Categories
мэдээ нийгэм

Бразил улс руу визгүй зорчиж эхэллээ

Өнгөрсөн есдүгээр сарын 21-ны өдөр манай улсын Засгийн газар, Бразил Улсын Засгийн газар хооронд солилцсон “Богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай” ноот бичгийн дагуу хоёр орны иргэд мөн оны 10 дугаар сарын 21-ээс 90 хүртэлх хоног визгүй зорчиж эхэллээ.

Бразил Улсын Палмас хотноо зохион байгуулагдаж буй “Дэлхийн уугуул иргэдийн анхдугаар наадам”-д цэц мэргэнээ сорихоор энэ сарын 23-нд хүрэлцэн ирсэн Монголын Сурын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, харваач Б.Хүрэлбаатараар ахлуулсан тамирчид Бразил Улсад визгүй зорчсон анхны Монгол Улсын иргэд боллоо.

Энэ сарын 31-ны өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү наадамд АНУ, ОХУ, Канад тэргүүтэй 24 улсын баг, тамирчид спортын 11 төрлөөр авхаалж, самбаагаа сорих юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *