“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар уншигчдын гарт хүрлээ. Өнөөдрийн дугаарын тэргүүн нүүрт Монгол Улсын сайд М.Энхсайханы ярилцлага нийтлэгдлээ. Тэрээр “Илүү том эвсэл байгуулж сонгуульд оролцохоор яриа өрнөж байна” хэмээн ярьсан байна. Түүний ярилцлагын үргэлжлэлийг II нүүрнээс уншаарай.
Мөн бид түүхий эд болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ ханш ямар байгааг сурвалжлан хүргэж байна. “Шонхор” захад хонины гулууз мах 80-120 мянган төгрөгийн үнэтэй байна” хэмээх гарчигтай сурвалжлагыг нэг, нүүрээс уншина уу.
Нийгмийн чиг хандлагыг тодорхойлогч “Өдрийн сонин”-ы алдарт III нүүрт энэ удаа нийтлэлч Э.Энэрэлийн “Буддагийн төлөө 18000, Мүүний төлөө ?????” нийтлэл хэвлэгдлээ. Уг нийтлэлд Мүүний талаар хэрхэн тэмдэглэснийг та бүхэн бүрэн эхээр нь уншаарай. IV нүүрт Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганы ярилцлага гарлаа. Түүний эдийн засгийн талаар хэрхэн үзэл бодлоо илэрхийлснийг энэхүү ярилцлагаас унших боломжтой. Харин VI нүүрт өчигдрийн онцлох үйл явдал болоод байсан БСШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяраас авсан тодруулга ярилцлага орлоо. Б.Насанбаярыг сүүлийн үед сошиал ертөнцөд нэлээд шүүмжилж Мүүнтэй холбоотойгоор баалах болсон. Тэгвэл тэрээр энэ бүхнээс үүдэн ажлаа өөрийн хүсэлтээр өгч байгаа мэдэгдээд Олон улсын хүний эрхийн байгууллагад хандах болсноо ч хэлээд авсан юм.
VII нүүрт өчигдөр өрнөсөн гэмт хэргийн үйл явдлын мэдээллүүд орсон бол IX нүүрт дэлхий дахинаа өрнөсөн үйл явдлын мэдээллүүд гарлаа. Харин XII нүүрт утга зохиолын холбогдолтой нийтлэл орсон бол XIII нүүрт Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Батбаярын сонирхолтой уран бүтээлийн ярилцлага нийтлэгджээ.
Түүнчлэн XI нүүрт МХЕГ-ын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Ц.Шаравдоржийн ярилцлага орсон байна.
Эрхэм уншигч та, манай сониныг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаар захиалж унших боломжтой. Мөн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж захиалга өгч болох ба 9911-2954, 99190570, 8811-1375 дугаарт холбогдон захиалаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