Categories
мэдээ нийгэм

БШУЯ-ны дэмжлэгтэйгээр нээлттэй боловсролын сургалт зохион байгуулагдлаа

Боловсрол Шинжлэх Ухааны Яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй төслийн хүрээндНээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулж, “ Нээлттэй боловсролын Хан Академийн математикийн видео хичээлүүдийг сургалтад ашиглах нь” сэдэвт сургалтыг 2014 оны 11 дүгээр сар 18-ны өдөр зохион байгууллаа. Уг сургалтад 55 орчим ЕБС-иудын математикийн багш, багш нарын мэргэжил дээшлүүлэх институтын сургагч багш нарыг хамруулж,монгол хэл дээр хөрвүүлсэн дунд, ахлах ангийн математикийн цахим хичээлийг сурагч, бие даан суралцагсдад хэрхэн хүргэх, сургалтын хөтөлбөртэйгээ хэрхэн хослуулж ажиллан, сурагчдын бие даан суралцахад яаж уялдуулах талаар мэдлэгээ баяжуулж, нээлттэй боловсролын сэдвээр санал бодлоо хуваалцлаа.

Дэлхий даяар хамгийн өндөр хандалт, ашиглалттай, үнэ төлбөргүй, онлайн, нээлттэй сургалт болохАНУ-ын Хан Академийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын математик, дэлхийн түүх, биологийнхичээлүүдийг Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас санхүүжүүлэн Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн баг, багш нарын баг бүрэлдэхүүнтэйгээр монгол хэлнээ орчуулан ажиллаж байна.Энэ удаагийн сургалтаар нээлттэй боловсрол, Хан Академийн дунд ахлах ангийн видео хичээлийн тусламжтайгаар сурагцагсдыг танхимаас олж авсан мэдлэгээ хэрхэн сэргээн баяжуулж, сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүнээр хэрхэн ашиглах сэдвээр явагдсан.

Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн удирдах зөвлөлийн дарга Д.Энхбат нээжуг үйл төслийн үйл ажиллагаа, санхүүжилт, дэмжлэгийн талаар танилцуулснаар сургалт эхэлж, төсөл дахь багш нарын оролцооны талаар Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн гүйцэтгэх захирал Б.Бурмаа танилцуулж, МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн математикийн тэнхимийн багш А.Амарзаяа, Ц.Навчаа нар сургалтыг зохион байгууллаа. Сургалтад идэвхтэй оролцсон зарим багш нарт Салман Ханы нээлттэй боловсролын талаарх монгол хэл дээр орчуулагчдсан номыг бэлэглэлээ.

Хан Академийн хичээлүүдийн үргэлжлэх хугацаа 3-15 минут бөгөөд математик, байгалийн ухаан, хими, биологи, эрүүл мэнд, мэдээллийн технологи, хүмүүнлэг, түүх, SAT, GMAT шалгалтанд бэлтгэх зэрэг ерөнхий боловсролын сургалтын сэдвүүдийг хамруулсан 6000 орчим видео хичээлүүдтэй. Хан академийн онлайн, нээлттэй сургалт нь видео хичээлээс бүрдсэн мэдээллийн сан төдий зүйл биш сургалтын агуулга, технологи, арга зүй, үнэлгээг бүхэлд нь хамарсан сургалтын бүрэн системийг бий болгосон.Хан академийн онлайн, нээлттэй сургалт нь суралцагсдад тухайн хичээлийн шинжлэх ухааны ойлголтыг таниулж, хийсвэр мэдлэгтэй болгоход биш түүний учир шалтгааныг ухаарч ойлгон төвөггүйгээр эзэмшин суралцах, бүтээж суралцах арга чадвартай болгож, ойлгосноо хэрэглэх, ашиглах бодитой ур чадвартай болгож байна. Мөн суралцагчыг өөрийгээ үнэлж, ахиц, өөрчлөлтөө хянаж, сургалтыг өөрийн боломждоо нийцүүлэн системтэйгээр шатлан суралцаж, харьцангуй богино хугацаанд бодитой чадвартай, суралцах арга барилтай, бүтээлч сэтгэлгээтэй болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *