Categories
мэдээ цаг-үе

БСШУСЯам төрийн өмчийн сургуулиудыг баллах бодлого барьж байна

БСШУС-ын сайдын 2019 оны 04 сарын 02 өдрийн А/192 тушаал болон сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатай холбогдож төрийн өмчийн ЕБС–ийн захирал, багш нараас Монголын Математикийн Багш нарын Академи (ММБА), Монголын Билиг Авьяастай Суралцагчийн Нийгэмлэг (МОБАН)-д хандаж олон гомдол санал ирэх болов.

Нэг. ММБА болон МОБАН–ийн зүгээс Багш нар үндсэн ажлаасаа гадна 419 төрлийн нэмэлт ажил гүйцэтгэж байна, үүнийг цөөлж, багш нарыг үндсэн ажилруу нь оруулах ёстой гэсэн БСШУСЯ–ны саналыг дэмжиж байна. Багш нарыг боловсролтой холбоогүй элдэв ажилд албадан дайчилдагийг зогсоох нь зүйтэй. Гэтэл БСШУСЯ яарч, хэлбэрдсэний уршгаар, нуухыг нь авах гээд нүдийг сохлов гэгч боллоо. А/192 тушаал боловсролтой холбоогүй ажлыг нь бус боловсролтой гүн холбоотой ажлыг, тэр тусмаа төрийн ЕБС–ийг хамарчээ. ЕБС–иуд хэлмэгдэх нь ээ.

Хоёр. Үндэслэлүүд:

  1. Манай одоогийн ЕБС-ийн сургалтын төлөвлөгөөний тухай

Монголын ЕБС–ийн одоогийн сургалтын хөтөлбөр энэ цаг үеийн эрчимт шаардлагаас хол хаягдан хоцорсон. Математикаар жишээлье.

2015.01.10–д хуралдсан ММБА–ийн анхдугаар чуулганаар Монгол улсын ЕБС–ийн математикийн сургалтын хүрээ шинэ хүрээг олон улсын жишигт ойртуулж, Ойлголт, Математик ур чадвар, Үйл, Хандлага, Мета танин мэдэхүй гэсэн 5 талбараас бүрдэж, тэдгээр нь Математикаар асуудлыг шийдвэрлэх үндсэн зорилгод чиглэж байхаар журамласан. Гэвч энэ шинэ хүрээг БСШУСЯ анхааралдаа аваагүй бөгөөд математикимйн бүх хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичгүүд хуучныхаа уламжлалт агуулгаар бичигдсээр өдий хүрэв. 2015 оны нэгэн судалгаагаар тухайн үеийн математикийн хичээл нь ганцхан Ойлголт төдий явцуу бөгөөд шинэ хүрээний 8%-тай тэнцэж байна гэж дүгнэжээ.

БСШУСЯ–наас одоогийн ЕБС–ийн математикийн сургалтыг жижиг хүрээнд зааглаж, түүндээ багш, сурагчдын оюун сэтгэлгээг хүлж баглах гэж оролдох аваас энэ нь ноцтой уршиг дагуулна. Олимпиад, гүнзгийрүүлсэн сургалт, нэмэлт хөтөлбөр, ном гарын авлагыг хориглохын оронд одоогийн ЕБС–ийн хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичгээ эрс өөрчлөн сайжруулж, хамрах хүрээг нь эрс томсгож, олон улсын жишигт хүргэх ёстой. Математикийн шинэ ба хуучин хүрээний зөрүүг нөхөх гэж оролдож буй ЕБС-ийн чадварлаг багш нар хэлмэгдэх нь.

  1. Математикийн шинэ хүрээг дагасан сайн сурах бичигтэй аваас математикийн нэмэлт материалын хэрэгцээгүй болно. Өндөр хөгжилтэй орнууд, тухайлбал Сингапурт “Сурах бичиг 2,Дасгал ажлын ном 2, Үнэлгээ-тестийн ном 1, Гүнзгийрүүлсэн ном 1, Эцэг эхийн ном 1, Багшийн ном 1” гэсэн нийт8 ширхэг зузаан номтой ба гүнзгийрүүлж баяжуулах ном нь олон төрөлтэй, сурагчид өөрсдөө сонгож хэрэглэдэг. Гэтэл манайд ердөө л ганцхан сул сурах бичигтэй.

