Categories
мэдээ спорт

​Бостон Сэлтикс Голдэн Стэйт Варриорсыг буулган авлаа

Залуу Бостон Сэлтикс талбай дээрээ Голдэн стэйт Варриорс багийг хүлээн авч 92-88-ийн харьцаатай яллаа. Тоглолтын гуравдугаар үеийн төгсгөлд Бостон Сэлтиксчүүд 14-0 гэсэн үзүүлэлтийг үзүүлж дөрөвдүгээр үеийн эхэнд тооны харьцааг 68-68 болгож тэнцүүлсэн. Энэ үед багийн залуу довтлогчид болох Жэйсон Тэйтум, Жэйлон Браун нар үр дүнтэй тоглолт үзүүлж довтолгоонд идэвхтэй байлаа.

Ийнхүү Варриорсын долоо дарааллан ялсан хожлын цуврал зогссон. Харин Сэлтиксчүүд 14-н тоглолт дарааллан хожигдоогүй гэсэн амжилттай улирлыг үргэлжлүүлж байна. Талбайн эздээс Жэйлон Браун 22 оноо, 7 самбар, Ал Хорфорд 18 оноо, 11 самбар, Кайри Ирвинг 16 оноо, 6 оновчтой дамжуулалт тус тус үзүүлэв. Харин Дайчдаас Кэвин Дурант 24 оноо авч багаа тэргүүллээ. Энэ тоглолтын дараа сэтгүүлч “6 сар гэхэд Варриорс Бостонд дахиад ирчихсэн явж байх болов уу?” гэсэн асуултад Стефэн Көрри “Яг одоогоор бол тэгэх магадлал маш өндөр байна” хэмээн хариулсан аж.

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *