мэдээлснээр, 54 настай жуулчин эр тус дэлгүүрт орж, ганцаараа ажиллаж буй худалдагчаас үнэт эдлэлийг үзүүлэхийг хүсч, үзэж байгаад залгисан байна. Цагдаагийн байгууллагад очсоныхоо дараа тэрээр гэм буруугүйгээ мэдэгдсэн ч хяналтын камерын бичлэгийг үндэслэн түүнийг баривчилжээ.

Эмнэлгийн шинжилгээгээр бөгж жуулчны биед байгааг тогтоосон байна. Хэвлэлд мэдээлснээр, эмч нар мэс засал хийж түүний биеэс үнэт эдлэлийг гарган авчээ. Тэрээр хулгай хийсэн үйлдэлдээ “Ирландад эхнэр нь автын ослын улмаас амиа алдаж, машин нь нуурын усанд унаж, алмаазан бөгжөө гээгээд эрээд олоогүй” хэмээн хачирхалтай тайлбар хэлсэн байна. Тэрээр үнэт эдлэлийн дэлгүүрүүдээр орох бүртээ эхнэрээ дурсан санадаг, улмаар үнэт эдлэл авах маш их хүсэл төрдөг тухайгаа ярьжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *