Categories
мэдээ спорт

Бостон Сэлтикс дорнод бүсийн финалд шалгарлаа

Image result for boston win 76 2018

Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбооны плэй-офф үргэлжлэн явагдаж байна. Бүсийн финалд өрсөлдөх шилдэг багууд ээлж дараалан тодорсоор. Өрнөд бүсийн финалд Хьюстон Рокетс, Голдэн Стэйт Варриорс багууд шалгарсан. Харин дорнод бүсийн финалд Клэвланд Кавальерсчууд Торонто Рэпторсыг шүүрдэж шалгарсан билээ. Тэгвэл тэдний эсрэг тулах баг өнөөдөр тодров.

Дорнод бүсийн хагас финалд шалгарсан Филадэлфа 76, Бостон Сэлтикс багуудын цувралын тав дахь тоглолт боллоо. Багийн лидэр Кайри Ирвингийн эзгүйд Сэлтиксчүүд бахдам амжилттай яваа. Дасгалжуулагч Брэд Стивэнсийн ур ухаан болон залуу тоглогчдынх нь дайчин тоглолт энэ багийн гол хүч болж байна. Мөн багийн залуу тоглогч Тэрри Розьер Кайри Ирвингийг орлон тун гайхалтай тоглолтыг үзүүлж байгаа юм. Харин тэдний эсрэг Филагийн залуус туршлага дутаж байгаа нь илт харагдлаа. 76-гийн залуус тоглолтын сүүлийн мөч хүртэл тэмцсэн ч эцэст нь 114-112-ын харьцаатай Бостонгийн давамгайллаар тоглолт өндөрлөв. Ийнхүү Бостон Сэлтиксчүүд цувралыг 4-1-ийн харьцаатай дуусгаж дараагийн шатанд шалгарав. Тоглолтод Жэйсон Тэйтум 25 оноо түүж багаа тэргүүлсэн бол Жэйлон Браун 24 оноогоор тус хүргэв. Харин 76-гаас Жоэл Эмбийд 27 оноо 12 самбараас бөмбөг авалт, Дарио Сарич 27 оноо 10 самбар авав.

Б.АМАРТҮВШИН


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *