ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “ЗТХ-ийн сайд Я.Содбаатар ЖДҮХС-тай нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцэн шийдвэрлэж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлж байна. Мөн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Засгийн газрын тухай хуульд зааснаар Засгийн газар кабинетын зарчмаар ажиллана гэснийг, мөн Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдээлэл, аливаа асуудлаар албан ёсны байр суурь илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтлана гэснийг зөрчсөн. Тиймээс БСШУС-ын сайд Цогзолмааг мөн үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх саналыг Ерөнхийлөгчид хүргүүлж байна. Дараагийн сайд нарыг томилохдоо сайтар нарийвчлан судлах болно. Ч.Улаан сайд болон бусад сайд нарыг яаралтай томилуулах шаардлагатай байна. гэлээ.