Зарим хувийн ЕБС болон тэдгээрийн сайн багш нар өөрийн гэсэн өвөрмөц сурах бичиг, хөтөлбөр боловсруулан хэрэглэдэг болжээ. Түүнд нь математикийн янз бүрийн гарын авлага, орчуулсан сурах бичиг, материалууд ордог байна. Тэд БСШУСЯ–наас гаргасан сурах бичгийг голох ба түүнийг үнэхээр хоцрогдсон, сурагчийн оюун сэтгэлгээг боосон тааруу ном гэх. Кембрижийн сургалттай ЕБС–ийн багш нар ч бас тэгж хэлэх бөгөөд олон улсын сургалттай ангиуд нь өргөн хүрээ бүхий хэд хэдэн сурах бичиг хэрэглэдэг.

  1. Монголын боловсролын чанар ямар байна вэ?

Баримт 1. Дэлхийн Эдийн Засгийн Форумын 2017-2018 оны Дэлхийн өрсөлдөх чадварын илтгэл-д Монгол улс дэлхийн 137 орноос бага боловсролын чанараар 81–д, дээд боловсролын чанараар 110–д, авьяас чадварыг тогтоон барих багтаамжаар 127–д оржээ. Гутамшигтай бус уу?

Баримт 2. Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)- ийн үнэлгээ:

Дүгнэлт: Монголынодоогийн БОЛОВСРОЛ анги ахих тусам Монгол хүүхдийн УНАГАНЧАДАВХИТАЙулам бүрЗӨРЧИЛДӨЖ,УНТРААЖ байна. Манай боловсрол БОЛОВСРОЛ биш, АНТИБОЛОВСРОЛ болжээ. МАШ НОЦТОЙ БАРИМТ .

Монголын боловсролыг ийм чанаргүй дорой муу болгосны буруутан нь БСШУСЯ мөн, учир нь БСШУСЯ, түүний харъяа байгууллагуудаас ЕБС–ийн бүх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичиг гарч улс даяар мөрдүүлдэг.Гутамшигтай бус уу!. ҮүнийгБСШУСЯ яагаад харахгүй байна5. 5.

Гурав. Орчин үед хүний хөгжлийн гол агуулга нь сонголтын эрх чөлөө болсон. Хүний сонголтыг хориглох нь Хүний эрхийг, улмаар Монгол Улсын Үндсэн Хуулийг зөрчинө. Гэтэл А/192тушаалд “Хориглох, зохион байгуулахгүй байх, оролцуулахгүй байх, ачаалал үүсгэхгүй байх” гэсэн заалтууд голложээ. Иргэн Б, сурагч Ц нарын амралтын өдрүүдээр ТББ, ХХК–иас зохиож буй олимпиад-уралдаанд оролцох, агаар салхинд гарахыг ньБСШУСЯ мэдэх хэрэг үү? Бүх өмч нийтийнх байсан 1990 оноос өмнө ч ийм гаж ХОРИГ байгаагүй. Энэхүү А/192 тушаал нь БСШУСЯ-д 3 жил дараалан олон халаа сэлгээ хийсний гайгаармэргэжилтний чадавх эрс буурсаны нотолгоо боллоо. БСШУСЯ–ны түшмэлүүд ядаж зах зээлийн эдийн засгийн анхны мэдэгдэхүүнгүй аж. Чөлөөт зах зээлд хориглох гэсэн заалт зөвхөн хуулинд л байдаг. Иймд хуулиар хориглоогүй бол зөвшөөрдөг. БСШУСЯ хууль батлах эрхгүй.

Дөрөв. Төрийн ЕБС заавал доод түвшинд байх ёстой юу, тэнд бага ч болов сэргэлт, дэвшилүүсэж болохгүй юу?

Төрийн ЕБС –н захирал,МУГБТ: А/192тушаал тэргүүлэгч хэдэн багшийг маань НАМ ЦОХИЛОО.Ингэхлээр сургуульНУРНА. ТөрийнЕБС-гманай БСШУСЯ ёстой баллаж орхилоо. Энэ тушаал“төрийн том эмнэлгүүд дээр нарийн мэс засал хийхийг хориглоно“ гэсэнтэй агаар нэгэн буй.

Хувийн ЕБС-ийн захирал У: “А/192тушаал нь манай сургуульд хамаарахгүй, бидний дотоод үйл ажиллагааг ЯАМбус үүсгэн байгуулагч ХХК, ЭЗЭН мэддэг. Чөлөөт олимпиадууд хувийн ЕБС дээр явагдах нь бидний нэр хүндэд хэрэгтэй. Төрийн ЕБС-д байгаа хэдэн сайн багшийн чөлөөт үйл ажиллагааг хориглосноор тэд бидэнрүү эргэнэ, гуйна, бас араас нь чадварлаг сурагчид нь дагана. Энэ тушаал алсуураа бидэнд ашигтай.”

Төрийн ЕБС-ийн багш,Боловсролын тэргүүний ажилтан Н:Би хувийн ЕБС руу явчихвал болох л байсаан, даан ч энэ хэдэн САЙХАН хүүхдээ, энэтом сургуулиа бодоод эндээ хоргодсоор өдий хүрлээ. Ёстой АЛТ шиг хэдэн шавь бий. Гэтэл тэднийг маань олимпиад уралдаанд оролцуулахгүй нь, тэгэхлээр хүүхэд яаж өсөхөв, одоогийн ганцхан сурах бичиг дагаж өндийнэ гэдэг худлаа. Байдлыг харъя. Болохгүй бол намраас хөдлөнө өө.”

Төрийн өмчийн боловсролыг улам доош унагах.., тэгвээс өөрсөдөд нь алсын ашиг гарах.., тийм нэг гаж далд санаархалд БСШУСЯ автжээ. Үүнийг нь сул багш нар дэмжиж, улмаар БСШУСЯ–ны унхиагүй байдал, сул багш нарын сонирхол давхцсаны илрэл нь А/192 тушаал юм. Манай УИХ–ын гишүүд, сайд, БСШУСЯ–ны дарга нарын хүүхэд, ач зээ нар бараг бүгд хувийн ЕБС-д сурдаг байна. Эдүгээ манай боловсролд ялгаа, ялгаварлал их болж, иргэдийн уур бухимдал нэмэгдсээр. Төрийн ЕБС–ийн ерөнхий нөхцөл байдал хэцүүдэх нь. Ийм байхад БСШУСЯ сурагч багшийн ачааллыг бууруулахдалавчин дор төрийн ЕБС–д үүсээд буй бага ч болов сэргэлт, дэвшилийг хориглож, сайн хэдэн багшийг нь доош дарж, хувийн ЕБС–руу түлхэв.

Ийм увайгүй муухай санаархлыг ММБА, МОБАН эрс эсэргүүцэж байна.

Мэдээж, хувийн ЕБС дээрх байдал сайжирна, гэтэл ард нь олон түмний олон зуун мянган хүүхдийн эрх ашигхохирно. Ядуу ядуувтар өрхийн хүүхдүүд өөрийгөө дайчлахдаа илүү бөгөөд тэд харьцангуй өндөр оюуны чадвар IQ-тэй байдаг. Тэд олон, тэд өнөөдөр голчлон төрийн ЕБС–д сурдаг. Тэдгээр сайн хүүхдийг татан авах билиг авьяастай суралцагчийн тусгай сургууль, анги, бүлэг монголд байхгүй. Тэд ядуу амьдралын уршгаар хохирч байна. Үүнд хүүхэд буруутай гэж үү?

Жирийн иргэд, ядуу олон түмэн, эгэл малчин, хөлсний ажилчдын чадварлаг хүүхдүүдийн ашиг сонирхлыг бодолцохыг БСШУСЯ–аас шаардаж байна.

Тав. Билиг авьяастай суралцагчийн хууль хэрэгтэй.

БСШУСЯ өнгөрсөн жилүүдэд тусгай боловсрол гэж ихэд ярьсан бөгөөд үүндээ зөвхөнхөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг (энэ нь тусгай боловсролын доод хэсэг нь юм)хамруулж, тусгай боловсролын дээд хэсэг нь болох билиг авьяасыг мартсан. БСШУСЯ-д монголын боловсролын толгойн хэсэг хамаагүй гэж үү? БСШУСЯ одоогоор төрийн ЕБС дээр билиг авьяасын чиглэлээр үүсээд буй өчүүхэн төдий сэргэлт, навч нахиаг цавчин устгах бус, хуулийн хүрээнд эвтэйхэн дэмжих ёстой. Одоо хориглох, цаазлах аргаар ажиллах цаг яав ч биш ээ. Хөгжүүлэх, тэтгэх аргаар зөв замруу нь залах учиртай. Тухайлбал, ЕБС–иуд дээрх математикийн олимпиадын асуудлыг мэргэжлийн байгууллагуудад тодорхой хугацаагаар хариуцуулаад үр дүнг нь харж болох байсан. Гадаад орнуудад сурагчийн билиг авьяасын асуудал үндсэндээ мэргэжлийн ТББ дээр төвлөрдөг. Бид 2007 оноос хойш энэ асуудлыг хөөцөлдөж, холбогдох хуулийн төслийг боловсруулсан, харамсалтай нь, БСШУЯ дэмжээгүй. Монголд Билиг авьяастай суралцагчийн хууль байхгүй учраасБСШУСЯ янз бүрийн хориг оруулах бүтэлгүй санаа сэдэж, багш нарын сэтгэлийг хөвсөлзүүлж, төрийн ЕБС–ийгзадлан уруудуулах замруу хальтирсан нь яав ч оновчтой биш. Зүй нь, БСШУСЯ төрийн ЕБС–ийнсайн хэдэн багшийг хар муйхар аргаар хазаарлахаасаа өмнө тэднийгээ яаж ийгээд хамгаалж, төрийн ЕБС-ээ дэмжих учиртай байв. Гадаад орнуудад Билиг авьяастай суралцагчийн хуулийн хүрээнд төрийн ЕБС дээрээ билиг авьяастай сурагчийн анги бүлэгтэй байж, багш нь илүү цалин, чөлөөт боломжоор хангагддаг. сайн багш, сайн сурагч бусдадаа маш САЙН нөлөөтэй тул ийн хуульчилжээ. Ингэхдээ, урлагийн үзлэг, биеийн тамир, спортын тэмцээнийг билиг авьяаст тооцдоггүй. БСШУСЯ-с Билиг авьяастай суралцагчийн хууль–Law of gifted and talented students-г боловсруулан УИХ–аар яаралтай батлуулах ёстой.

А/192тушаалын төсөлдиргэд, ТББ-иудын саналыг авсансан бол ММБА, МОБАН-ийн зүгээсБСШУСЯ-д ирээдүйтэй АРГА ЗАМ-ыг саналболгох байв. (Засгийн газраас 2019 оныгИргэн төвтэй төрийн үйлчилгээний жил -ээр зарлаж,.. Ил тод байдал, иргэний оролцоотой шийдвэр гаргах болсоныг сануулъя). Үүссэнээдрээтэй байдлыг даван туулах талаар ММБА, МОБАН-тайхамтран ажиллахыгБСШУСЯ-д хандан уриалж байна.

Монголын Математикийн Багш нарын Академи,

Монголын Билиг Авьяастай Суралцагчийн Нийгэмлэг.

2019.04.07

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *