“Boys meeting” үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Зөв эр хүн” НҮТББ хамтран зохион байгууллаа.
Уулзалтаар “Нийслэлийн Хөвгүүдийн Зөвлөл” байгуулж, ажиллах бүтэц, чиг үүргээ тодорхойлохоос гадна “Зорилготой хөвгүүд”, “Эрүүл хөвгүүд” төслүүдийг эхлүүлэх санаачилгыг гаргасан байна.
Хөвгүүдийн талаар монголчууд бидний ойлголт хоцрогдмол. Эрэгтэй хүүхдийг хатуу чанга гараар хүмүүжүүлэх ёстой, эрэгтэй хүүхдийг эрхлүүлж болохгүй, эрэгтэй хүүхэд байж уйллаа, эрэгтэй хүүхэд юм чинь сурахаас илүү ажил хий гэх мэт хандлага гаргадаг.
Гэтэл эрэгтэй л болохоос тэр чинь хүн. Охид илүү эрхтэй, хөвгүүд дутуу эрхтэй гэсэн хууль хаана ч байхгүй. Хүний эрх бүгдэд эн тэнцүү, ижил шударга үйлчлэх учиртай юм.
Ингэж сануулахын учир сүүлийн үед сургуулийн орчинд охидын ам хэл, бие махбодын хүчирхийлэлд өртөх хөвгүүд цөөнгүй болжээ.
Эрэгтэй хүүхэд зөв хүмүүжилтэй байх нь Монголын ирээдүйн хөгжилд чухал байх болно хэмээн Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.